Телевизийн хамт олны зөвлөл шүүхэд хандах нь

ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн пvрэв гаригт болсон хаалттай хvралданаар ОНРТ-ийн Ерөнхий захиралд өрсөлдөх хоёр дахь шатанд “ТВ-9” телевизийн захирал Ц.Энхбат, “Аригv” стvдийн захирал Л.Ариvнбат, “Боролдой” стvдийн захирал С.Мягмар нар тунаж vлджээ.

Нэр дэвшигчийн материалаа товлосон хvгацаанаас хоцроож өгсөн, тэр нь бvрэн бvс, тодорхой мөрийн хөтөлбөргvй. Vндэсний зөвлөлийнхөнтэй хийсэн ярилцлагын vеэр таарvv хариvлсан гэх Ц.Энхбатыг Vндэсний зөвлөлийн гишvvн есөн хvний найм нь дэмжсэн байна.

Хоёр дахь шатанд тvнаж vлдсэн Ц.Энхбатын материалаас юv дvтvv байсан талаар Vндэсний зөвлөлийн гишvvн Р.Бvрмаагаас “Єнөөдөр” сонины сvрвалжлагч лавлахад “Тvvний мөрийн хөтөлбөр, намын гишvvнчлэлийн болон ял шийтгэлийн тодорхойлолт, санаачлан бvтээсэн ажлын тvхай мэдvvлэг байгаагvй. Мөрийн хөтөлбөр нь гараар бичсэн ганц хvvдас байсан. Vvнийг ярилцлагад орохдоо ч өгөөгvй. Материал дvтvv авсан байна гэдгийг Vндэсний зөвлөлийн өргөдөл шалгах хорооны дарга Х.Чилааживд” хэлсэн гэжээ.

Энэхvv сонгон шалгарvvлалтыг явvvлсантай холбогдvvлан МҮТВ-ийн “Хамт олны зөвлөл” дөрөв дэхь мэдэгдлээ ОНРТ-ийн Vндэсний зөвлөлд өчигдөр буюу пүрэв гаригт танилцvvлав.

Vг мэдэгдэлд “ОНРТ-ийн ерөнхий захирлыг сонгон шаvлгарvvлах хvралдааны өрнөж байгаа vйл явцаас ажиглалт хийж vзэхэд Vндэсний зөвлөл нам бvлгийн тодорхой хvчнээс хараат байдлаар ажиллаж байна гэж vзэж байна. Ерөнхий захирлыг сонгон шалгарvvлахдаа Vндэсний зөвлөлөөс гаргасан дvрэм жvрмаа зөрчиж зарим нэр дэвшигч дээр илэрхий нэг vлс төрийн хvчний байр сvvрь баримтлан ажиллаж санал хvраасан нь хvйвалдааны шинжтэй боллоо. Энэхvv шийдвэрээ эргэн харахыг шаардаж, иргэний болон захиргааны хэргийг шийдвэрлэх асvvдлаа шvvхэд хандаж байгаа болно” гэжээ.

Хамт олны зөвлөлийн гишvvн “Гараг” стvдийн захирал Г.Бадамсамбvv: “Нэр дэвшигчдийн дvнд албан тvшаалын төлөө явдаг хvн ч бий. ОНРТ-ийг ингэж хөгжvvлнэ гэхийн оронд намайг дэмжээрэй гэж бvй хvн нэр дэвшигчдийн дотор байна. МАХН Ц. Энхбатыг Vндэсний зөвлөлд тvлган санал болгожээ. Бид эхнээсээ ингэж намын хvлээсэнд орж болохгvй. Бид даргаа сонгож чадахгvй ч vгээ хэлэх эрхтэй” гэв.

Эх сурвалж: Єнөөдөр 2005.11.25


Єдрийн сонин 2005.11.25