МЭДЭЭ
Уншигчийн театрын тоглолт болно
2012/10/303450
2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 17.30 цагаас “Black box” театрт Уншигчийн театрын тоглолт зохион байгуулах гэж байна. Энэ өдөр хүний нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр хэрэгт холбогдож буй сэтгүүлчдийн бодит жишээн дээр үндэслэн бичсэн “Том ах”, “Хожимдоогүй” жүжгүүдийн тавилттай уншлага болно.
Орон нутгийн сэтгүүлчийн эрхийг зөрчсөн албан тушаалтанд эсэргүүцэл илэрхийллээ
2012/10/292102
Орхон аймгийн нийгэм, улс төр мэдээллийн erdenetnews.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч М.Мөнхцэцэгийг бичсэн нийтлэлтэй нь холбогдуулан олны өмнө дарамталж, заналхийлсэн Орхон аймгийн засаг даргын орлогч П.Пүрэвлхагвын үйлдлийг “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага эрс буруушааж байна.
“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүй” сэдэвт шүүгчдэд зориулсан сургалт болно
2012/09/212443
“Глоб Интернэшнл” ТББ, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон Отгонтэнгэр Их Сургууль хамтран “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүй” сэдэвт шүүгчдэд зориулсан нэг өдрийн сургалтыг 2012 оны 09 дүгээр сарын 25-нд Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд зохион байгуулна. 
Сэтгүүлч Ж.Минжинд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан болсон байна
2012/08/222154
“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй ТВ-8 телевизийн сэтгүүлч Ж.Минжинд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Шүүхийн хуралдааны танхимд болжээ.
УИХ-ын 2012 оны сонгуулийн телевизийн мониторингийн урьдчилсан дүн
2012/07/052518
"Глоб Интернэшнл" ТББ  6 дугаар сарын 06-27-ны өдрийг дуустал үргэлжилсэн 3 үе шаттай хийгдсэн УИХ—ын 2012 оны сонгуулийн сурталчилгааны мониторингийн нэгдсэн дүн урьдчилсан байдлаар гарлаа. Судалгаанд олон нийтийн болон төсвийн санхүүжилт ашигладаг, зах зээл дээр удаан хугацаанд оршин тогтнож буй, үзэгчдийн рейтинг өндөр зэрэг шалгуураар сонгогдсон 5 телевиз хамрагдав.
"Бэсрэг киноны үдэш"-т урьж байна
2012/07/032203
Хоёр дахь жилдээ зохиогдож буй энэ үдэш 2012 оны 7 сарын 6-ны өдөр 18:00 цагт "Black Box" театрт болно.
“Бэсрэг кино: Боломж ба амжилт” бэсрэг киноны үдшийн хөтөлбөр
2012/07/032294
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, Блэк Бокс театр хамтран 2012 оны 7-р сарын 6-ны 18.00 цагт зохион байгуулах “Бэсрэг кино: Боломж ба амжилт” бэсрэг киноны үдшийн хөтөлбөртэй танилцаарай.
“Глоб Интернэшнл” ТББ Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн уран бүтээлчдийн эрхэнд халдсан явдалд харамсаж байна
2012/07/022200
“Глоб Интернэшнл” ТББ Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн сэтгүүлч, зураглаачдыг заналхийлэн доромжилж, бие эрхтэнд нь бүдүүлгээр халдаж танхайрсан явдалд харамсаж байна.
Телевизийн мониторингийн 2-р үе шатны мэдээлэл
2012/06/242459
УИХ—ын 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хийж буй телевизийн мониторингийн 2 дугаар шатны дүн болох 6 дугаар сарын 12-19-ний хооронд хийгдсэн судалгааны дүн гарлаа. Судалгааны хугацаанд 5 телевизийн 711 цаг 47 минут 25 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 102 цаг 55 минут 24 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.
“Асууя!” кампанит ажлыг дэмжин санал, бодлоо хуваалцаж байгаа Намуудын төлөөлөл, нэр дэвшигчдэд талархлаа илэрхийлье
2012/06/192545
Кампанит ажлын хүрээнд  Нам, нэр дэвшигчдээс ирүүлсэн санал, зөвлөмжийг доор тоймлов. “АСУУЯ!” кампанит ажил үргэлжилж байна.