Коммюнике IFEX-ийн 2005.11.17-ны дугаар
Үг хэлэх, vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах салбарт ажилладаг 64 байгууллагыг нэгтгэсэн олон улсын vзэл бодлоо илэрхийлэх дэлхий нийтийн сvлжээнээс долоо хоног тутам англи, франц, орос, испани хэл дээр эрхлэн гаргадаг Коммюнике IFEX-ийн 2005.11.17-ны дугаарыг танилцуулж байна.

Илvv дэлгэрэнгvй мэдээллийг IFEX: http://www.ifex.org/en
-ийг авна уу.

Vг хэлэх эрх чөлөө анхаарлын төвд


1. Тунис: vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах байгууллага сэтгvvлчдийн эрхэнд халдсан vйлдлийг эсэргvvцэж байна.

Бvс нутгийн мэдээ


2. Шриланк Хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхэд ФММ цахим хуудас хяналт тавьдаг.


Нийтлэл ба дvгнэлт

3. Дэлхийн сонины нийгэмлэг 2005 оныг хэвлэлийн эрх чөлөөний хувьд “хар “ жил байлаа гэж дvгнэж байна.

Ашигтай мэдээлэл бvхий цахим хуудасны хаяг

4. “ Хайрцаг доторхи ТББ”

Шагнал ба тэтгэлэг


5. Эрэн сурвалжлах сэтгvvл зvйн чиглэлд амжилт гаргасан сэтгvvлчид Жон Маньярын нэрэмжит шагнал олгоно.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Vг хэлэх эрх чөлөө анхаарлын төвд

1. Тунис: vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах байгууллага сэтгvvлчдийн эрхэнд халдсан vйлдлийг эсэргvvцэж байна.


Сvvлийн хэдэн долоо хоногийн турш сэтгvvлчид, хvний эрхийг хамгаалагчдын эсрэг удаа дараа дайралт хийсний улмаас Айфексийн гишvvн, Тунист мониторинг хийх ажлын хэсэг Мэдээллийн нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтыг Тунист явуулахыг эсэргvvцэж буйгаа мэдэгджээ.

vг хэлэх эрх чөлөө, Интернет чөлөөтэй ашиглахад зориулсан Мэдээллийн нийгэмлэгийн дэлхийн дээд хэмжээний уулзалтыг нутаг дээрээ явуулахад Тунис улс бэлэн бус байгааг саяхан болсон хэд хэдэн тохиолдол тухайлбал францын сэтгvvлчийг хутгалсан явдал гэрчилж байна гэж тус ажлын хэсэг vзэж байна. 2005 оны 11- сарын 11-ний өдөр Францын долоо хоног тутмын “Либерасьон” сонины сэтгvvлч Кристоф Болтански руу дөрвөн этгээд довтолж хутгалан шархдуулсан байна. Гадаадын ЭСЯ-дууд байрладаг дvvрэгт байрлах зочид буудлын хажууханд уг хэрэг гарчээ. Мониторинг хийх ажлын хэсгийн мэдээлж байгаагаар тусламж эрэн хашгирсан сэтгvvлчид ЭСЯ-ны хамгаалалтанд гардаг цагдаа нар тусламж vзvvлээгvй байна.

Улс төрийн хэрэгтнvvдийг шоронгоос суллахыг шаардан өлсгөлөн зарласан хvний эрхийн хамгаалагч долоон хvнийг дэмжигчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн болсон тухай “Либерасьон” сонин урьд өдрийн дугаартаа мэдээлсэн байжээ. Сэтгvvлчдийн эрхийг хамгаалах хороо энэ дайралтыг мөн эсэргvvцсэн мэдэгдэл гаргасан юм. Тус оронд эрх баригчдын алдаатай алхмыг шvvмжилсэн ХМХ-ийн ажилтнууд, сэтгvvлчид рvv халдан довтолсон хvмvvсийн ихэнх нь хvчний байгууллагын ажилтнууд байдаг тухай мэдэгдэлд онцлон дурдсан байна.

