Монголын төрийн бус байгууллагуудын форум 2010 оны 4-р сарын 19-ний өдрийн 12.00 цагт “Монгол ньюс” компаний байранд хэвлэлийн бага хурал хийж Монголд хүний эрхийн хамгийн их анхаарал татаж буй асуудлуудаар илтгэл бичин НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлд илгээсэн тухай мэдээллээ.
Хэвлэлийн бага хуралд илтгэл бэлтгэсэн төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож илтгэлд хөндсөн хүний эрхийн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.
• “Монгол улс дахь Хүний эрхийн хэрэгжилт” Монгол улсын ТББ-дын Форумын нэгдсэн илтгэл
• “Долоон сарын нэгэн ба хүний эрхийн зөрчил”
• “Сонгох, сонгогдох эрх”-ийн хэрэгжилт
• Монгол улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн талаарх тайлан
• “Монголын шилжин суурьшигсдын эрх” -ийн төлөв байдал
• Монголын цөөнхийн тайлан
• Байгаль орчин-уул уурхай - хүний эрхийн төлөв байдал
• “Монгол улс дахь Хүнсний эрхийн хэрэгжилт” төлөв байдал
Холбоотой мэдээлэл: