Е-Зөвлөмж бэлтгэх студи, продакшн сонгон шалгаруулна
2019/03/25

"Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө" төслийн хүрээнд сэтгүүлчдэд зориулсан Е-Зөвлөмж бэлтгэх студи, продакшн сонгон шалгаруулна.
Бүтээлийн агуулга сэтгүүлчдэд зориулсан байх ба тэдэнд ажил үүргээ гүйцэтгэхэд нь урам зориг өгөх, мэргэжлийн ёс зүйгээ баримтлахын ач холбогдол, сэтгүүлч мэргэжлийн үнэ цэнэ, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн гаргаж буй нийтлэг алдааг ойлгуулахад оршино.
Нийт 6 Е-Зөвлөмж бэлтгэх ба бүтээлийн хэлбэр ямар ч байж болно. Та өөрийн уран сэтгэмжээрээ дээрх агуулгад тохирох бүтээлийн үнийн саналыг бэлдэж zulzaya[AT]globeinter.org.mn хаягаар илгээнэ үү.
Үнийн санал авах сүүлийн хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 31.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88054340 утсаар лавлана уу.