Сэтгүүлчдэд зориулсан онлайн сургалт боллоо

Webinar буюу онлайн цуврал сургалтын эхний дугаар “Сэтгүүл зүйн өнөөгийн чиг хандлага, дэвшил” сэдвээр 2019 оны 4 дүгээр сарын 2-ны мягмар гаригийн 14:30 цагт эхэлж нэг цаг 30 минут үргэлжлэв.

Онлайнаар “Jitsimeet” аппликейшнийг ашиглан 20 гаруй хүн өөрсдийн байгаа газраасаа сургалтад хамрагдав. Сургалтыг лекц, асуулт хариулт хосолсон хэлбэрээр зохион байгуулж сургагч багшаар Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн захирал Д.Мөнхчимэг ажиллалаа.

Webinar буюу онлайн сургалт зохион байгуулсан нь цаг хэмнэсэн, үр өгөөжтэй боллоо хэмээн оролцогчид дүгнэв. Сургалтад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, их, дээд сургуулийн багш, оюутан, орон нутгийн сэтгүүлчид оролцлоо.

ННФ-ын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй "Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө" төслиийн хүрээнд 4 удаагийн вэбинар - онлайн сургалт зохион байгуулна.