Дүгнэлт, зөвлөмж
                  
            2014/12/27
            
        ДҮГНЭЛТ
· “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-аас илүү Засгийн газрын 143-р тогтоолын талаар төрийн албан хаагчид мэдэж байна. Түүнчлэн МИТБМАЭТХ-ийн агуулгыг хуулиар заасан 4 төрлийн мэдээллийг мэдээллийн самбар, цахим хуудсанд байршуулж ил тод болгоно гэсэн өрөөсгөл ойлголттой байна.
· “Мэдээлэл” гэж юу вэ, “ил тод болгох”, “нээлттэй болгох”, “мэдээлэл авах хүсэлт” зэрэг нэр томъёоны тодорхойлолт байхгүйгээс ойлголтын зөрүү их гарч байна.
· Иргэн, хуулийн этгээдийн зүгээс албан тушаалтан болон төрийн үйлчилгээний байгууллага, төрийн захиргааны байгууллагад хандах хэрэгцээ шаардлага харилцан адилгүй байна. Ялангуяа үйлчилгээний байгууллага, нэгжид ихэвчлэн үйлчилгээ хүсэх хүсэлт гаргадаг. Үүнийг нь өргөдөл гомдлын, эсвэл ирсэн явсан бичгийн бүртгэлд хөтөлдөг. Энэ дунд хуулиар ил тод байна гэж заасан 4 төрлийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт холилдож бүртгэгддэг.
· Энэхүү хуулийн 23 дугаар зүйлийн дагуу төрийн байгууллагууд болон хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах байгууллагууд нь иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах тухай хүсэлтийг амаар, бичгээр, цахимаар хүлээн авч, бүртгэл хөтлөх, хугацаанд нь мэдээлэл өгөх үүрэг хүлээсэн. Судалгааны явцад ганцхан Баянхонгор аймгийн ИТХ “Мэдээлэл хүсэгчийн бүртгэл” гэсэн дэвтэртэй байсан. Харамсалтай нь мэдээлэл хүссэн хүсэлт, үйлчилгээ хүссэн хүсэлттэй холилдож бүртгэгдсэнээс нэгдсэн тоон болон чанарын үзүүлэлт гаргах боломжгүй байгаа нь хуулийн хэрэгжилтийг шалгах зорилгод нийцэхгүй байна.
· Шийдвэрлэх хугацааны хувьд өргөдөл гомдлын хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэн хариу өгч байгаа нь МИТБМАЭТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь заалт “хариуг шууд өгөх боломжтой хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж хариу өгөх”, 14.8 дахь заалт “ажлын 7 өдрийн дотор” хоногоор тооцвол 9 хоногийн дотор бүрэн мэдээлэлтэй болох мэдээлэл хүсэгчийн эрхийг зөрчиж байна.
· Төрийн байгууллагын нэгдсэн мэдээллийн системийн ангилал, албан хаагчид хоорондын мэдээлэл солилцоо болон хяналтын тогтолцоо системтэй бүрдээгүй. Энэ нь мэдээлэл хүсэгч хүсэлтийн хариугаа нэн дариу авах, хугацаанд нь авахад хүндрэл үүсгэх, даргаас эхлээд бүхий л албан тушаалнуудыг дамжих, эсвэл даргаар заавал цохолт хийлгэж, хуваарилуулсны дараа боловсруулалт хийж, мэдээлэл өгч байгаа явц нь шуурхай үйлчлэх төрийн үйлчилгээний зарчмыг алдагдуулж, шат дамжлага ихтэй, хүндрэл чирэгдэл бий болгож байна.
· Амаар болон цахимаар гаргасан хүсэлтийг бүртгэж, тэмдэглэл хөтөлж байгаа сайн туршлага байгаа ч, ил тод байдал нь хангалтгүй байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн халамж үйлчилгээний мэргэжилтнүүд нь ажлын утсан дээрээ ээлжлэн жижүүрлэж, бүртгэл хөтөлдөг, Дорноговь аймгийн 70520003 утсанд ирсэн мэдээллийг тэмдэглэх тусгай маягттай, түүнийгээ бүртгэдэг.
· Мэдээллийн ажилтан гэж тусдаа орон тоо байхгүй. Иргэд, хуулийн этгээдээс ирсэн хүсэлтийг иргэдийг хүлээн авах төвийн ажилтан, тусгай дугаарын оператор, өргөдөл гомдол, бичиг хэргийн ажилтан болон түүнтэй төсөөтэй ажил үүргийн хуваарьтай албан хаагч гүйцэтгэж байгаа нь байгууллагад хөтлөгддөг бүхий л төрлийн бичиг баримттай холилдож, бүртгэгдэн, эмх цэгцгүй болж, хяналт тавих, хариуцлага тооцох бодит үндэслэл болохгүй.