11-р сарын 13-ны өдөр Мэдээллийн нийгэмлэгийн дэлхийн дээд хэмжээний уулзалтын хvрээнд иргэний нийгмийн байгууллагуудын уулзалт зохион явуулахаар төлөвлөж, бэлтгэл шатны уулзалтыг Германы соёлын төвд хийхээр төлөвлөөд байсан хvний эрхийг хамгаалагчид, сэтгvvлчид рvv энгийн хувцас өмссөн цагдаа нар дайран орсон байна. Цагдаа нар сэтгvvлчдийн камерыг хурааж Бельгийн зураглаачийн хийсэн дvрс бичлэгийг хураан авчээ. vvнээс болж төлөвлөсөн уулзалтыг хойшлуулахаас аргагvйд хvрсэн байна.

Эрх баригчдын алдаатай бодлогыг шvvмжилдэг нэр бvхий хориод цахим хуудсыг тус орны иргэдийн ихэнх иргэд орж vзэх эрхгvй бөгөөд зөвхөн Дээд хэмжээний уулзалтын төлөөлөгчдийг vзэхийг зөвшөөрчээ.

НvБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Тунист газар аваад байгаа хvний эрхийн зөрчих, хvний эрхийг хамгаалагчид, сэтгvvлчдийг мөрдөн мөшгиж байгаа явдалд анхаарлаа хандуулах ёстой гэж Тунист ажилласан мониторингийн ажлын хэсэг vзэж байна.

Мэдээллийн нийгэмлэгийн дэлхийн дээд хэмжээний уулзалт 2005 оны 11-р сарын 16-18-ны өдрvvдэд Тунист улсад болж байгаа билээ.

Энэ талаархи дэлгэрэнгvй мэдээллийг http:// www.wan-press.org/IMG/doc/TMG _Sept_2005_-_final-en.doc

Тунист болж байгаа vйл явдлын талаархи хамгийн сvvлийн vеийн мэдээллийг http://campaigns.ifex.org/tmg авч болно.

Бvс нутгийн мэдээ


2. Шриланк Хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхэд ФММ цахим хуудас хяналт тавьдаг.

2005 оны 11- сарын 17-ний өдөр Шри ланк улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. “Хараат бус ХМХдэмжих хөдөлгөөн” байгууллага vзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөө хэрэхэн хангагдаж байгааг хянах зорилготой цахим хуудсыг Интернетэд байрлуулсан байна. (http://www.freemediasrilanka.org) нэртэй уг цахим хуудсыг ЮНЕСКО-гийн дэмжлэгээр ажиллуулж байгаа юм. Цахим хуудсаар дамжуулан Шри ланкийн сэтгvvлчид vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зөрчигдөж байгаа талаар vйлдэлд дуудсан шуурхай мэдээ хvлээн авч, халуун бvсэд болон мэргэжлийн vvргээ гvйцэтгэхдээ хэрхэн аюулгvй ажиллах талаар зааварчилгаа авах юм байна.


Тус улсад сvvлийн хэдхэн долоон хоногийн дотор нэгэн сонины газрыг галдан шатааж, мэдээллийн агентлагийн даргыг зодож улс төрийн жагсаал цуглааныг сурвалжлахаар очсон телевизийн сурвалжлах группыг мөрдөн мөшгөсөн тухай Олон улсын Сэтгvvлчдийн байгууллага мэдээлж байна.

