Түр хорооныхон Н.Содномдоржийн хариуд бухимдаж байна
2006/01/16
Олон нийтийн радио, телевизийн Vндэсний Зөвлөл /VЗ/-ийн дарга Н.Содномдорж албан тушаалаасаа огцрохгvй гэжээ.
Монголын vндэсний радио, телевизийн хамт олноос бvрдсэн Тvр Хороо Н.Содномдоржид гурав хоногийн хугацаа өгсөн мэдэгдэл гаргасны дагуу VЗ өнгөрсөн баасан гаригт хуралдсан байна. Уг нь Тvр хорооныхон хариу авах эцсийн хугацаагаа хуралдааны өмнөх өдөр буюу пvрэв гаригт дуусгавар болгохоо мэдээлсэн. Гэвч VЗ-ийн гишvvд Тvр хорооныхонтой пvрэв гаригт уулзаад албан ёсны хариугаа баасан гаригт бичгээр хvргvvлье гэсэн тохиролцоонд хvрсэн байж. Ингээд VЗ баасан гаригт хуралджээ.
Тvр хорооныхны тавьсан шаардлагын дагуу ОНРТ-ийн дvрмийг батлуулахаасаа өмнө мэргэжлийн хамт олны санаа оноог тусгах тал дээр хамтарч ажиллахаар болсон байна. Ер нь дvрмийг боловсруулахдаа бусдад нээлттэй байя гэсэн саналыг VЗ-ийн зарим гишvvн өмнө нь гаргаж байсан гэнэ. Мөн VЗ орон тооны нарийн бичгээ энэ сард багтаан тодорхой шалгуураар сонгож авахаар болжээ. Радио, телевизийн хамт олноос тавьсан шаардлагын “ачаар” хуралдаанаар шийдэж чадсан хамгийн гол дэвшил нь даргаас хамаарахгvйгээр дараа дараагийн хурлын тов, хэлэлцэх асуудлаа гаргаж байхаар болсон байна. Тvvнчлэн VЗ-ийн бvтцэд өөрчлөлт оруулах асуудлыг маргааш хэлэлцэхээр тохирчээ.
Тvр хорооныхон “Н.Содномдорж та VЗ-ийн даргын албан тушаалдаа тэнцэж байгаа эсэхдээ дvгнэлт хийж, өөрийн удирдаж буй VЗ-ийнхөө удирдлагын бvтцэд өөрчлөлт хийх нь мухардлаас гарах оновчтой гарц байж болох юм” хэмээн мэдэгдэлдээ дурдсан байсан. Vvний хариуг Н.Содномдорж Тvр хорооныхонд өгөхдөө намайг огцор гээгvй харин дvгнэлт хий гэсэн байна. Тиймээс өөртөө дvгнэлт хийчихлээ гэжээ. Уг нь радио телевизийн хамт олон Н.Содномдорж даргыг нэг нэмын эрх ашгаар олон нийтийн ажилд хандаж байна хэмээн vзэж vvндээ өөртөө дvгнэлт хийн огцрох ёстой гэдгийг боловсон маягаар шаардсан гэнэ. Тиймээс Н.Содномдоржийн дээрх хариуд бухимдаж буй сурагтай.

Эх сурвалж:
Єдрийн сонин 2006.01.16