Дэлхийн хэвлэл мэдээллийн хvрээлэн тэтгэлэг хуваарилах хөтөлбөрт дэлхийн бvх сэтгvvлчийг оролцохыг урьж байна. Хөтөлбөрийн хvрээнд гадаадын сэтгvvлчид америкийн сэтгvvл зvйн арга барилтай танилцаж улмаар АНУ-д болж буй vйл явдал болон улс төрийн талаар мэдээ, нийтлэл бичихэд тэтгэлэгийн зорилго оршиж байгаа юм. 
  Энэ хөтөлбөр 2006 оны наймдугаар сарын нэгнээс 11 дvгээр сарын 18-ны хооронд vргэлжилнэ. Хөтөлбөрийн семинар, хэвлэлийн бага хурал АНУ-ын Миннеста муж улсын Макалестер коллежид болох гэнэ. Vvний дараагаар тэтгэлэгт хөтөлбөрт оролцогсод улс даяар гурван сарын турш эрчимтэй аялж, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагад зочилно. 
  Бусад улс орны соёлд дасан зохицох чадвартай, аян замын ачааллын тэсвэрлэх сэтгvvлчдийн энэ хөтөлбөрт хамруулах бодолтой байгаа юм. Тэтгэлэгт бvх зардал багтсан бөгөөд энэ хөтөлбөрт оролцож буй сэтгvvлчид АНУ-ын олон мужийн мэргэжил нэгт нөхөдтэйгээ харилцах боломжтой. 
  Хөтөлбөрт оролцохоор өргөдөл гаргах гэж буй сэтгvvлч нь мэдээллийн хэвлэл мэдээллийн байгууллагад тав орчим жил ажилласан туршлагатай байхаас гадна англи хэл төгс эзэмшсэн байна. Сэтгvvлч өргөдөл гаргахдаа хэд хэдэн эссэ, өөрийг нь тодорхойлсон гурван захиа, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн гурван бvтээлээ хавсаргасан байна. 
  Єргөдөл хvлээн авах эцсийн хугацаа 2005 оны 12 дугаар сарын 31
  Дэлхийн хэвлэл мэдээллийн хvрээлэн энэ хөтөлбөрийг 44 дэхь жилдээ зохион байгуулж байна. Энэ хугацаанд дэлхийн 94 орны 488 сэтгvvлч уг хөтөлбөрт оролцжээ. 
Нэмэлт мэдээлэл авахыг хvсвэл дараах хаягаар хандана уу. wpi@macalester.edu 
  болон http://www.worldpressinstitute.org 
  /WPI Fellowship гэсэн хэсгээс дэлгэрэнгvй мэдээлэл авна уу/ 
  http://www.worldpressinstitute.org/fellowship.html