МЭДЭЭ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоог хангах зорилгоор нэмэлт цэс хөгжүүллээ
2023/03/281218

Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу МАSАМ II төслийн хүрээнд УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ЗОРИЛГООР Төсвийн хөрөнгө оруулалт аппликейшнд нэмэлт цэс хөгжүүллээ.

Глоб Интернэшнл төвөөс Цахим орчин дахь Хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавьсан Ерөнхийлөгчийн шийдвэрийг хэвээр үлдээхийг УИХ-д уриалж байна
2023/03/15543
IFEX - Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалах олон улсын сүлжээнээс мэдэглийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мэдэгдлийг энд дарж үзнэ үү. 

2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ-аас “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг баталсан. Энэхүү хуулийг батлахдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн. 

Олон нийтийн сүлжээний тухай эрсдэл дагуулсан хуульд Ерөнхийлөгч хориг тавьсныг RSF сайшааж байна
2023/02/06899
Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) олон улсын байгууллага нь сэтгүүл зүй болоод олон нийтийн мэдэх эрхэд аюул занал учруулж болзошгүй олон нийтийн сүлжээний тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсаныг сайшааж, энэхүү хоригийг хүлээн зөвшөөрөхийг УИХ-д уриалж байна.
“ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХ ХАНГАГДАЖ БАЙНА УУ?” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023/01/27708
Глоб Интернэшнл төв нь Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв /ICNL/ болон Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр  “Иргэдийн мэдэх эрх хангагдаж байна уу?” хэлэлцүүлгийг 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00-13:00 цагт зохион байгуулав. Хэлэлцүүлгийн эхэнд 2022 оны 5 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн мониторингийн дүнг танилцуулав.
Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Төв аймгийн төр, иргэд, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллаж байна
2023/01/19900
МАSАМ II төслийн хүрээнд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн Засаг Даргын Захирамжийн дагуу төр, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийн гол зорилго нь орон нутгийнхаа иргэдийн төсвийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах, иргэдийн бүтээлч, утга учиртай оролцоог нэмэгдүүлэх юм. 
"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн сонин бичгийн 3 дахь дугаар гарлаа
2022/12/26594
Глоб Интернэшнл төв (ГИТ)-өөс "Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" буюу МАСАМ II төслийн хүрээнд "Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн сонин бичгийн 3 дахь дугаарыг гаргалаа. "Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн сонин бичгийн 3 дахь дугаар гарлаа. 
“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгууллаа
2022/12/23837
“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төслийн хүрээнд 2022 оны 12 сарын 22-ны өдөр “Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгийг Дорнод аймаг дахь ЛЕОС ТББ, “Талын сувдан гүүр” ТББ–тай хамтран зохион байгууллаа.
“Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтыг Дорнод аймагт зохион байгууллаа
2022/12/22724
МАSАМ II төслийн мэдлэг ойлголт дээшлүүлэх ажлын хүрээнд “Төсвийн үйл явцад нийгмийн эгэххариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалт, хэлэлцүүлгийгДорнод аймагт 2022 оны 12 сарын 21-23-ныөдрүүдэд  тус аймгийн төрийн байгууллага,иргэд,  иргэний нийгмийн байгууллагуудынтөлөөллийг оролцуулан зохион байгуулж байна. 
“Мэдэх эрх зөрчигдвөл бүх эрх хөндөгдөнө” сэдэвт сургалтыг Увс аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа
2022/12/12948
Глоб Интернэшнл төв нь Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Миний ирээдүй миний гарт” төслийн хүрээнд орон нутагт зохион байгуулж буй “Мэдэх эрх зөрчигдвөл бүх эрх хөндөгдөнө” сэдэвт сургалтыг Увс аймгийн ЗДТГ-тай хамтран  12 сарын 9-ний өдөр Увс аймгийн Улаангом хотод зохион байгууллаа.
Төслийг хамтран хэрэгжүүлэгч орон нутгийн төрийн бус байгууллагуудын сургалт-зөвлөгөөн боллоо
2022/12/09807
Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь (МАСАМ II) төслийн хоёрдугаар үе шатыг Глоб Интернэшнл төвтэй хамтран хэрэгжүүлэгч орон нутгийн төрийн бус байгууллагуудад зориулсан сургалт зөвлөгөөн 2022 оны 12 сарын 7,8-ны өдрүүдэд боллоо. Сургалтад Глоб Интернэшнл төвийн зорилтот аймгууд болох Архангай, Булган, Дархан-Уул, Хөвсгөл, Орхон, Төв, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг болон Багануур, Налайх, Сонгинохайрхан дүүргүүдийн төрийн бус байгууллагууд төслийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.