FM-vvдийн тухай Хэвлэлийн хvрээлэнгээс анх удаа хийсэн судалгаагаар Улаанбаатарчуудын 90 хувь нь дотоодын мэдээлэл авдаг гол эх сурвалж, мэдээллийн хэрэгслээр телевизийг нэрлэжээ. Удаад нь 40.7 хувиар сонин, харин радио 28.9 хувиар гуравт орсон байна. Гэхдээ энд радиог дотор нь vндэсний, орон нутгийн, нийслэл доторхи, FM гэх мэтээр ялгавартай хандахад FM нь телевизээс дутахгvй хvмvvсийг эзэмддэг мэдээллийн хэрэгслээр тодроод байгаа аж. 
  Хамгийн их сонсогчтой FM радио аль нь вэ? гэсэн асуултад судалгаанд хамрагсдын хамгийн олон нь буюу 27.1 хувь нь “Улаанбаатар радио-FM 101.7”, удаад нь 20 хувь нь “Элгэн нутаг-FM 100.1”, Эх-орон залуусын FM 102.1, “Миний Монгол – FM 100.5” радиостанцууд оржээ. Энэ онд шинээр FM -98.1, FM-99.3, FM-99.7, FM-99.9, гэсэн дөрвөн радио мэндэлжээ. Vvнээс “Инээмсэглэл”нэртэй FM-99.3 нь сонсогчдын тоогоор дээгvvр орсон нь тэдний сонирхолыг татах нэвтрvvлэг бэлтгэвэл тухайн радиогийн рейтинг өсөхөд чухал тvлхэц болдогийг харуулж байна. 
  Хамгийн сайн мэргэжлийн FM радиогоор “Шинэ долгион” – FM 107.5 19 хувийн саналаартэргvvлжээ. Удаахь байруудад “Улаанбаатар радио- FM 101.7”, “Элгэн нутаг- FM 100.1”, “Салхи –гэр бvлийн радио FM104.5”, FM 102.5 радионууд оржээ. 
  FM радиогийн зар сурталчилгааг та хэр сонсдог вэ? гэсэн асуултад хамгийн их 43.9 хувь нь бараг сонсдоггvй, дараагийн 33.9 хааяа сонсдог, 14 хувь нь байнга, 7.8 хувь нь хэлж мэдэхгvй байна гэж хариулжээ. 
  Радиог хамгийн их сонсдог оргил vе нь 12.00-14.00 цагийн хооронд аж. Vvнийг улирлаар авч vзвэл гэртээ ихэвчлэн суух өвөл, аялал, зугаалга, зуслан гээд зун сонсогчид их байдаг гэж бид боддог ч өнөөдрийг хvртэл улирлын ялгаа радио сонсоход их нөлөөлдөг эсэхийг нотлох баримт гараагvй байна. Харин телевизийн хувьд өөр байдаг аж. Хvйтэн сэрvvнд телевиз vзэгчид олширч улирлын байдал нөлөөлдөг бол радио сонсогчдод ийм зvйл байхгvй, хvйтэн ч бай, дулаан ч бай радиог сонсож л байдаг, харин тэдэнд зөвхөн амралтын болон ажлын өдөр гэсэн ялгаа байдаг аж.
Учир нь амралтын өдрvvдэд хvмvvс радиог өдрийн турш тасралтгvй сонсох боломжтой бол ажлын өдрvvдэд тэгэж vргэлж сонсох нөхцөл бага байх нь мэдээж. 
  Та ямар нөхцөлд FM радиог сонсдог вэ? гэсэн асуултад судалгаанд оролцогсдын хамгийн их 26.3 хувь нь автобусанд сууж явахдаа, удаахь 23.2 хувь нь машин болон таксинд сууж явахдаа, 22 хувь нь гэр орны ажил хийж байхдаа, 16 хувь нь өглөө босохдоо, 11.8 хувь нь гэр бvлтэйгээ цаг өнгөрvvлэхдээ гэж хариулжээ. Насны хувьд авч vзвэл 60-аас дээш насныхан өглөө босохдоо радио сонсдог гэж 34.3 хувь нь хариулсан бол 12-19 насныхан буюу хамгийн олон сонсогч болох 41.3 хувь нь ганцаараа байхдаа илvv сонсдог гэжээ. 30 хvртлэх хувь болох 30-49 насныхан FM радиог такси болон машинд сууж явахдаа сонсдог гэсэн байна. Харин хамгийн их сонирхон сонсдог нэвтрvvлгээр Монголоын рок поп болон зохиолын дууны хөтөлбөрvvд орж байна.