Сэтгүүлчдэд зориулсан Webinar буюу онлайн сургалтанд урьж байна
2019/03/22

Webinar буюу онлайн сургалт “Сэтгүүл зүйн өнөөгийн чиг хандлага, дэвшил” сэдвээр 2019 оны 4 дүгээр сарын 2-ны мягмар гаригийн 14:30-д эхэлнэ. Сургагч багш Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн захирал Д.Мөнхчимэг.
Сургалтад хамрагдах хүсэлтэй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, оюутан залуусыг бүртгэж байна. Хүсэлтээ zulzaya [AT] globeinter.org.mn хаягаар илгээнэ үү.
Онлайн сургалтын тов, сургалтад хэрхэн оролцох, бусад мэдээллийг цахим хаягаар мэдэгдэх тул и-мэйл хаяг, овог нэр, байгууллага, албан тушаал, утасны дугаараа тодорхой бичээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88054340 утсаар лавлана уу.