“Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д болдог ээлжит нээлттэй ярилцлагаар энэ удаа хэвлэлийн эрх чөлөөний тухай сэдвийг хөндсөн. Хэвлэл мэдээллийнхэн бичсэн, нийтэлсэн зүйлийнхээ төлөө шүүхэд дуудагдаж, цагдаагийн хаалга сахиж суух нь ихэссэн өнөө үед Хэвлэлийн эрх чөлөөний хууль хэрхэн хэрэгжиж байгаа, сэтгүүлчдийн эрх ашиг яаж зөрчигдөж байгаа талаар хэлэлцүүлэгт уригдсан бүхэн санал бодлоо солилцсон юм.
Нээлттэй ярилцлагад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов, Гүйцэтгэх хорооны гишүүн М.Зулькафил, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, “Нийгмийн толь” сонины эрхлэгч С.Энхтуул, “Нийслэл таймс” сонины орлогч эрхлэгч Г.Дашрэнцэн, Өвөрхангай аймгийн сонины эрхлэгчээр ажиллаж байсан Б.Жавзансүрэн, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Х.Намуун-Уянга болон бусад хэвлэл мэдээллийнхэн оролцсон.
“Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.ОЮУНТУЯА нээж үг хэлсэн. Тэрээр “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагынхны эрх ашиг ихээр зөрчигдөж, шүүх цагдаад дуудагдах болсон. Энэ тал дээр манай сонин анхаарал хандуулж, асуулга тавихаар та бүхнийг урьсан юм” хэмээн онцолсон.
"Өдрийн сонин"-д нийтлэгдсэн нээлттэй ярилцлагыг бүрэн эхээр нь PDF хувилбараар уншина уу.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХЭРХЭН ЗӨРЧИГДӨЖ БАЙГАА ТАЛААР ЯРИЛЦЛАА
2010/09/20