Хоёр бүтцийн хоорон дахь радио, телевиз
                  
            2005/12/13
            
        Олон нийтийн радио, телевиз /ОНРТ/ ерөнхий захиралгvй өдий хvрлээ. Удирдах дээд байгууллага болох Vндэсний зөвлөлийн хурлаас уг албанд “Боролдой” студийн С.Мягмарыг томилох санаатай бvр тогтоол гаргуулж чадсан боловч гишvvн Р.Бурмаа, Ж.Занаа, Н.Золжаргал, М.Буянбадрах нар ирц бvрдээгvй байхад санал хураалт болсон гэдэг vндэслэлээр дарга Н.Содномдоржийгоо шvvхэд өгсөн билээ. ОНРТ-ийн ерөнхий захирлаар аль нэг улс төрийн намын гишvvн биш, Цагдаагийн ерөнхий газраас ямар нэг ял шийтгэл, өр төлбөргvй гэсэн тодорхойлолттой хvнийг томилох учиртай. Гэтэл ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн томилсон гэх С.Мягмарыг их хэмжээний зээлтэй, зээлээ төлөөгvй гэсэн мэдээлэл цацагдлаа. Vvний мөрөөр ороход тэрбээр ямар ч зээлгvй, харин урьд нь МVТВ-д хvvхдийн нэвтрvvлгийн редакцийг хариуцан ажиллаж байхдаа 125 сая төгрөгийн тоног төхөөрөмж дутааж тvvнд нь цагдаагийн байгууллага эрvv vvсгэн шалгаж байжээ. 
Ийнхvv шалгасны эцэст тvvнд улсыг өргvй болгох vvднээс дээрх хэмжээний төлбөр ногдуулжээ. Гэвч тэрбээр өнөөдрийг хvртэл энэхvv төлбөрөөс 45 саяыг нь төлөөгvй тухай цагдаагийн тодорхойлолт Vндэсний зөвлөлд иржээ.
Монголын радио, телевизэд сэтгvлч, оператор, найруулагч, инженер-техникийн мэргэжилтэй маш олон хvн бий. Тэр дундаа ОНРТ-д халаагаа өгөх МVРТВ-д ийм мэргэжилтэн мянгаар тоологдоно. Гэтэл тэднээс цагдаагийн байгууллагад, эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан өртэй С.Мягмарыг Vндэсний зөвлөл заавал ерөнхий захирлаар томилох гэж зvтгэх нь ямар учиртай гээч. Тэр хvн нь Хvнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвын эхнэрийнх нь төрсөн ах аж. Д.Тэрбишдагвыг МАХН дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын фракцынх гэж ярьдаг. Н.Энхбаярын фракцын мэдэлд бурхны гэгддэг ТВ-9 телевиз, тvvн дээр Д.Тэрбишдагва,Т.Бадамжунай нарын хөрөнгөөр босч буй “Єнөөдрийн Монгол” сонин зэрэг маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Хэрэв С.Мягмар ОНРТ-ийн захирлаар томилогдвол тэдний гарт Монголын хамгийн том телевиз, радио орно гэсэн vг. Энэ бvхнээс Н.Энхбаярын фракцын мэдэл дэх хэвлэл мэдээллийн хэмжээ хэрээс хэтэрлээ гэж МАХН-ынхан шуугиж байна. Тэгээд ч тэр vv ерөнхий захирлыг томилсон тогтоолыг эсэргvvцсэн дөрвөн гишvvн дээр нь Дамдинсvрэн нэмэгдэх бололтой.