Б.Ганболд РТХЭГазрын үүрэг гүйцэтгэгч хэвээр байгаа

ОНРТ-ийн Vндэсний Зөвлөлийн нэр бvхий дөрвөн гишvvн 12 дугаар сарын 16-нд хийсэн хэвлэлийн бага хурлын vеэр РТХЭГ-ын дарга Б.Ганболд vvрэг гvйцэтгэгч хэвээр байгаа тухай сэтгvvлчдэд мэдээлэв.

Vндэсний Зөвлөлийн гишvvн Ж.Занаа, Н.Золжаргал, О.Эрдэнэ-өлзий, Р.Бурмаа нарын дөрвөн гишvvн РТХЭГазар удирдлагатай байгаа эсэх, нэр дэвшигч С.Мягмарын олон нийтэд өгсөн зарим ташаа мэдээллийг залруулах, мөн хамт олны хvсэлтээр хэвлэлийн бага хурал хийх болсноо тайлбарлав.

С.Мягмарыг ОНРТ-ийн Гvйцэтгэх захирлаар томилсон 15 дугаар тогтоол хvчинтэй эсэх, мөн тvvнийг өртэй гэсэн хоёр vндэслэлээр дээрх нэр бvхий дөрвөн гишvvн шvvхэд хандсан. Vvнийг эцэслэн шийдэх хvртэл ОНРТ дор хаяж дөрвөн сар эзэнгvй байна гэж С.Мягмар vvнээс нэг хоногийн өмнө хийсэн хэвлэлийн бага хурлаар сэтгvvлчдэд мэдээлсэн юм.
“ОНРТ-ийн Vндэсний Зөвлөлийн 11 дvгээр сарын 26-ны хурлаар есөн хvний бvрэлдэхvvнтэй ОНРТ-ийн гvйцэтгэх захирлыг томилох тогтоол баталсныг хууль зөрчсөн хэрэг хэмээн дээрх 4 гишvvн vзэн шvvхэд өргөдөл гаргасан. Тvvнээс биш С.Мягмарыг өртэй гэсэн асуудлаар бид шvvхэд хандаагvй” гэж Vндэсний Зөвлөлийн гишvvн Н.Золжаргал ярив.
ОНРТ нь УИХ-аас томилсон эрх vvрэг бvхий Vндэсний Зөвлөлтэй. 15 гишvvнтэй энэхvv зөвлөл томилогдсоноосоо хойш бvрэн эрхийнхээ дагуу vйл ажиллагаагаа явуулж байна. ОНРТ-ийн шинэ хууль гарсантай холбогдуулаад ОНРТ-ийг Хууль Зvй Дотоод Хэргийн яаманд албан ёсоор бvртгvvлэх, гvйцэтгэх захирлыг томилоход тодорхой хугацаа шаардлагатай байгааг vндэслэн Vндэсний Зөвлөлийн 11 дvгээр сарын 07-ны өдрийн 07-р тогтоолоор РТХЭГазрын даргын vvрэгт ажлыг vргэлжлvvлэн тvр гvйцэтгэхийг Б.Ганболдод даалгасан. Б.Ганболд нь энэ тогтоолд зааснаар бvрэн эрхийнхээ дагуу vйл ажиллагаагаа хэрэгжvvлэх vvрэгтэй. ОНРТ-ийг ХЗДХ-ийн яаманд бvртгvvлж хуулийн этгээд болоогvй, гvйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах ажил дуусаагvй байгаа учраас уг 07-р тогтоолыг хvчингvй болгох vндэслэлгvй. Байгууллагын бvтцэд өөрчлөлт оруулахгvй байх, өмч хөрөнгөд хөдөлгөөн хийхгvй байх зэрэг Б.Ганболдын эрх vvргийг тогтоолд зааж өгсөн. Гэтэл 07-р тогтоол хvчинтэй хэвээр байхад ажил vvргээ хэвийн явуулж байсан Б.Ганболдоос нэр дэвшигч С.Мягмар ажлыг нь хvлээж авсан гэж гишvvн Р.Бурмаа ярьжээ.

Нэр дэвшигч С.Мягмар Засгийн газрын шийдвэрийн дагуу РТХЭГ-ыг татан буулгасан гэж ярьсан. Гэтэл бvтцийн өөрчлөлт хийж байгаа аливаа байгууллагад ажиллаж байгаа хэн нэгнийг халж солихыг Хөдөлмөрийн хуулийн 40-ийн 3 дугаар зvйлээр хориглосон байгаа. Vvнээс гадна энэ бvх хууль бус vйл ажиллагааны улмаас сэтгэл санааны болон бусад байдлаар хохирсон телевизийн хамт олноос С.Мягмар албан ёсоор уучлалт гуйх ёстой гэж Vндэсний зөвлөлийн санал гомдол барагдуулах асуудал хариуцсан гишvvн Ж.Занаа мэдэгдэв.

Хуулийн дагуу Vндэсний зөвлөл Гvйцэтгэх захиралтай байгуулах гэрээг баталж, бvтцийг нь тодорхойлно. Энэ бvгдийг эцэслэн шийдвэрлэсний дараа гvйцэтгэх захиралтайгаа гэрээ байгуулна. Vvний дараа ажил хvлээлцэх комисс байгуулж, vvрэг гvйцэтгэгч болон шинээр томилогдсон захирлыг гэрээнд заасан эрх vvргийн дагуу өөрчилнө гэж Н.Золжаргал ярьсан байна.