Г.Уянга: Хариуд нь би тэгэж худалдагдахгүй гэж хэлсэн

Эмнести интернэшнл төрийн бус байгууллага 11 дvvгээр сарын гучинд “Сэтгvvлчийн төлөө” чөлөөт ярилцлагыг Лобби төвийн танхимд зохион байгууллаа. Чөлөөт ярилцлагыг тус төрийн бус байгууллагын ТУЗ-ын дарга академич С.Нарангэрэл нээсэн юм. Тэрбээр Эмнести интернэшнлийн үүсэн байгуулагдсан бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Эмнести интернэшнл байгууллагын төвөөс жил бүр тайлан гаргадаг. Тэр нь дэлхий нийтээр тардаг. 2004 оны тайлан нь энэ онд хэвлэгдэн гарчээ. Үүнд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг хязгаарладаг орны тоонд ордог тухай дурдагдсан гэнэ.

Мөн сэтгүүлч Г.Эрдэнэтуяа, өмгөөлөгч С.Санжаасүрэн нар хоригдсон. Тэр нь улс төрийн хоригдол бий болгосон нөхцөл шалтгаан болсон байна. Дараа нь “Өдрийн сонин”-ы тоймч Г.Дашцэрэн сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагатай болох аардлагатай байгааг тэмдэглэв. Сэтгүүлч Г.Уянга “Би “Улс төрийн сонин”-ы дараагийн дугаарт Үйлдвэр Худалдааны сайд С.Батболдын тухай бичнэ гээд зарлачихсан юм. Гэтэл тэр хүн над руу маш олон хүнээр утасдуулж сүүлд нь мөнгө хүртэл амлаллаа. Хариуд нь би тэгэж худалдагдахгүй гэж хэлсэн. Сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалах байгууллагатай болох Дашцэрэнгийн саналыг дэмжиж байна гэв. Сониноо хаалгачихаад байхад манай сэтгүүлчдийн байгууллага дуугардаггүй шүүдээ” гэв. Тэгвэл Монгол Улсын гавьяат з v тгэлтэн Г.Аким “Сэтгүүлчийн бие биенээ өмгөөлж хамгаалах байдал маш суларчээ. Заавал нэг байгууллагаар эрх ашгаа хамгаалуулахаас илүү бид хамтарч нэгдэж эрх ашгаа хамгаалах хэрэгтэй. Сэтгүүлчид сэтгүүлчдээ хамгаалсан, өмгөөлсөн олон үйл явдал болж байсан. Тухайлбал, намайг тагнуулын байгууллагад шалгагдаж байхад нэг ажилтан гаднаас сандарчихсан орж ирээд “Та энэ сэтгүү лчдээ нэг зөөлрүүлээч ээ, гадаа жагсчихаад байна” гэж хэлж байсан. Энэ мэт бид нэгдэж сэтгүүлч нь сэтгүүлчээ хамгаалж байх хэрэгтэй гэсэн юм.

Эх сурвалж: Є дрийн сонин 2005.12.01