Үг хэлэх, vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах салбарт ажилладаг 64 байгууллагыг нэгтгэсэн олон улсын vзэл бодлоо илэрхийлэх дэлхий нийтийн сvлжээнээс долоо хоног тутам англи,франц,орос, испани хэл дээр эрхлэн гаргадаг Коммюнике IFEX-ийн 2005.12.09-ний дугаарыг танилцуулж байна. 
  Сонгуулийн vеэр олон сэтгvvлчдэд халджээ 
  Египетийн эрх баригчид парламентын сонгуулийг сурвалжилж байсан сэтгvvлчдэд халдсанд сэтгэл зовниж байгаагаа Сэтгvvлчдийг хамгаалахын төлөө “Хил хязгааргvй сурвалжлагчид”/RSF/ байгууллага, Сэтгvvлчдийг хамгаалах хороо /CPJ/ илэрхийлэв. 2005 оны 11 дvгээр сарын найманд эхэлсэн гурван vе шаттай сонгуулийн эхний vед л гэхэд сэтгvvлчийн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийж, баривчилсан гэх олон тохиолдлыг бvртгэжээ. 
  Эрх баригч-Vндэсний ардчилсан нам санал өгч байгаа иргэд болон сэтгvvлчдийг мөрдөж мөшгих, зодохыг ажилтнууддаа тушаасан гэж Сэтгvvлчдийг хамгаалах хороо тэмдэглэсэн байна. Сонгуульд бие даасан нэр дэвшигчээр өрсөлдөж байгаа “Лалын ахан дvvс” хэмээх хориотой хөдөлгөөний гишvvд парламентад суудалтай болсны дараа сэтгvvлчдийг мөрдөж, мөшгих нь улам ихэсчээ. Санал хураах байрны ойролцоо цагдаагийн ажилтнууд эсэргvvцлийн цуглааныг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу ашиглаж байсан тул сэтvvлчид тэнд нэвтэрч чадаагvй байна. Энэ vйл явдлыг сурвалжиж байсан сэтгvvлчдэд хvчний байгууллагын ажилтнууд халджээ. Тэд сэтгvvлчдийн хальс, хэрэгслийг хураан авч, хэсэг хугацаанд саатуулжээ. 
  Улсыг аюулаас хамгаалах албаны ажилтнууд сөрөг хvчний долоо хоног тутмын “Аль-Карама” сонины сэтгvvлч Фстаа Али Храизыг Шубра аль-Кхейм хотын санал хураах байрны нэгээс хулгайлсан байна. Тvvнийг хулгайлсан хvмvvс гар утас, камер, алтан зvvлт зэргийг булаан аваад, хvчирхийлнэ хэмээн заналхийлжээ. Храизийг ухаан алдтал нь зодож Каир хотын нэг гvvрний дор хаясан байжээ. Сэтгvvлч эмэгтэйн хавирга хугарч, баруун гар нь хvнд гэмтэснээс гадна нуруу нь хөх няц болсон гэнэ. 
  Иргэний эрх чөлөө, улс төрийн эрхийг сахин хамгаалах үүднээс vзвэл Египет нь “чөлөөт бус улс орон” юм гэж “Фридом хауз” байгууллага 2005 оны “Дэлхийн эрх чөлөө” тайландаа тэмдэглэсэн байна. 
  
Тус улсад байдаг телевизийн бvх өргөн нэвтрvvлгийг төр эзэмшиж, хиймэл дагуулын өргөн нэвтрvvлэг бvхий хувийн хэд хэдэн станцыг төр,засгийн байгууллагатай ойрын холбоотой хvмvvс хянадаг байна. Сvvлийн жилvvдэд хувийн хэд хэдэн радио станц байгуулагдсан ч хөтөлбөр нь хөгжөөнт цэнгээнт нэвтрvvлгээр хязгаарлагддаг аж. Өдөр тутмын нөлөө бvхий гурван сонин төрийн хяналтанд байдаг бөгөөд эрхлэгчдийг ерөнхийлөгч томилдог байна. 
   ДОХ-той тэмцэгч идэвхтнvvдийг илvv найдвартай хамгаалах шаардлагатай
  Дэлхийн хэмжээнд ДОХ өвчин тархаж байгаа асуудлыг олон нийтэд мэдээлж буй дэлхийн улс орны идэвхтнvvдийг мөрдөн мөшгиж байгаа тул тэдэнд олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг их шаардлагатай байна гэж “Хьюман Райтс Вотч” байгууллага мэдээлжээ. 
