“Ийгль” телевиз мэдээллээ хамгийн тэнцвэртэйгээр түгээжээ
2005/04/25
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэлд ажиглалт, мониторинг хийх төслийг “Глоб Интернэшнл” ТББ-аас хэрэгжvvлж эхэлсэн билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн кампанит ажлыг албан ёсоор эхэлсэн 4-р сарын 4-нөөс 4-р сарын 22-ыг дуустал эхний гурван долоо хоногийн нийтлэл, нэвтрvvлэгт хийсэн мониторингийн тайланг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Тайланг танилцуулах хэвлэлийн бага хурлыг Хууль зvйн vндэсний төвд хийв. Мониторингийн төслийн зөвлөх С.Баяр, “Глоб Интернэшнл” ТББ-ын тэгvvн Х.Наранжаргал нар оролцож дэлгэрэнгvй мэдээлэл өгөв.
Х.Наранжаргал энэхvv мониторинг нь аль нэг нэр дэвшигч, намыг дэмжих зорилго агуулаагvй, зөвхөн иргэдэд тэнцвэртэй мэдээллийгш өгч чадаж байна уу уу, vгvй гэдгийг сайн боловсруулсан арга зvйд тулгуурлан гаргахыг зорьж байгаагаа онцлон тэмдэглэлээ.
Энэ хугацаанд зургаан телевиз, өдөр тутмын 4 сонинд дvн шинжилгээний тоон болон чанарын арга зvйг хэрэглэж ажиглалт хийсэн байна.
Төслийн зөвлөх С.Баяр мэдэгдэхдээ, “Тоон vзvvлэлт гэдэг тухайн нэр дэвшигчийн талаар гарсан мэдээллийг сонинд см2, телевиз, радиод секундээр хэмжиж авсан. Мөн шууд болон шууд бус, эерэг сөрөг зэрэг олон vзvvлэлтээр нь дотор нь ангилж тайланг нэгтгэсэн. Тайлангийн ерөнхий мэдээллээс харахад “Ийгль” телевиз харьцангуй тэнцвэртэй байдлаар мэдээлэл тvгээж байгаа нь ажиглагдсан” хэмээгээд дээрхи телевиз, сонин тус бvр дээрх тайланг дэлгэрэнгvй тайлбарлаж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өглөө.
Намуудын захиалгат, төлбөртэй нэвтрvvлэг болон хуваарьт нэвтрvvлгийг мониторингит хамруулаагvй бөгөөд цаг vеийн, улс төрийн, тогтмол явуулж буй нэвтрvvлэг, булан зэргийг хамруулсан ажээ.
Тайлангийн дэлгэрэнгvйг доорхи хаягаар уншина уу.
http://www.globeinter.org.mn/programs/pp212.html