МЭДЭЭ
|
Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэх нь
2010/07/153300
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас АНУ-ын Азийн сангийн тусламжтайгаар “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэх“ төслийг 2010 оны 7-р сараас хэрэгжүүлж эхэллээ.
Энэ төсөл нь Монголын ардчиллыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах чадавхи бүхий эрх зүйн дэмжлэгтэй хэвлэл мэдээллийг хөхиүлэн дэмжснээр хариуцлагатай, сайн засаглалын хөгжлийг дэмжих зорилготой. |
|
Хэвлэл мэдээллийн шударга ёс
2010/07/012374
Ардчилсан нийгэмд ард түмэн мэдэх эрхтэй. Үүнийг бид мэдээллийн эрх чөлөө гэж нэрлэдэг. Мэдээллийн эрх чөлөө нь мэдээлэл хайх, олж авах, хүлээн авах, түгээх бүлэг эрхээр дамжин хэрэгждэг. Мэдэх эрх нь төр засгийн аливаа ардчилсан тогтолцооны амин чухал зорилго болох хариуцлагатай байх чадвартай салшгүй холбоотой. Мэдээллийн урсгал чөлөөтэй байвал илүү үр дүн бүхий засаглал бий болж, олон нийтийн эрх мэдлийг хянах боломж нь сайжирна.
|
|
Монголын Хэвлэлийн эрх чөлөөний 2009 оны тайлан хэвлэгдлээ.
2010/06/252606
“Глоб Интернэшнл” ТББ Хэвлэлийн эрх чөлөөний 2009 оны тайланг бэлтгэн хэвлүүллээ. Энэ тайлан нь Монголын сэтгүүлчид мэргэжлийн эрхээ хэрхэн эдэлж буй, тэдний олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа шударгаар биелүүлэх боломж нь аль хэр байгааг баримтад тулгуурлан монголын хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн дүр төрхийг харуулах зорилготой юм.
|
|
ӨӨРӨӨ ШУУРХАЙ МЭДЭЭЛЭХ мониторингийн систем нэвтрүүлнэ
2010/06/102205
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн эсрэг заналхийлэл, халдлагын тохиолдлуудад мониторинг хийснээр сэтгүүлчдийн эрх, ХМХ-ийн хараат бус байдлыг хамгаалах замаар хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмрээ оруулах зорилгоор "Глоб Интернэшнл" ТББ Лондон дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Хэвлэл мэдээллийн бүсийн хөтөлбөрийн санхүүжилтээр "Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" төсөл хэрэгжүүлж эхэллээ.
|
|
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг"
2010/06/102779
"Глоб Интернэшнл" ТББ Лондон дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Хэвлэл мэдээллийн бүсийн хөтөлбөрийн санхүүжилтээр "Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" төсөл хэрэгжүүлж эхэллээ. Хоёр жилийн хугацаатай энэ төсөл нь 2005, 2006-2007, 2008-2009 ондуудад Нээлттэй нийгэм форум, Будапешт дахь Нээлттэй нийгэм хүрээлэнгийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь” төслийн үргэлжлэл юм.
|
|
Монгол улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх санал
2010/05/252197
Нээлттэй Нийгэм Форумын “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх саналыг “Хууль ба Ардчиллын төв” олон улсын хүний эрхийн ТББ-ын гүйцэтгэх захирал Тоби Мендел боловсруулсан байна.
|
|
Х.НАРАНЖАРГАЛ: “ӨДРИЙН СОНИН”-Ы НИЙТЛЭЛ ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙД ТЭСРЭЛТ БОЛЛОО
2010/05/212293
|
|
Х.Наранжаргал: "Өдрийн сонин"-ы нийтлэл эрэн сурвалжлах сэтгүүл зүйд тэсрэлт боллоо
2010/05/201546
Бичигдсэн нийтлэл болон түүнээс үүдэн гарч буй үзэгдлүүдтэй холболгдуулан хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүл зүйн чиглэлээр олон жил судалгаа, сургалт явуулж буй “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалтай уулзав.
|
|
Хэвлэл Мэдээллийг Өмгөөлөх Санаачилга
2010/05/152460
Хэвлэл Мэдээллийг Өмгөөлөх Санаачилга нь төрийн бус байгууллага бөгөөд дэлхийн бүхий л бүс нутагт өөрсдийн үг хэлэх эрх чөлөөг хамгаалахаар хичээж байгаа сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилчдад хууль зүйн тусламж дэмжлэг үзүүлдэг.
|
|
Хоёр эмэгтэй сэтгүүлч “Үнэний төлөө” Хэвлэлийн эрх чөлөөний шагналын эздээр тодорлоо
2010/05/034329
“Глоб Интернэшнл” ТББ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж ажилласан Завхан аймгийн “Завхан” сонины эрхлэгч Б.Мягмарсүрэн, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Х.Намуун-Уянга нарт 2009 оны “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгохоор шийдвэрлэлээ.
|