ОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигчид тодров
ОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигчид тодров

Олон нийтийн радио телевизийн vндэсний зөвлөлийн ажлын хэсэг өчигдөр 09.00-18.00 цагийн хооронд ажиллаж, ОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвших хvмvvсийн материалыг хvлээн авлаа.

Сонгон шалгаруулатад өрсөлдөхөөр “Ардын эрх” сонины сурвалжлагч Д. Батцэнгэл, “Боролдой” студийн захирал С.Мягмар, “Зохиомж” дээд сургуулийн захирал Б.Цогтбаяр, “Төрийн мэдээлэл” сэтгvvлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Батмөнх, РТХЭГ-ын дарга Б.Ганболд, “ FM-102.5 ”-ын нэвтрvvлэгч Б.Батзул, “Монголын мэдээ” агентлагийн захирал Ц.Мөнхтөр, “Аригу” ХХК-ийн захирал Л.Ариунбат, МVТВ-ийн “Єглөө” хөтөлбөрийн студийн захирал М.Наранбаатар, “Т V-9 ” телевизийн захирал Ц. Энхбат нар нэрээ дэвшvvлжээ.

Ажлын хэсгийнхэн материалтай танилцаж өнөөдөр Vндэсний зөвлөлдөө танилцуулах аж.


Эх сурвалж: “ Єнөөдөр” сонин 2005.11. 22

www.mongolnews.mn