Cэтгүүлч Ц.Дашдондовтой уулзаж, радио телевизийн талаар яриа өрнүүллээ

ШУА -Хэл зохиолын х vрээлэнгийн хvндэт доктор, Олон нийтийн радио телевизийн vндэсний зөвлөлийн гишvvн, сэтгvvлч Ц.Дашдондовтой уулзаж, радио телевизийн талаар яриа өрнvvллээ.

Монголын vндэсний радио, телевизийг олон нийтийн болгохын зайлшгvй гэд ги йг олон жил ярьсан. Энэ парламентын гол гавьяа Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг баталж өгсөнд байж ч магадгvй. Гэхдээ энэ асуудлаар таны бодлыг дахиад сонсмоор санагдлаа?

Монгол Улс чөлөөт зах зээлд шилжээд 10 гаруй жил болж байна. Улс төр, гадаад бодлого, эдийн засаг, тэр ч байтугай гадаад худалдаа либералчлагдлаа. Уг нь энэ бvхнээс тvрvvлж хэвлэл мэдээлэл либералчлагдах ёстой. Гэтэл энэ vйл явц тун хожуу хийгдлээ. Одоо харин Монголын vндэсний телевиз, радио нь Олон нийтийн телевиз, радио болж байна. Vvнд гайхаад, vvнийг ойлгож ядаад байх хэрэггvй. Болох ёстой юм болж байгаа нь тэр. Гэхдээ саалийн ферм, малын хашаа хороо хувьчилж байгаа аятай хэт уулгалан дайрч, хялбарчилж хандаж болохгvй. Яагаад гэвэл телевиз, радио гэдэг нvсэр нарийн бvтэцтэй онцгой объект. Байшин барилга нь гэхэд дөрвөн давхар, 300 гаруй өрөө тасалгаатай. Vндсэн хийгээд vл хөдлөх хөрөнгө нь гурван тэрбум гаруй төгрөг, эргэлтийнх нь хөрөнгө хэдэн арван сая төгрөгөөр хэмжигдэнэ. Ажиллагсад гэхэд 900 гаруй. Зөвхөн vйлчлэгч цэвэрлэгч 60 хvн байна. Vзvvлж харуулдаг зvйл, явуулдаг vйл ажиллагаа нь тун олон талтай агаад нарийн чимхлvvр. Ингэхээр радио, телевизийг олон нийтийн болгож, либералчлахад туйлын хариуцлагатай нягт нарийн хандах хэрэгтэй. Нөгөөтэйгvvр энэ бол цэвэр мэргэжлийн vvднээс шийдэх шаардлагатай. Асуудлыг авч vзэхдээ ажил хэргийн мэдлэгтэй, асар болгоомжтой, бодлоготой хандах ёстой. Телевиз, радиог төр, засгийн мэдлээс гаргаад олон нийтийн болгоход эхнээсээ баримталх зарчим нь юу вэ гэхээр санхvvгийн хувьд бие даалгах явдал. Тэгэж байж хараат бус байдал нь баталгаажина.