Шриланкийн ХМХ-vvд хэрхэн шинэчлэл явуулж байгаа, Шриланкийн нөлөө бvхий таван сэтгvvлчдийн эвлэл улсын болон хувийн ХМХ-т ажиллаж байгаа сэтгvvлчдийн ёс зvйг дээшлvvлэх талаар санаа нэгдэн ажиллаж байгаа талаар тус цахим хуудаснаас уншиж болно. Сэтгvvлчдийн эвлэлvvд гарын vсэг зурсан дvрмийн дагуу Шри Ланкад ХМХ-ийн редакцийн бvрэн эрхт байдлыг хангах, ёс зvйг төлөвшvvлэх, сэтгvvлчдийн vvрэг хариуцлагыг дээшлvvлэх зорилгоор хоёр жилийн хугацаатай ажлын төлөвлөгөө гаргасан байна. ХМХ-ийг эрхийг хvндэтгэх, эрх баригчдын алдаатай бодлогыг шvvмжилсэн аливаа мэдээ нийтлэлд хvлээцтэй хандахыг сэтгvvлчдийн эвлэлээс гаргасан дvрэмд уриалсан байна. Шриланкийн сэтгvvчдийн нөлөө бvхий таван эвслийн тоонд ХМХ ийн ажил олгогчдын холбоо, ХМХ-д ажиллаж байгаа сэтгvvлчдийн нийгэмлэг, Тамилын хэвлэлийн эвсэл, Шриланкийн мусалманчуудын хэвлэлийн форум багтдаг байна. Эдгээр эвлэлээс баталсан дvрмийг бvс нутгийн хорин есөн сэтгvvлчдийн нийгэмлэг дэмжээд байгаа бөгөөд уг дvрмийг олон улсын сэтгvvлчдийн холбоо сайшаан дэмжиж байгаа юм.

Дэлгэрэнгvй мэдээллийг –FMM: http://www.freemediashrilanka.org

-Хартия СМИ:

http://www.freemediashrilanka.org/index.php?action=con_all_full&id=76§ion=news

-IFJ:http://www.ifj-asia.org/page/srilanka051020.html

Нийтлэл ба дvгнэлт

3. Дэлхийн сонины нийгэмлэг 2005 оныг хэвлэлийн эрх чөлөөний хувьд “хар “ жил байлаа гэж дvгнэж байна.

Дэлхийн сонины нийгэмлэгийн жилийн тайланд ХМХ-ийн эрх чөлөөг хангах чиглэлд ахиц гарч, сvvлийн хагас жилд амиа алдсан сэтгvvлчдийн тоо багассан ч хvндрэл бэрхшээл учирсаар байгаа тухай дурджээ. 2005 оны эхний зургаан сарын байдлаар 22 сэтгvvлч амь насаа алджээ. Бvтэн жилийн туршид 51 сэтгvvлч алагдсан байна. Дэлхийн сониноос гаргасан мэдээгээр өнгөрсөн 2004 онд 72 сэтгvvлч амь насаа алджээ. Жилийн туршид дэлхий даяар 500 гаруй сэтгvvлч ажил vvргээ гvйцэтгэж яваад баривчлагдаж, хэдэн зуун сэтгvvлч заналхийлал дайралтад өртсөн байна.

Ирак орон сэигvvлчдийн хувьд хамгийн аюултай цэг байсаар. Сvvлийн зургаан сард энэ оронд найман сэтгvvлч алагдсан байна. 1-р сараас хойш зөвхөн Иракт нийт арван есөн сэтгvvлч амь насаа алджээ. vзэл бодлоо илэрхийлэх ба хэвлэлийн эрх чөлөө ноцтой зөрчигдөж байгаа орны тоонд Хятад, Куба, Балба, Беларусь, Зимбабве, Хойд Солонгос, Эритри, Ливи болон Туркменистан орон багтжээ. “ Эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж, ХМХ-ийн бvрэн эрхт байдал зөрчигдөж, сэтгvvлчдийг мөрдөн мөшгиж, дарамталдаг явдал Азийн орнуудад тvгээмэл байгаа” болон Ази тив сэтгvvлчдийн хувьд хамгийн аюултай бvс болоод байгаа тухай Дэлхийн сонины нийгэмлэг мэдээлж байна.

Тус байгууллагаас гаргасан дэлгэрэнгvй тайлантай дараах хаягаар танилцаж болно.

http://www.wan-press.org/article8600.html

Амь насаа алдсан сэтгvvлчдийн талаархи мэдээлэл болон ХМХ-ийн ажилтнуудын талаар Айфексаас гаргасан мэдээлэлийг дараах хаягнаас vзнэ vv.

Олон улсын хэвлэлийн хvрээлэн:

http://www.freemedia.atDeath_Watch/d_wacth_main.htm

Сэтгvvлчдийг хамгаалах хороо:

http:www.cpj.org/killed/killed05.html

Олон улсын сэтгvvлчдийн холбоо

http:www.ifj.org/default.asp?Issue=KILL&Language=EN

Хил хязгааргvй сурвалжлагчид

http:www.rsf.org/rubrique.php3?id_rubrique=113Хайрцаг доторхи ТББ

Ашигтай мэдээлэл бїхий цахим хуудасны хаяг

4. Хайрцаг доторхи ТББ. “NGO-IN-A-BOX” /аюулгvй байдлыг хангах арга хэмжээ/ - хууль сахиулах байгууллага, сэтгvvлч, авилгалын эсрэг тэмцэгчид
интернэтэд өөрсдийгөө цензурээс хамгаалах, сvлжээнд өөрсдийнх нь vйл ажиллагааг хянахаас хамгаалахад чиглэсэн багц арга хэрэгсэл юм. Интернетэд хvний эрхийг
зөрчсөн хэсгийг хэрэглэгчид баримтаар тэмдэглэх боломжтой программ болон программын хангамжийн нээлттэй эх сурвалжийг тохируулах мөн интернетэд цензурээс зайлсхийх аргыг дvрсэлсэн зааварчилгаа болон зөвлөмж энэ багцад багтсан байна. Энэ сайтаар зочилно уу: http://ngoinabox.org/boxes/security/

Шагнал ба тэтгэлэг


5 . Эрэн сурвалжлах сэтгvvл зvйн чиглэлд амжилт гаргасан сэтгvvлчид Жон Маньярын нэрэмжит шагнал олгоно.

Эрэн сурвалжлах сэтгvvл зvйн салбарт гаргасан амжилтын төлөө олгох Жон Маньярарын нэрэмжит шагнал

Ємнөд Африкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хvрээлэн Жон Маньярарын нэрэмжит шагналын төлөө уралдаанд сэтгvvлчдийг оролцохыг урьж байна. Ємнөд Африкт
зохиох энэ тэмцээний шагналыг эрэн сурвалжлах сэтгvvл зvйн салбарт гаргасан амжилтын төлөө олгох гэнэ.

Тэмцээнд тvрvvлсэн хvн хоёр мянган еврогийн шагнал хvртэхээс гадна цаашид сэтгvvл зvйн салбарт ажил vvргээ биелvvлэхэд 10 мянган долларын тэтгэлэг авна. Ємнөд Африкийг дэмжих Голландын хvрээлэн тэмцээнд тvрvvлсэн сэтгvvлчийн бvтээлийг Голландын тэргvvлэх сонинд нийтлэх эсвэл тэргvvлэх телевиз, радиогоор нэвтрvvлэх
юм.

Тэмцээнд оролцох материал- нэг нийтлэл эсвэл сонин, сэтгvvл,интернетэд нэг асуудлаар цуврал нийтлэл тавьсан мөн vvнийг радио, телевизээр нэвтрvvлсэн байх. 2005 оны нэгдvгээр сарын нэгнээс 12 дугаар сарын 31-ний дотор Ємнөд Африкийн хөгжиж байгаа орнуудын “SADC” нийгэмлэгийн аль орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж, нэвтрvvлсэн нийтлэлийг уралдаанд илгээнэ. Гэхдээ Бvгд найрамдах ардчилсан Конго улс, Маврикийн бvгд найрамдах улс, Сейшелийн арлаас нийтлэл хvлээж авахгvй.
Нийтлэлийг англи, португаль хэлээр бичсэн байх ёстой.

Тэмцээнд оролцох нийтлэлийг дараах хаягаар илгээнэ. Bonita Kangootui, 21 Johann Albrecht Street,


Windhoek West, Namibia, эсвэл агаарын шуудангаар: Private Bag 13386, Windhoek,

Namibia. ????: 264 61 248016; e-шуудан : bonita@misa.org

Тэмцээнд материал илгээх сvvлчийн хугацаа: 2006 оны тавдугаар сарын 3. http://www.misa.org/ энэ хаягаар нэмэлт мэдээлэл авна уу.