С.Мягмар тамгаа хүлээж авав

Олон нийтийн радио, телевизийн захирлын суудлын төлөөх сунгаанд тунаж vлдсэн “Боролдой” студийн захирал С.Мягмарт Н.Содномдорж өчигдөр тамга тэмдгийг нь хvлээлгэн өгчээ. Харин vндэсний зөвлөлийн зарим гишvvн хvлээн зөвшөөрөхгvй байна. Vндэсний зөвлөлийн гишvvн Р.Бурмаа”Vндэсний зөвлөл гvйцэтгэх захиралтай гэрээ хийх учиртай.

Бид бvрэн эрхийг нь зөвшөөрөөгvй байна. Гэтэл асуудал бvрэн шийдэгдээгvй байхад тамга тэмдгийг нь яаран өгдөг нь ямар учиртай юм бэ” гэлээ. Vндэсний зөвлөлийн гишvvн Р.Бурмаа,М.Буянбадрах, Ж.Занаа, Н.Золжаргал, О.Эрдэнэ-Єлзий нар ээлжит бус хурал зарлах санал гаргасан аж. Захирлыг томилсон тогтоол нь хууль бус гэж тэд vзсэн учир хvчинтэй эсэх, С.Мягмарт итгэл vзvvлэх эсэх дээр санал хураалт явуулахыг хvсчээ. Мягмар гаригт буюу өчигдөр хуралдаж,санал хураалт явуулахаар Vндэсний зөвлөл шийдвэр гаргасан ч хурлаас өмнө асуудал ийнхvv эргэжээ. “Н.Содномдорж дарга vндэсний зөвлөлийн шийдвэрийг vл ойшоож, хамтын шийдвэр гагадаг зөвлөлийн бvрэн эрхэд халдсан” гэж Р.Бурмаа хэллээ. Энэ vндэслэлээр тэд даргыгаа шvvхэд өгсөн аж. Шvvх өнгөрсөн баасан гаригт Н.Содномдорж даргыг хариуцагчаар татсан гэнэ. Гэсэн ч энэ бvхэн Н.Содномдорж дарга С.Мягмарт тамга тэмдгийг нь хvлээлгэж өгөхөд саад болоогvй бололтой.

“Гэрээ хийгээгvй хvнд 70 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хариуцуулж болохгvй. Тэр тусмаа хөрөнгө шамшигдуулж, 42 сая төгрөгийн эд зvйлийг радио, телевизэд хvлээлгэж өгөх 1998 оны шvvхийн шийдвэрийг өнөө хvртэл биелvvлээгvй байгаа хvний гарт бvхнийг өгч болохгvй” гэж Р.Бурмаа тайлбарласан.

Єдрийн сонин
2005.12.14