“АВИЛГАТАЙ ТЭМЦЭХЭД ХАРААТ БУС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ҮҮРЭГ”

"АВИЛГАТАЙ ТЭМЦЭХЭД ХАРААТ БУС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ҮҮРЭГ" дугуй ширээний ярилцлагыг 2005 оны 10 сарын 10-ны өдрийн 10.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө.

"Глоб Интернэшнл" ТББ, Монголын Хэвлэлийн Хvрээлэн, Зориг сан хамтран 2005 оны 10-р сараас ЮНЕСКО-ийн дэмжлэгээр "Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө" нэг жилийн төсөл хэрэгжvvлсэн билээ. Энэ төсөл нь ил тод засаглалыг хөхиvлэн дэмжих, үүнд хэвлэл мэдээллийн гvйцэтгэх үүргийг нэмэгдvvлэх зорилготой байсан юм.

Уг дугуй ширээний ярилцлагыг Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал удирдаж явууллаа. Дугуй ширээний ярилцлагад Элчин сайдын яамд, төрийн болон төрийн бус байгууллагын болон хэвлэл мэдээллийн нийт 55 хvн идэвхитэй оролцлоо.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд энэхүү арга хэмжээнд оролцсон 9 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 13 сэтгүүлч, редакторын авилгын эсрэг хийсэн ажлыг өндрөөр үнэлж, урамшуулсан бөгөөд авилгатай тэмцэх өөрсдийн үүргээ улам чанаржуулж, нийгмийн зүгээс хүндлэл хүлээн, бусдад нөлөөлж чадахуйц мэргэжлийн өндөр тvвшинд ажиллахыг уриаллаа.

ХӨТӨЛБӨР

Хаана: Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхим
Хэзээ: 2005 оны 10 сарын 10-ны өдөр

10.00-10.10. Нээлт. Х.Наранжаргал /”Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн/
10.10-10.50. Агуулгын задлан шинжилгээний тайлан танилцуулах
Судлаач Ч.Базар, Ч.Чойсамба
10.50-11.00. Асуулт хариулт
11.00-11.30. Авилга хvн бvхэнд халгаатай хэвлэл мэдээллийн аянг дvгнэх
Уралдааны шvvгч: Х.Цэвлээ
11.30-11.40. Цайны завсарлага
11.40-11.55 Эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хөгжvvлэхэд тулгарч байгаа
хvндрэл бэрхшээл, Р.Оюунцэцэг /Хэвлэлийн хvрээлэн/
11.55-12.20 Асуулт, хариулт
12.20-12.30. Эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хөгжvvлэх цаашдын vйл
ажиллагааны төлөвлөгөөний төсөл танилцуулах, С.Баяраа /Зориг сангийн зөвлөх/
12.30-12.50. Цаашдын vйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл хэлэлцэх,
батлах
12.50-13.00. Хаалт, Х.Наранжаргал /”Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн/
13.00-14.00. Vдийн хоол