“Japan Prize” уралдаанаас шагнал хүртжээ

Өнгөрсөн 10 дугаар сард Токио хотод зохиогдсон олон улсын сургалт танин мэдэхvйн нэвтрvvлгийн “Japan Prize” уралдаанаас Монголын vндэсний телевизийн Хvvхэд сургалт танин мэдэхvйн редакцийн найруулагч Л. Ариунжаргалын “Найз” зохиомж тэргvvн байрын шагнал хvртжээ.

Жил тутам Эн-Эйч-Кэй телевизээс зохиодог “Japan Prize”хэмээх энэ уралдаанд дэлхийн 50 гаруй орны 150-иад бvтээл дөрвөн төрөлд өрсөлдөснөөс Л. Ариунжаргалын “Найз” зохиомж хvvхдийн нэвтрvvлгийн төрөлд тэргvvн байрын шагнал хvртжээ. Бvтээлийг туурвихад зурагчлаач Ж. Нямсvх, редактор Д.Туул, гол дvрд хошин урлагийн “Захиалгат инээд” хамтлагийн жvжигчин Х.Батбаяр, сурагч Н. Билгvvн тусалсан байна.

www.NHK.JP.org_jp.prize цахим хуудасны мэдээнд дурдаснаар эцсийн шалгаруултад азийн орнуудаас Монгол,Солонгос, Япон, Энэтхэг, Хятад зэрэг ердөө таван орны нэвтрvvлэг шалгарч vлдсэн байв. Л.Ариунжаргалын “Найз” бvтээл 15 минутын богино зохиомж бөгөөд оюуны хомсдолтой залуу, хvvхэд хоёрын хоорондын харилцааг харуулжээ. Хvvхдэд бие биенээ хайрлах, хvндэтгэх, хvмvvнлэг сэтгэхvйг төлөвшvvлэхэд зохиомжийн гол санаа оршиж байгаа юм гэж найруулагч Л.Ариунжаргал ярьж байна.

Мөн өнгөрсөн сард Бээжин хотноо болсон “Prix Jeunesse” буюу олон улсын хvvхэд залуучуудын телевизийн нэвтрvvлэг болон олон улсын сургалт танин мэдэхvйн нэвтрvvлгийн уралдаанаас тvvний “Унага бид хоёр” зохиомж нь vзэгч хvvхдvvдийн дуртай нэвтрvvлгээр шалгарчээ.

Европын орнуудын дунд хоёр жил тутамд нэг удаа зохиогддог Германы “Prix Jeunesse” сангийн нэрэмжит хvvхэд залуучуудын телевизийн нэвтрvvлгийн уралдааныг Ази Номхон далайн орнуудын Єргөн нэвтрvvлгийн Байгууллагын Холбоо болон Хятадын төв телевиз хамтран энэ жил Ази тивд анх удаа зохиосон байна. Монголын уран бvтээлчид 2000 оноос эхлэн энэ уралдаанд оролцжээ. 2002 онд Л. Ариунжаргал “Усанд явсан нь” бvтээлээрээ тусгай байр, 2004 онд “Намайг Батаа гэдэг” нэвтрvvлгээрээ ЮНЕСКО-ийн шагналыг энэ тэмцээнээс тус тус хvртэж байв. Энэ жил тус сангийн нэрэмжит тэмцээнийг Азийн орнуудын дунд анх удаа зохиож байгаа болохоор манай уран бvтээлчид идэвхтэй оролцож, найман нэвтрvvлэг илгээснээс Л.Ариунжарагалын “Унага бид хоёр”, найруулагч Нармандахын “Миний мөрөөдөл”, Алтансэрээгийн “Цасны өнгө” гурван нэвтрvvлэг хоёр дахь шатанд шалгарч, Л. Ариунжаргалын зохиомж vзэгч хvvхдvvдийн vзэх дуртай нэвтрvvлгээр шалгарсан байна.

Өдрийн сонин 2005.11.14