Ази Номхон Далайн орнуудын Єргөн нэвтрvvлгийн Холбоо /ABU/-оос 2006 оны нэгдvгээр сарын 21-22-нд Улаанбаатарт зохиох Зохиогчийн эрхийн семинарт МVТВ, ТВ-9, ТВ-5, UBS, “Глоб Интернэшнл” ТББ-ын төлөөлөгчид оролцоно. АВU энэ семинарыг Монголын “Легалиус Ло” компанитай хамтран зохион байгуулна.
Єргөн нэвтрvvлгийн салбарт нөлөөлж байгаа зохиогчийн эрхийн сvvлийн vеийн асуудлаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдvvлэхэд семинарын зорилго оршиж байна. ABU vvнтэй ижил сургалт, семинарыг өмнө ньгишvvн өөр оронд зохион байгуулж байсан. Энэ удаа уг семинарыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Єргөн нэвтрvvлгийн байгууллагын эрх, уран бvтээлчдийн эрх, лиценз, хөгжмийн эрхийн тухай өргөн нэвтрvvлгийн байгууллагын гэрээнд хэрхэн тусгасан байдаг мөн зохиогчийн эрхийн талаар өргөн нэвтрvvлгийн байгууллагын баримтлах зарчим зэрэг асуудлыг Монголд зохиох семинарын vеэр танилцуулна. Мөн спортын нэвтрvvлгийг цацах зэрэг спортын эрхийн асуудлыг энэ vер хэлэлцэх юм.
Семинарын талаар асуух зvйл байвал дараах утсаар /603/22823592 холбоо барих буюу fernand@abu.org.my хаягаар хандана уу.
Зохиогчийн эрхийн семинар Улаанбаатарт болно
2006/01/16