Олон нийтийн радио, телевиз, шилжилтийн үеийн тулгамдсан асуудлууд сэдвээр олон улсын шинжээчид зөвлөмж гаргана

ОНРТВ-ийн тухай хуулийг энэ оны нэгдvгээр сард баталж гаргаснаар мэдээллийн хvчирхэг хэрэгсэл олон нийтийн гэсэн статустай болж Монголын ард тvмний эрх ашгийн төлөөх ашгийн бус байгууллага болох хууль эрх зvйн vндэс суурь нь бvрдсэн билээ.

Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөллөөс сонгогдсон 34 хvнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж ОНРТВ-ийн Yндэсний зөвлөлийн гишvvнээр 15 хvнийг томилсон. Энэхvv зөвлөлийнхөн чуулж Yндэсний зөвлөлийн даргаар Н.Содномдорж, хяналтын зөвлөлийн даргаар Г.Цэрэнпvрэв, тус хорооны гишvvнээр Н.Золжаргал, Р.Хадбаатар, өргөдлийг шалгах хорооны даргаар Ж.Занаа, гишvvнээр Х.Чилаажав, О.Мөнгөнтуул нарыг томилжээ.

Ерөнхий захирлын албан тушаалд хэнийг томилох, хэрхэн бvтцийн өөрчлөлт хийх, хаанаас ямар санхvvжилт авах гэсэн асуудлууд олон тvмний анхаарлын төвд байна. Шинээр сонгогдсон Yндэсний зөвлөлийнхөн ажлын гараагаа ерөнхий захирлыг шалгаруулах журмыг батлахаар эхэлснээ өнгөрсөн пvрэв гаригт хэвлэлийнхэнд мэдээлэв. Одоогоор хэрэгжилтийн шатанд явж байгаа ОНРТВ-ийн хуулийн 31.1-д Гvйцэтгэх захирал бол дээд боловсролтой, нам бус, эрvvгийн ял шийтгэлгvй гэсэн заалт байдаг. Энэ дотроос хамгийн хэцvv сонголт нь нам бус гэсэн шалгуур. Харин гvйцэтгэх захирлаар сонгох боломжийн гэх хvмvvс голдуу аль нэг намын гишvvн байгаа нь vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хааж байгаа аж.

Yндэсний зөвлөлийн гишvvнээр голдуу мэргэжлийн бус хvмvvс сонгогдсон тухайд дээрх гишvvд санал нийлэхгvй байгаагаа илэрхийлсэн байна. “Олон нийтийн хяналт дор байх учраас нийгмийн олон салбарын төлөөллийг сонгох нь оновчтой. Yндэсний зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бvрдvvлнэ гэж хуульд заасан учир мэргэжлийн хvмvvс байх албагvй” хэмээн Зөвлөлийнхөн нэгэн дуугаар тайлбарласан юм.

Олон нийтийн гэж статусаа өөрчилсөн радио телевизийг хэрхэн санхvvжvvлэх тухайд Yндэсний Зөвлөлийн гишvvд өөр өөр саналтай байна. Yндэсний Зөвлөлийн гишvvн Ц.Дашдондов “Хараат бус байя гэвэл төр засгаас аль болох бага төсөв авах ёстой” хэмээсэн бол Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч Ж.Занаа “Ард тvмний мөнгө учраас төр засгаас vvнийг авах л хэрэгтэй” гэж vзэж буйгаа нуусангvй. 2006 оны төсвийн төсөлд 4.7 тэрбум төгрөгийг тус байгууллагынханд зарцуулахаар тусгасан байна.

Нээлттэй нийгэм форумаас 10 дугаар сарын 27, 28-ны өдрvvдэд Олон нийтийн радио, телевиз, шилжилтийн vеийн тулгамдсан асуудлууд дугуй ширээний ярилцлага зохион байгуулах гэж байна.

10 дугаар сарын 27-ны өдөр ОНРТ-ийн хараат бус байдлыг хангах нь, Олон нийт ба ОНРТ, өргөн нэвтрvvлгийн хөтөлбөрт олон нийтийн хэрэгцээ шаардлагыг хангах нь, ОНРТ-ийн санхvvжилт ба vзэгчдийн хураамжийг олон нийтийн vйлчилгээнд ашиглах нь сэдвээр хэлэлцvvлэг болох юм.

10 дугаар сарын 28-нд Техник технологийн бодлого-хэтийн төлөв, ОНРТ-ийн зохистой бvтэц, зохион байгуулалт, ОНРТ-ийн сэтгvvлчдийн мэдээлэл олж авах, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах, Иргэдийн хариу өгөх эрх, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механик зэрэг сэдвээр хэлэлцvvлэг болж, эцэст нь олон улсын шинжээчид санал зөвлөмж гаргана. Энэ хэлэлцvvлгийг сонирхосон хvмvvс www.forum.mn хаягаар мэдээлэл авч болно.