Сонингууд аль нэг талыг хүчтэй дэмжсэн хэвээр байна

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын vйл явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн тэнцвэртэй, бодитой нэвтрvvлж буйд мониторинг хийх “Хэвлэл мэдээллийн мониторинг” төслийг Глоб Интернэшнл ТББ-аас хэрэгжvvлж байгаа билээ. Энэхvv төслийн хvрээнд гурав дахь хэвлэлийн бага хурлаа өнөөдөр “Нээлттэй нийгэм форум”-ын байранд хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Глоб Интернэшнл ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал, төслийн зөвлөх С.Баяр, Расто Кузел /АНУ-ын Vндэсний Ардчилсан хvрээлэнгийн зөвлөх/ нар оролцож мэдээлэл өгөв.

Х.Наранжаргал төслийн талаархи танилцуулга хийсний дараа С.Баяр хоёр дахь мониторингийн дvн хийгээд vр дvнгийн талаар дэлгэрэнгvй мэдээлэв. Тэрээр, “Эхний мониторинг хийснээс хойш хоёр дахь шатанд гарсан өөрчлөлтvvдийг дvгнэн хэлэхэд телевизvvдийн хувьд тэнцвэрт байдал нэмэгдсэн бол харин сонингуудын хувьд аль нэг талыг хvчтэй баримтлан, дэмжсэн хэвээр байна” гэлээ. Цааш нь энэ мониторингид хамрагдаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус бvр дээр гарсан өөрчлөлтvvдийн талаар график дээр тайлбарлав. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээс “Ардын эрх” сонин тухайн нийтлэл нэвтрvvлэг нь захилгат, төлбөртэй гэдгээ тэмдэглэж байсан нь мониторингийн дvн vнэн зөв гарахад ихээхэн нөлөөтэй байсныг дурдаад бусад хэвлэл мэдээллийн хэрэгслvvд vvнийг анхаарахыг хvслээ. Хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл оролцлоо.

Дэлгэрэнгvй мэдээллийг http://www.globeinter.org.mn/programs/pp212.html


хаягаар орж сонирхоно уу.