|
ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨХ ХУУЛЬЧДЫН СҮЛЖЭЭНЭЭС 2024 ОНЫ УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМ, ЭВСЭЛ, БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДЭД ХАНДАН ИРГЭДИЙН ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ, МЭДЭХ ЭРХИЙГ ХАНГАХ АСУУДАЛД ОНЦГОЙ АНХААРАЛ ХАНДУУЛЖ, МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ ТУСГАХЫГ УРИАЛЛАА
2024/03/131273
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөөх Хуульчдын сүлжээ нь 3 дугаар сарын 13-ны өдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлаараа 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хандан гаргасан Уриалгаа танилцуулав.
Тус Уриалгад мэдээллийн ил тод байдал, иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах нь ардчиллыг бэхжүүлэх, сайн засаглалыг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, хүний эрх, шударга ёсыг хангахад амин чухал үүрэгтэйг дурдаад дээрх асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг хүссэн байна. |
|
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХУУЛЬЧДЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО
2024/03/05990
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХУУЛЬЧДЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэлтэй байх эрхийг таниулах, хамгаалах зорилгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдсан Хэвлэл мэдээллийн хуульчдын үндэсний сүлжээний ээлжит уулзалт 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр сүлжээний гишүүн байгууллага болох Глоб Интернэшнл төвийн байранд боллоо. Уулзалтад Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын Эмнести Интернэшнл, Хэвлэлийн хүрээлэн, Глоб Интернэшнл төв зэрэг гишүүн байгууллагын төлөөллүүд оролцов. |
|
“ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ БА МЭДЭХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ-2023” ОЛОН ТАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2023/12/201301
Глоб Интернэшнл төв нь Нээлттэй Нийгэм Форумтай хамтран Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалах олон улсын сүлжээ /IFEX/-ний дэмжлэгтэйгээр “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэдэх эрхийн хэрэгжилт-2023" олон талт хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулав.
|
|
ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ “ХАРХОРУМ ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ
2023/12/111242
Глоб Интернэшнл Төв нь Монгол улсад анх удаа зохион байгуулсан “Хархорум” олон улсын кино наадмын үйл ажиллагаануудад хамтран ажиллалаа.
“Хархорум” олон улсын кино наадмыг "Кино Гүүр Хөгжлийн Холбоо" НҮТББ, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран Монгол улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр 2023 оны 12-р сарын 07-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. 2023 оны “Хархорум” кино наадмын сэдэв нь Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ойд зориулан “Хүний эрх-75” (“Human rights-75”) сэдвийн дор болсон юм. |
|
Хуульч, өмгөөлөгч Л.Галбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мэдүүлэг өгөөгүй гэж хорьсон заалт нь олон улсын гэрээг зөрчсөн DNN.mn
2023/12/061375
“Глоб Интернэшнл Төв”-ийн хуульч, өмгөөлөгч Л.Галбаатартай Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудлаар ярилцлаа.
|
|
МЭДЭГДЭЛ
2023/12/031072
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023.12.01-ний өдрийн 116 тоот зөвшөөрөл, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 9/6-8665 тоот шийдвэрийг тус тус үндэслэн zarig.mn цахим хуудаст Монгол улсаас хандах эрхийг хязгаарлах арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан нь сэтгүүл зүйн үйл ажиллагаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг шүүхийн шийдвэргүйгээр, захиргааны байгууллагаас хязгаарласан ноцтой асуудал үүсгэж, улмаар олон нийтийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлахын зэрэгцээ сэтгүүл зүйн үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын шууд оролцоотойгоор цензур тогтоож байгааг Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд болох Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернэшнл төв эрс буруушаан эсэргүүцэж байна.
|
|
Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй олон улсын өдрийн тулга үг- 2023
2023/11/021093
Бид өнөөдөр “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” сэдэв дор тэмдэглэж байна. УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулиар 2024 онд сонгуулиа хийх манай улсын хувьд ч мөн цагаа олсон сэдэв, асуудлыг хөндөж байна.
|
|
“Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2023/11/021058
Глоб Интернэшнл төв нь Нээлттэй Нийгэм Форум, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалах олон улсын сүлжээ /IFEX/ байгууллагын дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөр” (IDEI)-ийг тохиолдуулан 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 10:00-13:00 цагт “Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
|
|
Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг- Үзэл баримтлалын бичиг
2023/11/011120
Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж, сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх аюулын тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг 2013 оноос хойш тэмдэглэж ирлээ.
|
|
Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр-2023
2023/10/041242
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нь Ерөнхий Ассамблейн 74-р чуулганаар мэдээлэл олж авах эрхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, 2019 оны 10 дугаар сард НҮБ-ын түвшинд албан ёсоор жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр болгон тунхагласан юм. Энэхүү өдрийг анх 2015 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганы 38 С/57 шийдвэрийн дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг мэдээлэл олж авах эрхийн олон улсын өдөр болгон зарласан. ЮНЕСКО нь 2016 оноос эхлэн олон улсын хурал болон үндэсний хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулж тус өдрийг тэмдэглэж байна.
|