Радио, телевизийн ХЭГ-ыг татан буулгав
                  
            2005/12/09
            
          
        Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 36-р зvйл, Засгийн газрын агентлагийн эрх зvйн байдлын тухай хуулийг vндэслэн Засгийн газраас тогтоол гаргаж, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрыг татан буулгалаа. Уг ажлыг зохион байгуулах комиссыг холбогдох хууль тогтоомжийн дагуу томилон ажиллуулахыг Төрийн өмчийн хороонд даалгав.
РТХЭГ-ын ашиглаж байсан төрийн өмчийн хадгалалт хамгаалалтыг хариуцан, төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжvvлэх тухай хуульд заасны дагуу Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллагад шилжvvлэхийг даалгав.
РТХЭГ татан буугдсантай холбогдуулан тус газрын даргыг vvрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Ерөнхий сайдын захирамж гарав. 
Засгийн газрын хуралдаан: 2005 оны 12 дугаар сарын 7