  ДОХ өвчинтэй тэмцэгч идэвхтнvvдийг айлган сvрдvvлж, ДОХ өвчний талаар олон нийтэд мэдээлснийх нь төлөө тэднийг шоронд хорих зэргээр мөрдөн мөшгиж байгаа тухай IFEX-ийн гишvvн тус байгууллага ДОХ өвчинтэй тэмцэх өдөр буюу 2005 оны 12 дугаар сарын нэгэнд хийсэн мэдэгдэлдээ дурджээ. 
  Төрийн бус байгууллага болон ДОХ өвчинтэй тэмцэгч идвэхтнvvдийг мөрдөн мөшгиж байгаа олон тохиолдлыг гэрчлэх баримт “Хьюман Райтс Вотч” байгууллагад байна.
  Жишээ нь Хятадад л гэхэд 1990-ээд онд цус бэлтгэх улс даяр өрнvvлсэн аяны vеэр ядуу зvдvv сая орчим хvн ДОХ-ын вирусээр халдварласан хэрэгт төр буруутай болохыг олон нийтэд мэдээлэхийг оролдсон Ван Йанхаи тэргvvтэй идэвхтнvvдийг шоронд хорьсон байна. Угандын засаг захиргаа “гэрлэх” хvртлээ бэлгийн харилцаанд орохоос татгалзах төр засгийн хөтөлбөрийг эсэргvvцсэн идэвхтнvvдийг айлган сvрдvvлжээ. Төрөөс хэрэгжvvлж буй ДОХ-ын эмчилгээний хөтөлбөр ахиц муутай байгааг эсэргvvцэн, эмнэлгийн vйлчилгээг шуурхай болгох аян явуулсан багийн гишvvдийн өөдөөс ЄАБНУ-ын засаг захиргаа нулимс асгаруулагч хий ашиглаж, резинэн сумаар харважээ. 
  “Иргэдийн идэвхийг дарснаар ДОХ өвчин тархах нөхцлийг бvрдvvлнэ. Шахалт, хавчлага ноёлж байгаа газар ДОХ өвчин газар авдаг” гэж “Хьюман Райтс Вотч” байгууллага үзэж байна. 
Нэмэлт мэдээлэл авхыг хvсвэл: http://www.hrw.org/campaigns/wad/
  UNAIDS
  Дох өвчинтэй тэмцэх олон улсын өдөр
  Эмнэлгийн vйлчилгээг эрчимжvvлэх аян 
  “AJI”- “дугтуйтай сэтгvvл зvй” хөгжиж байгаад тvгшиж байна
  Сэтгvvлчдийг хатуу ширvvнээр мөрдөж мөшгих, нэр төр гутаасан асуудлаар эрvvгийн хэрэг үүсгэн шалгахыг шаардсан шvvхийн нэхэмжлэл зэрэг нь сөрөг хvчний ОНМХ-ийн амыг барихад чиглэсэн бөгөөд Индонезийн vг хэлэх эрх чөлөөнд заналхийлж байна гэж Хараат бус сэтгvvлчдийн холбооны /AJI/ шинэ ерөнхийлөгч vзэж байна. 
  
  Хараат бус сэтгvvлчдийн холбооны /AJI/ хоёр жилд нэг удаа болдог хурлын vеэр тус байгууллагын тэргvvн Херу Хендратмоко төлөөлөгчдөд хандан хэлэхдээ “Ирэх онд vйл ажиллагаагаа хариуцлагатай сэтгvvл зvй, хэвлэн нийтлэх эрх чөлөөг урагшлуулахад эн тvрvvнд чиглvvлнэ “ гэж мэдэгдэв. 
  Индонезид “дутгтуйтай сэтгvvл зvй” хөгжиж буйд тvгшиж байгаагаа бvгд хурлын төгсгөлд тус холбоо илэрхийлжээ. Бизнес эрхлэгчид болон албан тушаалтнуудад “сайрхан магтсан” мэдээ нийтлэл бичсэнийхээ төлөө сэтгvvлчид хахууль авч байгаа тохиолдол их гарч байна. Тус улсад ил тод, сайн засаглалын зарчмыг хэрэгжvvлэхэд энэ байдал саад болж байна гэж тус байгууллага бас мэдэгдэв.