Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан "Хэвлэл мэдээлэл ба засаглал" сэдэвт олон улсын бага хурлыг ЮНЕСКО зохион байгуулах гэж байна. 5-р сарын 2-ноос 3-ны өдрvvдэд Сенегал улсын нийслэл Дакар хотноо болох энэ бага хурлыг НVБ-аас тунхагласан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөни өдөрт зориулж буй бөгөөд энэ жилийн Гуиллермо Каногийн нэрэмжит хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Хятадын сэтгvvлч Ченг Юзконг гардуулах ёслол болно.
Бага хурлаар сайн засаглал, хэвлэл мэдээллийн хоорондын холбоо, бэрхшээлийн тухай хэлэлцэх юм. Сайн засаглалыг хөхиvлэн дэмжихэд хэвлэл мэдээллийн гvйцэтгэх vvрэг тодорхой бөгөөд хvчтэй, хараат бус хэвлэлийн орчин, нөхцөл аль болох таатай байх ёстой. Бага хуралд оролцогсод хэвлэл мэдээлэл ба сайн засаглал, сайн засаглалыг хөгжvvлэхэд хэвлэл мэдээллийн шууд нөлөө, тухайлбал оролцоо, авилгатай тэмцэх,, ядуурлыг бууруулах, иргэдийн оролцоог нэмэгдvvлэх, ардчилсан сонгууль, хvний эрх, мэдээллийн эрх чөлөөг дэмжих, мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулахад хэвлэл мэдээллийн vvргийг дээшлvvлэх, мөн ёс зvйт сэтгvvл зvйг бэхжvvлэх зэрэг олон асуудлаар хэлэлцvvлэг өрнvvлж, цаашдын зорилтоо батлах юм.
Энэ бага хуралд Монголыг төлөөлж, "Глоб Интернэшнл" төрийн бус байгууллагын тэргvvн, Олон Улсын Сэтгvvлчдийн Холбооны Гvйцэтгэх Хvрvvны гишvvн Х.Наранжаргал оролцож, " Мэдээллийн эрх чөлөө. Монголын өнөөгийн байдал" сэдвээр илтгэл тавина.
Бага уралд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгчид оролцоно.
Дэлгэрэнгvй мэдээллийг : http://tinyurl.com/7mvz2 вэб сайтаас авна уу.