· Судалгаанд хамрагдсан 64 байгууллагаас 42 нь үр дүнгийн гэрээндээ мэдээллийн ил тод байдлыг хангах талаар тусгаж өгсөн. Гэвч 4 төрлийн мэдээллийг мэдээллийн самбар, цахим хуудсанд байршуулсан байдал, орон нутгийн мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал, өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тоон үзүүлэлтээр хязгаарласан хэмжиж байна. Үнэлэх хамгийн гол үзүүлэлт болох иргэдэд мэдээлэл авах эрхийг таниулан сурталчлах, төлөвлөгөө, заавар, удирдамж баталж, түүний мөрөөр иргэдийн идэвхтэй оролцоог хангах ажил орхигдсон байна.
· Судалгаанд хамрагдсан төрийн байгууллагаас 73% нь дотооддоо авлига, ашиг сонирхлын зөрчил, өргөдөл гомдол шийдвэрлэх, бүртгэх, өргөдөл, гомдлын бүртгэлийг цахим хэлбэрт оруулах, албан бичгийн стандарт зэрэг сургалт зохион байгуулсан. Үүнээс гурав нь (Баян-Өлгий, Дундговь, Говьсүмбэр) Мэдээллийн ил тод байдал ба мэдэлэл авах эрхийн тухай хуулиар сургалт хийсэн байна. Харин бидний судалж буй хуулийн 23, 24 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх талаар хийсэн сургалт, хэрэгжүүлсэн туршлага хангалтгүй. Хуулийн талаар иргэдэд зориулсан сургалт, сурталчилгаа огт байхгүй.
 
ЗӨВЛӨМЖ
1. Мэдээлэл авах хүсэлт бүрийг бүртгэдэг тусгай тэмдэглэл, хяналтын тогтолцоог бий болгох
Мэдээлэл хүссэн хүсэлтийг тусгайлан бүртгэж, хянадаг тогтолцоо бий болгосноор иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангах, эрхийг зөрчсөн тохиолдолд буруутай албан тушаалтанд хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл боломж бүрдэнэ. Мөн төрийн байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд хуулийн 23, 24 дүгээр зүйлээр тусгайлан сургалт явуулах, хууль хэрэглээний эрэмбийг таниулах шаардлагатай байна. Хуулийн хэрэглээний эрэмбийг мэдэхгүйгээс хуучин шинэ хуулиудын зөрчил, хийдэл, давхардлыг өөрсдийн мэддэгээр тайлбарлан хэрэглэх нь түгээмэл байна. Иймд эрх зүйн хэм хэмжээний актууд, түүнд тавигдах шаардлага, хууль ёсыг сахиулах, хууль биелүүлж, иргэний үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангахад бүхий л талуудын хүчин чармайлт, хамтын ажиллагаа хэрэгтэй байна.
2. Мэдээллийн ажилтантай, түүнд зориулсан гарын авлага, заавар, стандартуудтай болох
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлж, хуульд заасан 4 төрлийн мэдээллээ ил тод, нээлттэй, шуурхай хүргэхийн тулд мэдээллийн ажилтныг орон тооны, эсвэл хавсран гүйцэтгэхээр тусгайлан ажиллуулах нь зүйтэй байна. Мэдээлэл өгөх үүрэг хүлээсэн ажилтантай, түүнд зориулсан сургалт, арга зүй, гарын авлага-хөтөч, стандартай, бүртгэл тэмдэглэгээ хөтлөх нэгдсэн зааврыг төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааварт нэмж оруулах шаардлагатай байна. Ингэснээр хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын мэдээлэл системчлэгдэх, мэдээлэл хүссэн иргэн, хуулийн этгээдэд хугацаа алдахгүй, шат дамжлагагүйгээр мэдээлэл хүрдэг болох, иргэдийн итгэл үнэмшил, оролцоо, хяналт сайжрахад чухал үр нөлөөтэй болно.
3. Мэдээлэл цэгцтэй системчлэгдсэн, шинэчлэгдэж байх
Мэдээлэл өгөх ажилтанд холбогдох асуудлыг хариуцсан албан хаагчид нь өөрийн эрхэлсэн ажил үүрэгтэй холбоотойгоор гарах бүхий л мэдээллийг хуулийн хугацаанд нь гаргаж, тухай бүр өгч, нэгдсэн мэдээллийн сан үүсгэдэг, мэдээллийн ажилтанг мэдээллээр хангах чиг үүргийг тухайн байгууллагын ажилтан бүрийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон бусад гэрээнд тусгадаг, үнэлдэг болгох нь мэдээллийн шинэчлэлт, цаг үеийн байх зэрэг шаардлагад нийцнэ. Тухайлбал, санхүү хариуцсан ажилтан санхүүгийн тайлан, орлого зардлын гүйлгээ зэргээ Нягтлан бодох бүртгэлийн тухай, Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйлд заасан хугацаанд тайлан балансаа гарсан даруй мэдээллийн ажилтанд хүлээлгэн өгөх боломжтой.
