Түр хорооны мэдэгдэлтэй танилцав

Vндэсний Зөвлөлийн 2006 оны нэгдvгээр сарын 11-нд болсон ээлжит хурлаар Vндэсний Зөвлөлийн ОНРТ-ийн гvйцэтгэх захиралтай байгуулах гэрээний төсөл, ОНРТВ-ийн дvрэм, Тvр Хорооны Vндэсний Зөвлөлд тавьсан мэдэгдлийг хэлэлцэв. Vндэсний Зөвлөлийн гишvvд эхний хоёр асуудлаар тогтоол батлахаар шийдвэрлэж, Тvр хорооны тавьсан зарим шаардлагад гурав хоногийн дотор хариу өгөхөөр боллоо.

Vндэсний Зөвлөлийн /VЗ/ 13 гишvvн хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг олонхийн саналаар батлав. VЗ-ийн ОНРТВ-ийн гvйцэтгэх захиралтай байгуулах гэрээний төслийг боловсруулах vvрэг хvлээсэн ажлын хэсгийн ахлагч О.Мөнгөнтуул төслийг танилцуулсан байна.
Төсөл боловсруулах ажлын хэсэг хангалтгvй ажилласан тухайд VЗ-ийн гишvvдийн олонхи нь санал нэгдэж, гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн бvрэлдэхvvнийг өөрчилж, Р.Хадбаатарыг ажлын хэсгийн ахлагчаар томилж, Р.Бурмаа, Х.Чилаажав нар бvрэлдэхvvнд нь орсон байна. Vндэсний Зөвлөлийн гишvvдийн олонхийн саналаар VЗ-ийн Гvйцэтгэх захиралтай байгуулах гэрээний төслийг боловсруулж, нэгдvгээр сарын 21-ний дотор VЗ-д танилцуулах vvргийг Р.Хадбаатар ахлагчтай ажлын хэсэгт даалгах мөн төсөл боловсруулахад мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч, шаардагдах төсвийг санхvvгийн хэлтсээс гаргуулах тогтоолыг олонхийн саналаар дараагийн хурлаар батлахаар болов.

ОНРТ-ийн дvрэмд өөрчлөлт оруулах тухай Хууль зvйн яамнаас ирvvлсэн саналыг хvлээж авах боломжгvй гэж гишvvдийн олонхи нь vзэж байна. ”Хууль зvйн яам байгууллагын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгvй. Энэ нь ардчиллын зарчмыг зөрчиж байна” гэж гишvvн Ж.Занаа энэ асуудлаар саналаа хэлэв.

Хамт олны төлөөлөл Тvр Хороо VЗ-д дөрвөн шаардлага бvхий мэдэгдэл гардуулсан. Vvнд: VЗ-ийн бvтцэд өөрчлөлт оруулах, ажлаа хурдан явуулах, VЗ-ийн нэгдсэн байр суурийг албан ёсоор мэдээлэх нарийн бичгийн дарга буюу тусгай аппараттай болох шаардлага тавьсан байна.

Удирдлагаас болж VЗ аливаа асуудлаа шийдэж чадахгvй мухардалд орсон бол бvтэцдээ өөрчлөлт оруулах, VЗ-д асуудал тавих, мэдээлэл авах албан ёсны нарийн бичигтэй болохыг санал болгож байна. Vvнээс гадна хамт олны дуу хоолойг хvргэх Vйлдвэрчний Эвлэлтэй төстэй байгууллага байгуулах талаар ОНРТ-ийн дvрэмд тусгаж өгөхийг хvссэн” гэж ММ агентлагийн захирал Ц.Мөнхтөр ярив.
VЗ-ийн гишvvд ажлаа хурдан явуулахаа амлаж, бvтцэд өөрчлөлт оруулах, албан ёсны нарийн бичигтэй болох асуудлыг дараагийн хурлаар шийдэхээ мэдэгдэв. Харин хамт олны дуу хоолойг хvргэх байгууллага ямар эрх vvрэгтэй байх ёстой талаар Тvр Хорооныхон тодорхой зааж өгөхөөр болов.

VЗ-ийн гишvvн Н.Золжаргал, Л.Болд, Р.Хадбаатар нар Тvр хорооныхонд хандан саналаа хэлсэн байна. VЗ байгуулагдаад 80 хоногийн хугацаанд 40 гаруй удаа хуралдсан, бид ажлаа хийж байна. Та бvхний саналыг хvлээж авахгvй бол нэг хэрэг. Гэтэл VЗ саналыг хvлээж аваад эцсийн шийдвэр гаргаагvй байхад эфирт зөрvvтэй мэдээлэл цацахаа болихыг VЗ-ийн гишvvд Тvр Хорооныхноос хvслээ.