Сэтгүүлчдийн эрхийн зөрчилд мониторинг хийх шинэ төсөл хэрэгжиж эхэллээ
Глоб интернэшнл ТББ нь Москва хотноо төвтэй, Онцгой нөхцөл дэх сэтгvvлчдийн төв болон IFЄX /Канадад төвтэй, эгнээндээ 64 гишvvн бvхий vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэгчдийн олон улсын төв/–тэй хамтран 2005 оны 10-р сарын 21-ээс эхлэн Монгол улсад 12 сарын турш vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдалд дvн шинжилгээ хийх нөхцөл бvрдvvлэх 2 vе шаттай төсөл хэрэгжvvлж эхэллээ.

1990 оны тайван замаар хийгдсэн хувьсгалын дараагаас Монгол оронд ардчилал хөгжиж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч Монгол оронд ардчилалыг бэхжvvлэхээр хvчин чармайлт тавих шаардлага тулгарсаар байгаа билээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө зөрчигдөж, сэтгvvлч нар сvрдvvлэгт автсаар байгаа vед ардчилал бvрэлдэх боломжгvй юм. Хvн бvр нийгэм, өдөр тутмын амьдралдаа зайлшгvй хамаатай шийдвэр гаргахад нөлөөлөх мэдээлэл олж авах боломжгvй, vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөл бvрдээгvй, өөрсдийн эрхээ эдлэх тааламжтай орчин бvрэлдээгvй хэвээр байна.

Глоб интернэшнл ТББ байгуулагдсан цагаасаа хэвлэл мэдээллийн эрх чөлөөг тvгээн дэлгэрvvлэх, хэвлэл мэдээлийн байгууллагад хууль эрх зvйн дэмжлэг vзvvлэх, хараат бус, мэргэжлийн сэтгvvл зvйг дэмжих зорилт тавин ажиллаж байгаа билээ. Өнөөгийн байдлаар Монгол оронд vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэгчдийн талаархи мэдээ мэдээлэл улс орны дотор болон хилийн чанадад хомс байгаа юм. Тус улсад энэ талаар анхаарал тавьж ажилладаг байгууллага байхгvй мөн техникийн бааз суурь бvрдээгvй, vзэл бодлын эрх чөлөөний зөрчлийн талаар олон улсын стандарт шаардлага хангах тайлан мэдээ бэлтгэх боломжгvй зэргээс уг байдал vvсээд байгаа билээ.

Уг төслийг хэрэгжvvлснээр дэлхий дахинаа хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг бусад байгуулагатай хамтран ажиллах боломж бvрдэх юм.

1. Сургалт ба туршлага судлах: Мониторинг хийх, Хууль эрх зvйн туслалцаа, Сvлжээ байгуулах
- Yзэл бодлын эрх чөлөөний зөрчилд мониторинг хийх: мониторингийн сvлжээ байгуулах, сургалт явуулах,
- Хууль эрх зvйн туслалцаа ба сэтгvvлчдэд боловсрол олгох
2. Yндэсний болон олон улсын хэмжээнд vзэл бодлын эрх чөлөөг өмгөөлөх
- Монгол дахь vзэл бодлын эрх чөлөөний талаархи мэдээ мэдээллийг vндэсний болон олон улсын хэмжээнд тvгээн сурталчлах явдлыг нэмэгдvvлэх
- Глоб Интернэшнл ТББ-г IFЄX-ийн гишvvнд элсvvлэх бэлтгэл ажилд дэмжлэг vзvvлэх
- Глоб Интернэшнл ТББ-г Yндэсний хэмжээний Сэрэмжлvvлэх vйл ажиллагаа хангагч байгуулага болгоход бэлдэх зорилготой юм.