Улсын Дээд шvvхийн Ерvнхий шvvгч С.Батдэлгэр шvvхэд тулгамдсан зарим асуудлаар нийслэл, дvvргийн болон орон нутгийн шvvхvvддээ даалгавар өгчээ. Шvvхэд ирсэн хэрэг болон vргvдvл гомдлыг удаашруулахгvй байхаас vгсvvлээд иргэдэд хэрэгтэй олон зvйл энэ даалгаварт багтсан гэнэ. Єдрийн сонины сэтгvvлч С. Энхтуул Дээд шvvхийн Тамгын газрын дарга Д. Эрдэнэчулуунтай уулзаж, зарим зvйлийг тодруулсныг тус сонины vнvvдрийн дугаарт нийтэлжээ.
Харуул хамгаалалт сонор сэрэмжийг дээшлvvлэх гэхээр бусад хууль хvчний байгууллагын тухайд сэтгvvлч нэвтрэхийг хориглох гэх мэт хориг саад тавигдаж эхэлдэг энэ асуудалд чухам юу багтаж байгаа вэ?гэсэн асуултанд Д. Эрдэнэчулуун хариулахдаа, “Харуул хамгаалалт, сонор сэрэмжийг дээшлvvлнэ гэдэг нь зvвхvн дотооддоо л хандсан чиглэлтэй юм. Таны асууж байгаа шиг хэвлэл, мэдээллийнхэн, сэтгvvлчийг оруулахыг хориглох, хориг саад тавих зvйл огт байхгvй. Харин ч Улсын Дээд шvvхийн Ерvнхий шvvгч шvvхийн vйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, олон нийтэд ил тод, нээлттэй байлгах зарчмыг баримталж байгаа. Энэ нь ч хэрэгжих болно. Улсын дээд шvvхийн Ерvнхий шvvгч Улсын Ерvнхий Прокурор нар ярилцаж тохиролцоод шvvх, прокурорын байгууллагын vйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй, vнэн зvвvvр нь хvргэж байхын тулд “Шvvх эрх мэдлийн байгууллгын хэвлэл мэдээллийн тvв” –тэй болох гэж байна. Энэ тvвийг АНУ-ын олон улсын хvгжлийн агентлагийн санхvvжилттэй ”Шvvх эрх мэдлийн шинэтгэл хvтvлбvр” тvслийн санхvvгийн дэмжлэг туслалцаатайгаар байгуулах гэж байна. 
Дэлгэрэнгvй  ярилцлагыг Єдрийн сонины 2005.11.14-ний дугаараас  уншиж сонирхоно уу.