4. Үр дүнгийн гэрээний заалтыг нарийвчлах, гол шалгуур болгон иргэдийн оролцоотой үнэлдэг болох
Төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежертэй байгуулах үр дүнгийн гэрээнд мэдээллийн ил тод байдлыг хангах гэсэн ерөнхий нэр томъёогоор тусгахаас зайлсхийж, ил тод, нээлттэй байдлыг хангаж, иргэдэд хүрч үйлчлэх ажлыг төлөвлөх, удирдах, зохион байгуулах, хэрэгжилтийг хангахаар тусгаж, хагас, бүтэн жилийн үнэлгээний тайлангаа иргэдийн оролцоотойгоор дүгнэдэг болгох.
5. Хэрэгцээтэй, ач холбогдол бүхий мэдээллийг эрэмбэлж, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх
Үр дүнтэй эргэх холбоог бий болгохын тулд иргэдийн дунд хэрэгцээт мэдээллийн судалгаа явуулж, иргэдэд мэдээлэл өгөх төлөвлөгөө боловсруулах, зааварчилгаа, зөвлөмж боловсруулах, иргэдэд зориулсан хэвлэл мэдээллийн аян, сургалт болон бусад үр дүнтэй механизмуудыг ашиглах шаардлагатай байна. Ажлын үр дүнг хүсэлт гаргаж хандсан иргэн, хуулийн этгээдийн тоо, мэдээллээр хангасан чанарын үзүүлэлтийг гол шалгуур болгон тайлагнадаг болговол иргэн, албан тушаалтан хоорондын харилцаа ойртож, төрийн байгууллага, албан тушаалтан өөрийн хүссэн стандарт мэдээллээр “булах” бус, харин хувь иргэнд хэрэгтэй, сонирхол татсан, анхаарал татсан мэдээллийг нээлттэй болгох соёл хандлагыг төлөвшүүлэхэд тус дөхөм үзүүлнэ.
6. Цахимаар мэдээлэл хүсэх нэгдсэн стандарттай болох, хянан шийдвэрлэх процедурыг ил тод болгох
Цахимаар, эсвэл тусгайлсан маягтаар мэдээлэл хүссэн хүсэлтийг бүртгэхдээ мэдээлэл авах үндэслэл, хэрэгцээг асуухгүй байх тухай хуулийн 12 дугаар зүйлийг баримталж, сайн туршлагуудыг түүвэрлэн жишиг болгож, цахим хуудсаар мэдээлэл авах боломж, түүний эргэх холбоог бий болгох нэгдсэн стандарт бий болгох шаардлагатай. Тухайлбал, мэдээлэл авах хүсэлт илгээх цонхыг ажиллуулахдаа, хүлээн авсан эсэх, хянан шийдвэрлэсэн эсэх, хэзээ хариу өгөх зэрэг үе шат бүрийн процессыг ил харуулж, хариугаа хүлээн авсан бол тухайн иргэн, хуулийн этгээд үнэлгээ өгдөг, хангалтгүй гэвэл давж заалдах, гомдол гаргах механизмуудыг бүрдүүлсэн цахим системийг бий болгох боломж байна.
7. Хууль хэрэгжүүлэх тусгай төсөвтэй байх
Иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл сургалт, сурталчилгаа хийх болон бусад хэлбэрээр иргэн, хуулийн этгээдтэй харьцах тусгайлсан төлөвлөгөө, удирдамж баталж, мэдээллийн ажилтан, түүний орон тоо, иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөх, түүнтэй холбоотой бусад зардлыг нарийвчлан тооцож, төсвийг жил бүрийн төсөвтөө оруулж батлах, хуулийг хэрэгжүүлэх, таниулахад зарцуулах, хяналт тавих үнэлгээний нэгдсэн стандарттай болох хэрэгтэй байна.
8. Хариуцлагын механизмыг үр дүнтэй хэрэгжүүлэх
Хуулийн үйлчлэл хамаарах байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, албан бичигт хариу өгдөг соёлыг төлөвшүүлэхийн тулд шийдвэрлэсэн ба шийдвэрлээгүй хүсэлтэд тоон ба чанарын анализ хийж, хугацаа хоцроосон, хариу өгөөгүй албан тушаалтан, удирдлага хоёуланд нь хариуцлага хүлээлгэдэг болгох. Хэрэв зөвхөн албан хаагчид арга хэмжээ авдаг болвол удирдах албан тушаалтны хариуцлагагүй байдал, мөн хариуцлагаас өөрийгөө зайлуулах, хяналтаас гарах эрсдлийг бий болгож болзошгүй юм.