Санхvvгийн хувьд бие даагаагvй байж vйл ажиллагааны хувьд биеэ даана гэж байхгvй. Энэ бол аксиом. Англиар хэлбэл “ Without financial independence, the press cannot be independent ”. Олон улсын сэтгvvл зvйн практикт яг ингэж томъёолдог. Би тvрvvнд хэллээ шvv дээ. Мэргэжлийн юмыг мэргэжлийн тvвшинд хийх. Тvvнээс биш миний бодоход, бидний vзэж байгаар, тийм баймаар гэх зэргээр таамаг маягаар баримжаалсан байдлаар хандаж болохгvй. Vvнтэй холбогдуулж зарим зvйлийг тодотгоё. Азид AMIC гэж Сингапурт төвтэй томоохон байгууллага бий. AMIC гэдэг нь “Asian Media Information and communication centre” гэсэн vг л дээ. Азийн хэмжээнд хэвлэл мэдээллийн хийгээд тэр чиглэлийн судалгааны тэргvvлэх сvлжээ юм. Энэ байгууллагын ээлжит хуралдааны 14 нь өнгөрсөн сард Бээжинд боллоо. Тэнд Ази дахь шилжилтийн vедээ байгаа орнуудын хэвлэл мэдээлэл тэр дундаа электрон хэвлэл мэдээлэлд ихээхэн анхаарал тавьсан. Монголын хувьд маш их холбоотой. Энэчлэн ABU (Asia Pacific Broadcasting Union) гэсэн бас чухал байгууллага Азид бий. Тэндээс гаргадаг лавлах материал нь дан радио, телевизийн тухай байдаг. Энэ бvгдийг анхаарч, шимтэж судлахгvйгээр зөвхөн миний бодоход, зөвхөн бидний vзэж буйгаар гэж яриад байх нь хангалтгvй. Одоо чинь аливаад мэдлэгээр хандаж, ухаанаар шийдэж, ур чадвараар залж, философиор сэтгэх болсон цаг шvv дээ. Энд би дэлхийд алдартай Би-Би-Си нэмж зориуд дурдмаар байна. Цаашилбал АНУ-ын Пи-Би-Эс, Австралийн Эй-Би-Си, Япоын Эн -Эйч- Кэй, Германы Эй-Ар-Ди, Зэт-Ди-Эф, Канадын Си-Би-Эс, Солонгосын Ки-Би-Эс-ээс авч хэрэглэх зvйл нэлээд бий. Тэрчлэн Данийн өргөн нэвтрvvлгийн корпорациаас суралцах зvйл багагvй бий. Европт алдартай сэтгvл зvйн сургууль Данид байдаг нь санамсаргvй зvйл биш.

Ингэхэд олон нийтийн радио, телевиз байгуулахыг тэнд ажиллагсад хэрхэн хvлээж авсан бэ?

Мэдээж хэрэг бvгд нэг янзаар хvлээж авагvй л дээ. Хvмvvсийн хандлагыг бvхэлд нь хоёр хэсэгт хувааж vзэж блоохоор. Нэг хэсэг нь ихээхэн эмзэглэж, цочирдож дургvйцэх, хажиглаж төвөгшөөх маягтай байхад нөгөө нь огт ондоогоор олзуурхаж баярлах байдалтай байв.

Сэтгэл зvйн барьер гэж нэг айхватар юм байгаа л даа. Тэрнийгээ давах гэж зарим нь зvдэрч байх шиг байна. Тэгэхдээ тэнд ажиллагсад бvгдээрээ хуучнаа санагалзаж ностальги болж байна уу гэвэл тиймгvй.

“Ашгvй нэг эрх чөлөөтэй боллоо. Ажиллахыг vзvvлээд өгнө. Хэн болохоо, юу хийж, санаж сэдэж чадахаа харуулж өгнө өө” гэж байгаа хvн ч байна. Байгуллагын хувьд гэвэл хуучнаас шинэд шилжих шилжилт зовиур шаналгаатай, хvнд хэцvv байж мэдэхээр. Хvн хоорондын харилцаа, сэтгэл зvйн талаас нь авч vзвэл шинэ сэтгэлгээний хvчтэй давалгаа, зvйрлээд ярих юм бол сэтгэл зvйн том цунами тэнд мэдрэгдэж байна. Энэ бол муу юм биш. Энэ дундаас бид хvнээ таньж авахад, хэн нь чухам хэн бэ гэдгийг мэдэхэд хэрэг болж байна.

Телевиз, радиогийнхан техник технологи хуучирснаас хамаг зvйл шалтгаалдаг гэцгээдэг. Тэгэхээр урдаар vvнийг сайжруулах ёстой биш vv?

Техник хэрэгсэл нь хуучирсан нь vнэн. Гэхдээ тэрнээс дутуугvй хуучралт хvмvvсийн сэтгэлгээнд байж мэднэ. Сэтгэлгээнд дорвитой шинэчлэл хийгдэх юм бол аяндаа хөрөнгө мөнгө олох эх vvсэр нээгдэнэ. Хөрөнгө мөнгөтэй болсон цагт хvмvvсийн амьдрал сайжирна, шинэ техник технологи ч нэвтэрнэ. Манайд ойлгоогvйгээ буруу, хийж чадаагvйгээ бололцоогvй, санаанд тохироогvйгээ байж болшгvй, санал зөрснөө дайсан мэт vздэг дутагдал байдгийг энэ удаад давтахгvй байвал зvгээрсэн.

“Єнөөдөр” 2005.11.6

www.mongolnews.mn

mntoday@mobinet.mn