
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, “Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг” төрийн бус байгууллага, Чехийн “People in Need” олон улсын төрийн бус байгууллагууд хамтран Европын Холбоо болон Чехийн Хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөр нь Монгол улсын Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нийт 20 ерөнхий боловсролын сургуульд хэрэгжих бөгөөд сонгогдсон сургуулиудад төслийг удирдан хэрэгжүүлэх 50 багшийг дадлагажуулан сургах юм.
Энэ төслийн зорилго нь хүний эрхийн сэдэвтэй аудио, видео материал, баримтат киногоор дамжуулан ЕБС-ийн сурагчдад хүний эрх, ардчиллын үнэт зүйлс, хүн чанар зэрэг сэдвийн хүрээнд нийгмийн тухай боловсрол олгох, багш нарт аудио, видео хичээлийг хэрхэн сургалтанд ашиглах талаар заах арга зүйн мэдлэг, чадвар олгох юм. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж PDF хэлбэрээр үзнэ үү.