Засгийн газрын агентлагийг татан буулгах тухай Засгийн газрын тогтоол
                  
            2005/12/16
            
          
        2005 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар
Засгийн газрын агентлагийн эрх зvйн байдлын тухай хуулийн 6.3-ыг vндэслэн Монгол улсын Засгийн газраас тогтоох нь:
1.Олон нийтийн радио, телевизийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг-Радио, телевизийн хэрэг эрхлэх газрыг татан буулгасугай.
2.Дор дурдсан арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасугай:
а/. Радио, телевизийн хэрэг эрхлэх газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг холбогдох хууль тогтоомжийн дагуу томилон ажиллуулах;
б/ Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын ашиглаж байсан төрийн өмчийн хадгалалт хамгаалалтыг хариуцан, Монгол Улсын Их Хурлаас 2005 оны нэгдvгээр сарын 27-ны өдөр баталсан Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжvvлэх тухай хуульд заасны дагуу Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллагад шилжvvлэх;
в/ татан буулгах vйл ажиллагааг хэрэгжvvлэх явцад vл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал гарвал Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэх.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын бvтэц, удирдлагын орон тоог шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 1995 оны 11 дvгээр сарын 10-ны өдрийн 206 дугаар тогтоол, Засгийн газрын 2002 оны 162 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын тохируулагч болон хэрэгжvvлэгч агентлагийн жагсаалт”-ын Ерөнхий сайдын эрхлэх хvрээний “Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг” гэсэн хэсгийн нэг дэх заалтыг хvчингvй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд
Ц.Элбэгдорж
Монгол улсын сайд,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт
Хянасан: Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт