НҮБ-ын ХЭЗ-өөс  өгсөн 164 зөвлөмжийн 8 нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой байв
                  
            2017/10/31
            
          
        
2015 оны 5 дугаар сарын 05-наас 8-ны өдрүүдэд Женев хотноо болсон Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review)-ийн ажлын хэсгийн 22-р хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлийг хэлэлцсэн юм. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт нийт 164 зөвлөмж өгснөөс 8 нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой байв.
| № | Зөвлөмж өгсөн улс | Зөвлөмж | Зөвлөмж | 
| 5.131. | Швейцар | Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбогдох үндэсний хууль тогтоомжийн зүйл заалтуудыг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад нийцүүлэх, Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус байдлыг хангах | Harmonise its national legislation regarding freedom of expression with the International Covenant on Civil and Political Rights, and ensure the independence of the Regulations Commission of Communications | 
| 5.132. | АНУ | Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн бусад зохицуулалтыг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактаар хүлээсэн Монгол Улсын үүрэгт бүрэн нийцүүлэх, нэр төр гутаахтай холбоотой Эрүүгийн хуулийн зүйл заалтыг нягталж үзэх | Ensure that laws and regulations related to freedom of expression fully comply with Mongolia’s obligations under the ICCPR and consider decriminalizing defamation | 
| 5.133. | Франц | Интернэтийг хамруулан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах | Guarantee freedom of expression, including in the Internet | 
| 5.134. | Герман | Интернетийн зохицуулалтын бүхий л хүрээнд халдашгүй байх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамруулан хүний эрхийг бүхэлд нь хангах, мөн тэдгээр эрхийг аливаа байдлаар хязгаарлахдаа “хууль ёсны байх”, “зайлшгүй байх”, “хэм хэмжээндээ байх” зарчмыг дээдлэх | Ensure full respect of human rights, including the right to privacy and the right to freedom of expression, in all aspects of internet regulation, and adherence of any restrictions of those rights to the principles of legality, necessity and proportionality | 
| 5.135. | Эстон | Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэний нийгмийн зүтгэлтнүүд шийтгүүлнэ гэх аливаа айдасгүйгээр үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломжийг олон улсын хэм хэмжээний дагуу хангах | Ensure that journalists, media workers as well as civil society activists are able to practice their activities freely without any fear for punishment in accordance with international standards | 
| 5.136. | Чех Улс | Эрүүгийн хуулийн нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг халах, төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сурвалжилсан, шүүмжилсний улмаас мөрдөн хавчигдах, дарамт шахалтаас хамгаалах нөхцөл бүрдүүлэх | Decriminalize defamation and put in place safeguards ensuring that criticism of or reporting on the activities of state and regional authorities do not lead to persecution or harassment | 
| 5.137. | Ирланд  | Эрүүгийн хуулийн нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг халах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн иргэний журмаар шийдвэрлэх | Decriminalise defamation and place it under the civil code in accordance with international human rights standards | 
| 5.138. | Австри | Эрүүгийн хуулийн гүтгэлэг доромжлолтой холбоотой зүйл заалтыг шүүмжлэлийг таслан зогсоох зорилгоор ашиглахгүй байх, сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалж болон шүгэлдэгчдийг хамгаалах нөхцөл бүрдүүлэх | Ensure that criminal defamation law is not used to silence critics, and to protect journalists’ sources and whistle-blowers |