Нийтлэлээ тавихад ямар ч цензур тогтоохгүй
2006/01/19
Сэтгvvлч та сургуулиа төгсөөд нийгмийг эрvvлжvvлэх асуудал дэвшvvлсэн олон нийтлэл бичнэ хэмээн бодож байсан байх. Гэтэл амьдрал дээр сонины эздийн ашиг сонирхолд нийцvvлэх, улс төрийн нөлөө зэргийн улмаас таны бичсэн нийтлэлийн агуулга өөрчлөгдөж, өөрөө ч танихын аргагvй болсон тохиолдол их гардаг. Тэгвэл саяхан байгуулагдсан “Бид сэтгvvлчид” ТББ нь сэтгvvлч таны асуудал дэвшvvлсэн мөн эрэн сурвалжлах чиглэлээр бичсэн нийтлэлийг vнэлэн авч, ямар ч цензур тавилгvй olloo.mn цахим хуудсанд тавихаар төлөвлөж байна.
Залуу сэтгvvлчдийг дэмжих ажлын хvрээнд олон ажил хийхээр төлөвлөөд байгаа тухай “Бид сэтгvvлчид” ТББ-ыг vvсгэн байгуулсан залуу сэтгvvлчдийн нэг Б.Мөнхдөл ярив. “Нийтэд мэдээлэл тvгээх vvргийнхээ дагуу сэтгvvлчид маш олон хvнтэй холбоо барих шаардлага гардаг. Тэгвэл тэдэнд зориулан “mobi journalist” буюу гар утсаар хөнгөлөлттэй ярих дугаар бий болгох, сэтгvvлчдэд тулгарсан аливаа асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх, тэднийг ажлын байранд зуучлах, нийгмийн баталгааг нь хангах зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байгаа” гэж тэрээр ярилаа.
“Бид сэтгvvлч” ТББ нь сэтгvvлчдийн бие даасан төрийн бус ашгийн бус байгууллага бөгөөд улс төр эдийн засгийн ямарваа хvчин, эрх мэдэлтнээс хараат бус байж, сэтгvvлчийн ёс зvйг дээдэлж, дөрөвдэх засаглал, хоточ нохойн vvргийг биелvvлэн, vнэн бодит, шуурхай, шинэлэг байх зарчмыг мөрдөн ажиллах бөгөөд сэтгvvлчдээс ямар нэгэн татвар хураамж авахгvй зөвхөн гишvvддээ vйлчилэх гэнэ.
Тус байгууллагынхан эхний ээлжинд сэтгvvлчдийг гишvvгээр элсvvлж байгаа юм. Удахгvй болох анхдугаар чуулганаар байгууллагын зорилго, зорилтоо тодорхойлж, удирдах зөвлөлийн гишvvдээ томилон, одоогоор төлөвлөж байгаа бvх ажлаа амьдралд хэрэгжvvлэх ажээ.
Энэ талаар нэмэлт мэдээллийг “Сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтныг урьж байна” хэсгээс уншина уу.