Олон нийтийн радио, телевиз бүтэцгүй, тамгагүй байна

Олон нийтийн радио, телевиз /ОНРТ/-ийн Yндэсний зөвлөл ерөнхий захирлыг томилох 15 тоот тогтоол гаргасан билээ. Харин Yндэсний зөвлөлийн нэр бvхий дөрвөн гишvvн энэхvv тогтоолыг хууль зөрчсөн хэмээн vзэж Нийслэлийн захиргааны хэргийн шvvхэд өгчээ. Гэвч тус шvvхээс манай харъяаллынх биш хэмээн буцаасан аж.

ОНРТ зохион байгуулагдсанаар МYРТ-ийн хэрэг эрхлэх газарт татан буугдах учиртай байв. Харамсалтай нь одоо болтол ОНРТ-ийн Yндэсний зөвлөл ерөнхий захирлаа томилж чадаагvй байна. ОНРТ-ийн хуульд ерөнхий захирлыг томилохдоо ЦЕГ-аас тухайн нэр дэвшигчийг ял шийтгэлгvй, өр төлбөргvй гэсэн тодорхойлолт авахыг шаардсан байдаг.

Yндэсний зөвлөлөөс захирлаар томилогдсон гэх С.Мягмар нь 125 сая төгроөгийн зээлтэй. Тvvнийхээ 45 саяыг нь төлөөгvй гэсэн цагдаагийн газрын албан бичиг Yндэсний зөвлөлд ирсэн гэнэ. Энэ нь тvvний томилгоо хууль бус гэдгийг харуулж байх шиг. Гэтэл ОНРТ-ийн ерөнхий захирал томилогдож ажлын алба нь зохион байгуулагдаагvй энэ мөчид МYРТ-ийн ХЭГ-ыг татан буулгажээ. Нэгэнт МYРТ-ийн ХЭГ татан буугдсан бол Yндэсний телевиз, Монголын радио мөн л татан буугдсан болж таарна. Эдvгээ Yндэсний телевиз, радио урсгалаараа vйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ бvтэц нь бvрэлдээгvй, тvvнийгээ дагаад тамга тэмдгээ ч хийлгээгvй байгаа аж. Ийм нөхцөлд Yндэсний телевиз, радио vйл ажиллагаагаа явуулах боломжгvй болсон юм биш vv.

Эх сурвалж: Өдрийн сонин 2005.12.12