Хүүхдийн эрхийн төлөө хэвлэл мэдээллийн аян
Их Британий Хvvхдийг ивээн сан нь НYБ-ын Хvvхдийн эрхийн хорооны 39-р чуулганаас хvvхдийн эрхийн асуудлаар Монгол Улсад өгсөн дvгнэлт, зөвлөмж гарсантай холбогдуулан олон нийтийн хэвлэл мэдэлллийн байгууллагууд, сэтгvvлчдийн дунд уран бvтээлийн аян зарлаж байна.

Аяны зорилго:

Монгол Улсад хvvхдийн эрхийн асуудлаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдvvлэх, хvvхэдтэй холбоотой тулгамдсан асуудлуудад төр, олон нийтийн анхаарлыг хандуулах

Бvтээллд тавигдах шаардлага:

• Хvvхдийн эрх, нэр төрийг хvндэтгэсэн байх
• Утга агуулгын хувьд энгийн, нийтэд ойлгомжтой, чанартай байх
• Эх сурвалж нь vнэн, бодитой, тодорхой байх
• Асуудалд хvvхдийн эрхийн талаас хандсан байх
• Хvvхдийн эрх зөрчигдөж байгаа учир шалтгаан, шийдвэрлэх арга замын талаар тодорхой санал дэвшvvлсэн байх
• Аяны хугацаанд уг бvтээл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олоны хvртээл болсон байх

Хугацаа:
Оролцогч байгууллага, уран бvтээлчид телевиз, радио, сонин хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2005 оны 11 дvгээр сарын 10-аас арванхоёрдугаар сарын 10-ыг дуустлах хугацаанд бvтээлээ олон нийтэд хvргэсэн байна.

Шалгарсан бvтээлийн урамшуулал:
Телевизийн бvтээл
Нэгдvгээр байр: Нэг
700 мянган төгрөг, Єргөмжлөл
Хоёрдугаар байр: Нэг
500 мянган төгрөг, Єргөмжлөл
Радиогийн нэвтрvvлэг
Нэгдvгээр байр: Нэг
300 мянган төгрөг, Єргөмжлөл
Хоёрдугаар байр: Нэг
200 мянган төгрөг, Єргөмжлөл
Сонины нийтлэл
Нэгдvгээр байр: Нэг
300 мянган төгрөг, Єргөмжлөл
Хоёрдугаар байр: Нэг
200 мянган төгрөг, Єргөмжлөл

Нийтлэлийн бодлогоор аяны ажлыг дэмжин өөрийн телевиз, радио, сонингоор дамжуулан чанартай, олон бvтээлийг олон нийтэд хvргэсэн хэвлэл мэдээлллийн байгууллагыг шалгаруулан урамшуулна.
Нийтлэлийн бодлогоор аяны ажлыг дэмжсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгаруулан урамшуулна.
Нийтлэлийн бодлогоор аяны ажлыг дэмжсэн хэвлэл мэдээллийн байгууллагын урамшуулал:
Нэгдvгэ:эр байр: Нэг
1 сая төгрөг, Єргөмжлөл
Хоёрдугаар байр: Нэг
700 мянган төгрөг, Єргөмжлөл

Бvтээлийг хvлээн авах, шалгаруулах
Аяны хvрээнд нийтэд хvрсэн бvтээлийг олон нийтийн хэрэгслээр хэзээ, хэдэн удаа нэвтрvvлсэн талаар баталгаажуулсан баримтын хамт Их Британий Хvvхдийг ивээх сан дээр 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хvртэл хvлээн авна.
Нийтлэлийн бодлогоор аяны ажлыг дэмжсэн хэвлэл мэдээллийн байгууллага нийтэлсэн, нэвтрvvлсэн бvтээлvvдийн талаар баталгаажуулсан баримтын хамт мөн дээрх өдөр хvлээн авна.
Бvтээлийг Хvvхдийн ивээх сан болон холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотой байгуулсан ажлын хэсэг шалгаруулж, 2005 оны 12 дугаар сарын 26-ны дотор нийтэд мэдээлнэ.
Жич: Шаардлагатай бол сэтгvvлчид хvvхдийн эрхийн талаар Их Британийн Хvvхдийг ивээх сангаас ерөнхий мэдээлэл авч болно

Их Британий Хvvхдийг ивээх сангийн хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дvvрэг, 1 хороо, Аризона төв, дөрөвдvгээр давхар, ХИС, Утас: 329365, 329371