Мэдэгдэл

2006 оны 1 сарын 11, Улаанбаатар хот

"Глоб Интернэшнл" ТББ нь ОНРТ-ийн хууль боловсруулах, батлуулахад эхнээс нь идэвхтэй оролцсоны хувьд хуулийн хэрэгжилтэд мониторинг хийж, явцыг анхааралтай ажиглаж байна. Ємнө нь бид Vндэсний Зөвлөлд нэр дэвшvvлэх, томилох vйл явц ил тод, нээлттэй байх тухай олон удаа сануулж байсан билээ. Гэсэн хэдий ч одоогийн Vндэсний зөвлөлийн гишvvдийн 9-ийг ТББ-уудын чуулганаас санал болгосон хvмvvсээс сонгож баталсан юм. Vлдсэн 6 гишvvнийг хэн, ямар ТББ, ямар шалгуураар санал болгосон, нэр дэвшvvлсэн тухай олон нийтэд тодорхой мэдээлэл байхгvй байна.

Хоёрдугаарт, хуульд сонирхлын зөрчлийн тухай заалт байгаа хэдий ч өргөн нэвтрvvлгийн салбарт ажилладаг хvнийг УИХ Vндэсний Зөвлөлийн гишvvнээр томилжээ. Мөн Ерөнхий захирлыг сонгон шалгууруулах журамд сонирхлын зөрчлийн тухай заалт оруулаагvй байна. Эдгээр алдаа нь Vндэсний Зөвлөлийн өнөөгийн хямралд нөлөөлсөн гэж бид vзэж байна.

ТББ-уудын Чуулганаас гадуур нэр дэвшигдэж батлагдсан 6 гишvvнийг сонгон шалгаруулсан тухай мэдээллийг олон нийтэд ил тод болгохыг бид нэр дэвшvvлсэн, томилсон этгээдvvдэд уриалж байна. Олон нийт өөрсдийг нь төлөөлсөн удирдлагыг шилж сонгосон зарчмыг мэдэх ёстой бөгөөд энэ нь олон нийтэд vйлчилдэг өргөн нэвтрvvлгийн мөн чанар билээ.

"Глоб Интернэшнл" ТББ мөн Vндэсний Зөвлөлийн гишvvдийг хууль болон, олон нийтийн мэдэх эрхийг дээдлэн хvндэлж тулгарч буй асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхийг уриалж байна. Vндэсний Зөвлийн аливаа шийдвэр нь Монголын ард тvмний Vндсэн Хуулиар олгогдсон хууль ёсны эрхийг хvндэтгэн vзэж, олон нийтийн эрх ашигт нийцсэн байна гэдэгт итгэж байна. Vндэсний Зөвлөлийн ардчилсан, хуульд нийцсэн зарчим, ёс зvйтэй, шударга vйл ажиллагаа өнөөгийн хямралт байдлыг өөрчлөхөд зайлшгvй чухал юм.

Vндэсний Зөвлөлийн гишvvдийн Монголд жинхэнэ олон нийтийн радио, телевиз байгуулах хvсэл эрмэлзэл, тэдний олон тvмний өмнө хvлээсэн vvрэг хариуцлага нь улс төрийн аливаа сонирхлоос илvv байх ёстой. Vндэсний зөвлөлийн шударга шийдвэр нь шилжилтийн явцыг эрчимжvvлэх, радио, телевизийн хэвийн vйл ажиллагааг хангахад гол vvрэгтэй нь мэдээж.

"Глоб Интернэшнл" ТББ нь МVРТ-ийн хамт олны тэмцэл, редакцийн хараат бус байдал, сэтгvvлчийн олон тvмэнд vнэнийг хэлэх эрхийг хамгаалах зорилготой Тvр Хороог дэмжиж байна.

Бид МСНЭ, монголын сэтгvvлчдийг МVРТ-ийн хамт олны тэмцлийг дэмжиж, эв санаагаа илэрхийлэхийг уриалж байна.

"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан цагаасаа vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн болон хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

Сvхбаатар дvvрэг. Соёлын Төв Єргөө, "Г" корпус, 3-р давхар. Утас: 324627, утас/ факс: 324764,
E-mail: globe@magicnet.mn , globe@globeinter.org.mn , вэб сайт: www.globeinter.org.mn