Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүргээ биелүүлж чадаагүй

Глоб Интернэшнл ТББ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийг хэвлэл мэдээллийн хэрэгслvvд иргэдийг мэдээлэлтэй сонголт хийхэд хэр бодитой, тэнцвэртэй мэдээлэл хvргэж байгааг vнэлэх зорилготой хэрэгжvvлсэн төслийн дvнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр “Нээлттэй нийгэм форум”-ын мэдээллийн танхимд хийлээ.
“Хэвлэл мэдээллийн мониторинг” төслийн хvрээнд хийгдсэн мониторингийн vр дvн нь сайн, хянамгай боловсруулагдсан арга зvйнд тулгуурлаж хийгдсэн бөгөөд аливаа нэг нэр дэвшигч, улс төрийн намыг дэмжих зорилгогvй ажээ.

Мониторингийн хугацаанд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлыг мэдээлэхдээ ХМХ-vvд нилээд ялгаа, зөрөөтэй байгааг олж тогтоожээ. Тус төслийн удирдагч Глоб Интернэшнл ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал төслөө дvгнэн хэлэхдээ “Єргөн нэвтрvvлгийн хэрэгслvvдийн хувьд харьцангуй тэнцвэртэй мэдээлэл өгөхийг эрмэлзэж байв. Гэхдээ энэ тэнцвэрт байдал нь мэдээ, мэдээллийн стандартыг сайжруулсны дvнд бус харин ажиглалт хийгдэж буй телевиз, радио нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас ирсэн мэдээг ижил хэмжээтэй нэвтрvvлж байсантай холбоотой. Нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас бэлдсэн бөгөөд мэдээллийн гол хөтөлбөрvvдэд оруулсан “ Сонгууль -2005” гэсэн булангуудаас бусад тохиолдолд нэр дэвшигчдийн сонгуулийн арга хэмжээ болон тэдний мөрийн хөтөлбөрийн талаар маш бага мэдээлж байв. Энэ нь олон нийтэд биш нэр дэвшигчдэд vйлчилсэн гэж дvгнэж болохоор байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvд маань бидний явуулж буй мониторингт анхаарч, чухалчилан эерэг хандаж байсныг тэмдэглэж хэлмээр байна.

Дээрхи хугацаанд халз мэтгэлзээн, мөрийн хөтөлбөрийн харьцуулалт зэрэг сэтгvvл зvйн хараат бус мэдээ мэдээлэл, материал муу, хангалтгvй гарч байлаа. Монголын Vндэсний Телевизээр халз мэтгэлцээн явуулж дөрвөн нэр дэвшигч оролцсон явдал эерэг зvйл хэдий ч харамсалтай халз мэтгэлцээн болж чадаагvй. Мониторингид хамрагдсан сонинуудын хувьд аль нэг нэр дэвшигчийг дэмжсэн буюу эсэргvvцсэн байдлаар нэг талыг хvчтэй баримталсан мэдээлэл өгсөн хэвээр байсан. Олон улсын жишигт сонин сэтгvvл нь аль нэг намыг дэмжиж байгааг ил тодоор зарлахыг зөвшөөрсөн байдаг. Гэвч манайд ингэж ил тодоор зарласан нэг ч сонин байгаагvй хэрнээ бvгд аль нэг намд vйлчилсээр байлаа. Ердийн vед төлбөргvй явагддаг нэвтрvvлэг, нийтлэл, ярилцлага төлбөртэй цацагдаж, хэвлэлийн нөлөөлөл, эффиктийг өргөн ашиглаж байв. Мониторингийн эхний vед нэг нэр дэвшигчийг дэмжиж, мониторингийн дунд vед болон сvvлд өөр нэр дэвшигчийг дэмжих явдал тvгээмэл ажиглагдаж байлаа. Иймд цаашид сонгуулийг хэрхэн сурвалжлах, сэтгvvл зvйн чанар, тvвшинг сайжруулах талаар олон цогц vйл ажиллагаа явуулах шаардлагатай нь харагдаж байв. Ємнөх УИХ-ын сонгуультай харьцуулахад мэдээллийн тэнцвэртэй байдал харьцангуй хадгалагдаж байгаа нь ажиглагдсан. Төслийн нэгдсэн тайланг ирэх сард гаргах бөгөөд тайлангаа танилцуулах дугуй ширээний уулзалт ярилцлага зохион байгуулна” гэж мэдэгдэв.

Мониторингийн vр дvнд сонгуульд өрсөлдөгчдийн vзэл бодлыг бvрэн дvvрэн мэдэх, тэдгээрт дvн шинжилгээ өгч сонголтоо хийх боломжийг сонгогчдод олгоход чиглэсэн хэлэлцvvлэг явуулах, vзэл бодлыг уралдуулах, маргаан зөрчлийг эрэн сурвалжилж тайлбарлах талаар олон тvмэнд vйлчлэх vvргээ Монголын ХМХ одоогийн байдлаах биелvvлж чадахгvй байна гэж дvгнэсэн байна.

Хэвлэлийн бага хуралд төслийн зөвлөх С.Баяраа, мониторинг хийсэн ажиглагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч, олон нийт, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Дэлгэрэнгvй мэдээллийг http://www.globeinter.org.mn/programs/pp212_7.html


хаягаар орж сонирхоно уу.