Олон улсын сэтгүүлчдийн холбооноос мэдээлж байна

Сэтгvvлчдэд халдсаныг буруушаажээ

Энэтхэгийн дээгvvр алба хашдаг улс төрчийн ар гэрийнхэн, найз нөхөд нь 12 дугаар сарын 25-нд Дели хотод хоёр сэтгvvлчид халдасныг Дэлхийн хэмжээнд 500 мянган сэтгvvлчийг төлөөлдөг Олон улсын сэтгvvлчдийн холбоо /IFJ/ буруушаажээ. “Vнэнийг хэлэх vvргээ биелvvлж явсан сэтгvvлчдэд халдсаныг хvлээн зөвшөөрөх аргагvй бөгөөд энэ нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хэрэг юм” гэж IFJ ерөнхийлөгч Кристофер Уоррен мэдэгджээ.

“Индиан Экспресс” сонины гэрэл зурагчин Танушри Пунвани болон ахлах сэтгvvлч Эша Рой нар Дели хотын улс төрчдийн хууль бусаар эзэмшиж буй өмч хөрөнгийг илрvvлэх аяны талаар мэдээ бэлтгэсэн байна.

Ди-Ди-Эй орон сууцны хөтөлбөрийг хууль бусаар хэрэгжvvлж буй Раман Vл хөдлөх хөрөнгийн газрын гадаа дээрх хоёр сэтгvvлчийг олон хvн бvчин, халджээ. Энэ газрын тэргvvн Суреш Пангал нь Энэтхэгийн Баратия Жаната Намаас парламентын гишvvн болсон профессор Жагдиш Мухийн хvргэн хvv юм.

Нийслэлд хууль бусаар босч байгаа барилгыг нураах тухай Дели хотын шийдвэрийг эсэргvvцэж буй хvмvvсээс Мухи энэ шийдвэрийг эрс эсэргvvцэж байгаа нэгэн. Мухи нь Дели хотын хууль тогтоох байгууллагын сөрөг хvчний намын тэргvvн ажээ.

Vл хөдлөх хөрөнгийн газрын гадаа цугласан хvмvvс машиндаа суухаар явсан хоёр сэтгvvлчид халдаж, гэрэл зургийг буцааж өгөхийг шаардсан байна. Гомдол мэдvvлэхээр цагдаагийн газар ирсэн сэтгvvлчид тэнд Пангал тэргvvтэй 10 машин дvvрэн орон нутгийн худалдаачидтай нvvр тулжээ. Сэтгvvлчид 50 мянган рупи өгвөл мэдээллийг дарна хэмээсэн гэж орон нутгийн худалдаачид цагдаагийн газар гомдол мэдvvлсэн байна.

Жанакпури цагдаагийн газрын офицер Басти Лал Ядав нутгийн худалдаачидтай нvvр тулсан сэтгvvлчдэд туслахын оронд сэтгvvлчийг баривчилж магадгvй хэмээн айлгасан байна.

Хэвлэлийн эрх чөлөөнд халдсаар байна

Хятадын эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслийн vйл ажиллагаанд олонтаа халдаж, сэтгvvлч, редакторыг баривчлах зэргээр тус улсад хэвлэлийн эрх чөлөөнд халдсан тохиолдол нэмэгдсээр байгаад Олон улсын Сэтгvvлчдийн Холбоо /IFJ/ тvгшсээр байна.
“Сэтгvvлчид олон нийтэд мэдээлэл хvргэх vvрэгтэй. Гэтэл Хятадын засгийн газар мэдээллийн урсгалыг хааж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг vндэслэлгvйгээр хяхин боогдуулж, сэтгvvлчдийг баривчилсаар байна”

