Түр хороо зарим асуудлыг тодруулав
2006/01/19
ОНРТ-ийн Vндэсний Зөвлөл 2006 оны нэгдvгээр сарын 17-нд ирц бvрдээгvй шалтгаанаар хуралдсангvй. Хуралд суухаар цаг зав гарган, зорьж ирсэн долоон гишvvн энэ боломжийг ашиглан тvр хорооны төлөөлөгчдийн тавьсан асуултанд тайлбар өгсөн юм.
Монголын Vндэсний Олон нийтийн Радио Телевизийн /МVОРТ/ хамт олны төлөөлөл болох Тvр хорооны гурван гишvvн тус байгууллагын өдөр тутмын vйл ажиллагаа хөрөнгө, мөнгөний гачаалын улмаас доголдож байгаа, мөн тус байгууллагын статус, ажилчин, албан хаагчдын цалин төсвийн байгууллагын ажилтны цалингийн адилаар хоёрдугаар сарын нэгнээс нэмэгдэх эсэх, ОНРТ-ийн дvрмийн зарим заалтыг VЗ-ийн гишvvдээс тодруулж, тайлбар авав.
МVОРТ-ийн бvтцийн тухай мөн дvрэмд оруулах саналаа Тvр хорооны гишvvн “ММ” агентлагийн хариуцлагатай редактор Ц.Сvхбаатар, Монголын радиогийн ажилтан Є.Мөнх, МVТ-ийн Гэрэлтэй цонх хөтөлбөрийн захирал Ц. Лхагвадаш нар албан ёсоор бичгээр танилцуулахаа мэдэгдэв.
“Байгуллагын статусын тухайд МVОРТ гэдэг нь олон нийтийн өмчтэй, тусдаа хуультай байгууллага. VЗ-ийн 11 дvгээр сарын 11-ний хурлаар ОНРТ-ийн дvрмийг баталсан. Байгууллагын дvрэм хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, хэрэв хуульд нийцээгvй бол өөрчлөлт оруулах санал өгөх өгөх эрхтэй байгууллага бол ХЗДХ-ийн яам байдаг. МVОРТ-ийн дvрэмд 12 дvгаар сарын 26-нд нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа” гэж ОНРТ-ийн дvрэм боловсруулж, батлуулах ажлын хэсгийн ахлагч Л. Төмөрбаатар ярив. Аливаа байгууллагын vндсэн хууль бол дvрэм, харин өдөр тутмын vйл ажиллагааг хэн зохицуулах, байгууллагын дотоод нэгж ямар vvрэгтэй байх зэрэг ерөнхий асуудлыг журамд тусгана. Дvрэмд энэ бvх асуудлыг тусгавал хэт нvсэр болж, дараа нь дагаж мөрдөхөд тvвэгтэй болно гэж VЗ-ийн гишvvдийн олонх нь vзжээ. Дотоод дvрэм журамд тусгах саналаа бичгээр өгөхийг тэрээр Тvр хорооныхонд хэлсэн байна.
“МVОНРТ бол олон нийтийн өмчтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Энэ нь төрийн байгууллага биш учраас ажилтан, албан хаагчдын цалин төсвийн ажилтнуудынх шиг нэмэгдэнэ гэсэн ойлголт байх ёсгvй. Тус байгууллагын ажилчин, албан хаагчийн цалингийн хэмжээг Ерөнхий захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцоно. Ингэхлээр цалингийн шинэ жишиг тогтоно гэсэн vг. 2006 оны төсвийг ч гэсэн VЗ-ийн хурлаар дахин хэлэлцэнэ. Одоохондоо энэ байгууллагыг бид хvлээж аваагvй байна. Эхлээд бид бvтцээ батлах ёстой. Телевизийн алтан фондыг хадгалах, бvрдvvлэх, ажилчин албан хаагчдын ёс зvй, орон тооны дээд хязгаарыг тогтоох зэрэг 40 гаруй журам боловсруулах хэрэгтэй” гэж VЗ-ийн гишvvн Р.Хадбаатар ярив. “Төрийн өмчийг олон нийтийн болгох vйл явц дуусаагvй байна. Энэ хооронд бид бусад асуудлаа хэлэлцэж байгаа” гэж гишvvн Р. Бурмаа хэллээ. Г.Цэрэнпvрэв, 2006 оны төсөвт цалин нэмэх талаар тусгасан эсэхийг харах хэрэгтэй гэв. “Төрийн өмчийг олон нийтийн болгох vйл явц хоёрдугаар сарын нэгэнд дуусахгvй бол телевиз, радиогийн ажилтнууд албан ёсоор олон нийтийн байгууллагын харьяанд очоогvй учраас тэдний цалинг төрийн албан хаагчийнх шиг нэмэх эсэхийг VЗ хэлэлцэж магадгvй” гэж гишvvн О. Эрдэнэ-Єлзий ярив.
МVОРТ-ийн дvрмийн 4.5 заасан Орон тооны бус зөвлөл нь редакцийн хараат бус байдалд нөлөөлж магадгvй хэмээн Тvр хорооны гишvvд эмзэглэж байгаа юм. Энэ талаар гишvvд дараах тайлбарыг өгөв. Энэ орон тооны бус зөвлөл нь телевиз радиогийн ажилтнууд олон нийтийн сонирхол, эрх ашигт нийцсэн нэвтрvvлэг хийж байгаа эсэхийг vнэлэх мэргэжлийн хvмvvсээс бvрдсэн хөндлөнгийн хяналт юм. Уран бvтээлчдийн нэвтрvvлэг бэлдэх явцад хөндлөнгөөс оролцох бус, тэднийг бvтээлээ хийж дуусгаад олон нийтэд vзvvлсэн хойно хөндлөнгийн хяналтын энэ зөвлөл тухайн бvтээл нэг талыг барьсан эсвэл олон нийтийн эрх ашигт нийцсэн эсэхийг дvгнэж, VЗ-д тайлагнах гэнэ.
“Олон нийтийн мэдээлэл авах гvvр нь сэтгvvлч байдаг. Олон нийтэд зориулсан мэдээлэл тvгээхийн оронд өөрийн бодлоо тулган хvлээлгэх хандлага телевиз, радиогийн байгууллагад их ажиглагддаг. Ялангуяа редакторууд олон нийтийн эрх ашгийг умартаж, өөрийн эрх ашигт нийцсэн мэдээлэл цацдаг. Бид энэ байдлыг л арилгах хэрэгтэй. Тvр хорооны гишvvд аливаа нэг санал тавихдаа олон нийтийн эрх ашгийн бодолцохыг” гишvvн Ч.Чилаажав Тvр Хорооныхонд хандан хэлсэн юм.