Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаархи ярилцлага

Төслийн хvрээнд хэрэгжvvлэх нэг гол ажил нь Монголд vзэл бодлоо илэрхийлэх зөрчилд мониторинг хийх сvлжээ байгуулан улмаар сэтгvvлчдэд хуулийн зөвлөгөө өгөх явдал юм. Мэргэжлийн vvргээ хэрхэн биелvvлэх, эрхээ хэрхэн хамгаалах тал дээр Монголын сэтгvvлчдийн хуулийн мэдлэг дутмаг байдаг. 1999 онд Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Глоб Интернэшнл ТББ хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар хуульчдын уулзалт зохион байгуулж мөн зарим нэгэн хуульчдыг сургалтанд хамруулсан юм. Дээрхи сургалтанд хамрагдсан хуульчдаас зарим нэг нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах тал дээр мэргэшиж Глоб Интернэшнлтэй нягт холбоотой ажиллах болсон юм.

Глоб Интернэшнл хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах энэхvv чухал салбар дахь vйл ажиллагаагаа улам өргөжvvлэн сэтгvvчдэд биечлэн болон интернетээр дамжуулан vнэ төлбөргvй хуулийн зөвлөгөө өгөх мөн vзэл бодлоо илэрхийлсний улмаас асуудал тулгарсан нөхцөлд хуулийн туслалцаа vзvvлэх хуульч ажиллуулах боллоо. Хуульчдад зориулсан өмнөх сургалтанд оролцож байсан ОХУ-ын хуульч Галина Арапова энэ удаа хvний эрхийг амжилттай хамгаалах, vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний хууль эрх зvйн асуудлаар сургалт явуулахаар Монголд ирсэн юм.

Галина Араповаг ирсэнтэй холбогдуулан 2005 оны 12-р сарын 22-нд Глоб Интернэшнл ТББ өөрийн байранд хуулчьдыг урьж vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хvний эрхийн асуудлаар чөлөөт ярилцлага зохион байгуулав.

Чөлөөт уулзалт ярилцлагад дараах хvмvvс уригдан оролцсон болно.
1.н. Галдаа – Ерөнхий Прокурорын газар
2. Э.Болорчулуун- Сувд хуулийн товчоо
3. Р.Мэндсайхан- Дээд Шvvх
4.Б.Пvрэвням- Ємгөөлөгчдийн Холбоо
5.Д.Мөнхбvрэн- Глоб Интернэшнл
6. н. Дашдэмбэрэл – Эрх чөлөө төв
7. Г. Даваахvv- Глоб Интернэшнл

Галина Арапова өөрийн ажилладаг ОХУ-ын ХМХ-ийг хамгаалах төвийн талаар болон ОХУ дахь vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн талаар товч танилцуулсан юм. ХМХ-ийг хамгаалах төв нь ардчилалын ололт, хvний эрхийг хамгаалах салбарт vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин олон талын vйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллага юм.