Саяхан болсон vйл явдлын товчоон:
• “Нью-Йорк Таймс” сонины судлаач, өдгөө 42 настай Жао Яны шvvх хурал ирэх зургаан сард болно гэж Хятадын эрх баригчид саяхан мэдэгдэв. Улсын нууц задруулсан хэрэгт буруутгагдаад байгаа Жаод 10 жил хvртэл шоронд хорих ял оноож магадгvй байгаа юм. Жаог 2004 оны есдvгээр сарын 17-нд баривчилснаас хойш өнөө хvртэл хорьсоор байгаа билээ. Коммунист намын удирдагч асан Зянь Зэминь улс төрийн албан тушаалаа орхих бодолтой байгаа тухай албан ёсны мэдэгдэл гаргахаас өмнө энэ мэдээллийг “Нью-Йорк Таймс” сонинд өгсөн хэрэгт “Чайна Реформ” сонины эрэн сурвалжлах сэтгvvлч Жаог буруутгажээ. Жаог ийнхvv буруутгаж байгааг “Нью-Йорк Таймс” сонин буруушаагаад, тvvнийг цагаатгана гэдэгт найдаж байна. Одоогоор Жаог Бээжин хотын улсын аюулаас хамгаалах албаны шоронд хорьж байна. Ємнө нь тvvнийг vл мэдэгдэх газар хорьж, хуульчтай уулзах боломж олгоогvй ажээ.

• “Бээжин Ньюс” /Синь Жи Бао/ сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Ян Бин болон тус сонины хоёр орлогч редактор Сан Сюдон болон Ли Дю нарыг тус сонины төв болох “Гуамон Дэйли” сонин өнгөрсөн сард ажлаас нь халжээ. Тэднийг халагдсаны дараа 300 ажилтантай “Бээжин Ньюс” сонины гурван хvн тутмын нэг нь ажил хаясан байна. Цагдаагийн ажилтнуудын зvй бус авирлаж байгааг мөн авилгын хэргийг илрvvлэн, нийтлэх аяныг “Бээжин Ньюс” сонин өрнvvлсэн юм. Халагдсан редакторын оронд Коммунист намын “Гуанмон Дэйли” сонины ажилтнууд очих гэнэ.

• Тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаад байгаа Гонконгийн оршин суугч, сэтгvvлч Чин Ченийн хэргийг Хятадын прокурорын газар удахгvй шалгана. Сэтгvvлч Чин Сингапурын “Страйтс Таймс” сонинд нийтлэлээ бичдэг байна. Тvvнийг 2005 оны дөрөвдvгээр сард Гуанжоу мужаас баривчилсан бөгөөд хуульч, ар гэрийнхэнтэй нь уулзуулалгvй дөрвөн сар хорьжээ. Тяньаньминий талбайд болсон аллагын дараагаар 15 жилийн турш гэрийн хорионд байсан Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Жао Зяны бичсэн дуртгалын талаарх мэдээллийг судлахаар тэрээр Хятадад ирсэн байжээ. Тvvнийг анх баривчилсаны дараагаар Тайваньд 106 өдрийн турш тагнуул хийсэн хэрэгт албан ёсоор буруутгажээ. IFJ-ийн Гонконг дахь салбар, Гонконгийн Сэтгvvлчдийн Холбоо Хятадын засаг захиргааны тусгай нэгж Гонконгийн засгийн газарт өргөдөл гаргасан байна. Энэ өргөдөлд Чиний хэргийг “шударга, нээлттэй” замаар шийдэхийг Хядатын прокуроруудад уриалжээ. Тагнуул хийсэн гэх сэтгvvлчийг буруутгаж байгаа хэргийн талаар нотлох баримт олдоогvй бол тvvнийг нэн даруй суллаж, гэр бvлийнхэнтэй нь уулзуулахыг уриалжээ.

• Гvтгэлгийн хэргээр зургаан жил шоронд хоригдох ял авсан сэтгvvлч Зянь Випен ял эдлэх хугацаанаасаа нэг жилийн өмнө суллагдсан байна. Хятадын Ерөнхийлөгч Ху Зиньтаогийн айлчлалтай тохиолдуулан тvvнийг суллажээ. Мужийн захирагч авилгад автсан тухай тvvний нийтлэл Гонконгийн сэтгvvлд гарсны дараа тvvнийг 2001 оны зургаадугаар сард яллажээ. Мужийн захирагч Бо Силай Хятадын худалдааны яамны сайд болсон гэнэ.