Олон улсын сэтгүүлчдийн Холбооноос гаргасан хэвлэлийн мэдэгдэл

ТББ-ын vйл ажиллагааг хязгаарлах хуулийн төсөлд гарын vсэг зурав

Нью-Йорк./2006 он, нэгдvгээр сарын 17/. Төрийн бус байгууллага тэр дундаа хараат бус хэвлэл мэдээлэл болон хэвлэлийн эрх чөлөөг дэмжидэг байгууллагын vйл ажиллагааг зохицуулах хязгаарлагдмал хуулийн төсөлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын vсэг зурсанд Сэтгvvлчдийг хамгаалах хороо ихээхэн эмзэглэж байна.

Хэдийгээр В.Путин хуулийн төсөлд нэгдvгээр сарын 10-нд гарын vсэг зурсан ч, хуулийн төслийн бvрэн эхийг төрийн мэдлийн “Российскай Газета” сонинд хэвлэгдэхээс өмнө энэ тухай олон нийтэд мэдээлээгvй байна.

Їндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсвэл ОХУ-ын улс “төрийн хараат бус байдлын” эсрэг vйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагыг хаах бvрэн эрхийг Хууль зvйн яамны Бvртгэлийн албанд олгожээ. Энэ хуулийн хvрээнд хориотой vйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагуудын vйл ажиллагааг хаах эрхийг тус Бvртгэлийн албанд олгосон байна. Хориотой vйл ажиллагаа гэж юуг хэлж байгаа нь тодорхойгvй юм.

Холбооны бvртгэлийн vйлчилгээний алба нь улс төр, шашин, хэвлэл мэдээлэл болон бусад байгууллагын vйл ажиллагааг зохицуулдаг бөгөөд өмнө нь засгийн газрыг шvvмжилсэн хvмvvсийг хараандаа авч байсан тvvхтэй.

“Кремльд vнэнчээр зvтгээгvй гэж vзсэн байгууллагын vйл ажиллагааг зогсоох эрхийг хvнд сурталтнуудад олгосон хуулийн төсөлд Ерөнхийлөгч В.Путин гарын vсэг зурсанд бид их зовниж байна” гэж Сэтгvvлчдийг хамгаалах хорооны гvйцэтгэх захирал Энн Купер мэдэгджээ. “Шинээр хэрэгжих энэ хууль нь тус улсын хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагын vйл ажиллагаанд нөлөөлөх нөхцөл болж болзошгvй юм. Тиймээс бид хуулийн хэрэгжилтийг сайтар ажиглана”гэв.

Германы канцлер Ангела Меркел ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар өнгөрөгч даваа гаригт Москвад хvрэлцэн ирсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч уг хуулийн төсөлд гарын vсэг зурсан тухай Кремль мэдээлсэн гэж орон нутгийн болон олон улсын хэвлэлийнхэн уламжилжээ.

Меркел Путины хамт хийсэн хэвлэлийн бага хурал дээр ТББ-ын vйл ажиллагааг хязгаарласан хууль хэрэгжих болсонд тvгшиж байгаагаа илэрхийлсэн байна. “Хууль хvчин төгөлдөр болсны дараа ОХУ-д ажиллаж байгаа байгууллагуудад хор хохирол учрахаас сэргийлж, хамгаалахад бид бvхий л арга хэмжээ авна” гэж В.Путин хариулсан тухай Итар-Тасс агентлаг уламжлав.

Сэтгvvлчдийг хамгаалах хороо /СХХ/ болон бусад байгууллагууд энэ хуулийн талаар ихээхэн тvгшиж байгаагаа илэрхийлсэн байна. СХХ 12 дугаар сарын 28-нд ерөнхийлөгч В.Путинд илгээсэн захидалдаа, тvvнийг энэ хуулийн төсөлд гарын vсэг зурахгvй байхыг уриалж, энэ хуулиар далимдуулан иргэдэд улс төр, эдийн засгийн хөгжлийн талаар бодит бус мэдээлэл хvрч болзошгvй гэж мэдэгдсэн байна.

Оросын өмнөд хэсгийн Ингушетийн бvгд найрамдах улсын прокурорууд Умард Кавказын халуун цэгт хvмvvнлэгийн тусламж vзvvлдэг өрнөдийн хоёр ТББ-ыг хаахаар шийдвэрлэснээс хойш нэг хоногийн дараа Ерөнхийлөгч уг хуулинд гарын vсэг зурсан тухай мэдээлжээ.


Нью-Йоркт байрладаг Сэтгvvлчдийг хамгаалах хороо нь хараат бус, ашгийн бус байгууллага бөгөөд дэлхийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр ажилладаг байна.

Билл Гейтст эсэргvvцлийн захидал илгээв

/2006.01.18/Майкрософт пvvсийн Хятад дахь хэрэглэгч нарыг цагдан хянаж байгааг эсэргvvцэн Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо уг пvvсийн эзэн ноён Билл Гейтст эсэргvvцлийн захидал явуулжээ.

Тус пvvс Хятад улсад эмзэг асуудалд тооцогддог улс төрийн сэдэв хөндсөн Хятадын сэтгvvлчийн интернет дэхь вэб хуудсыг хаасан байна. Ан Ти нэртэй веб хуудсанд нийтлэл бичсэн сэтгvvлч Зао Жинг нь Нью Иорк Таймс сонины Бээжин дэх салбарт судалгааны туслах ажилтнаар ажилладаг юм. Сэтгvvлч Зао Жинг Хятад Тайваний харилцаа ба Бээжингийн мэдээ сонины ерөнхий эрхлэгчийг ажлаас өөрчилснийг эсэргvvцэн саяхан ажил хаясан 100 сэтгvvлчтэй холбоотой нийтлэл өөрийн цахим хуудсанд байрлуулжээ.


Майкрософт пvvсийн Хятад дахь салбар “ардчилал”, “хvний эрх “ зэрэг vгсийг хянаж байдаг.

“Бид дэлхийн зах зээлд vйл ажиллагаа явуулахдаа манай пvvсийн vйлчилгээ, нийтлэг тvгээмэл хууль эрх зvйн актаас гадна тухайн улсын хууль, тогтоолыг зөрчихгvй байх бодлого баримталдаг” учраас бид тус вэбийг хаасан гэж Майкрософт МСН пvvсийн онлайн салбарын бvтээгдэхvvн хариуцсан хэсгийн менежер Брук Ричардсон ярьсан байна.

Гэсэн ч Майкрософт пvvсийн энэхvv vйлдэл Хvний эрхийн Тvгээмэл Тунхаглалын 19-р зvйлээр хамгаалагддаг сэтгvvлч Зао Жингийн vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг нь илт боогдуулсан хэрэг юм. Тvгээмэл Тунхаглалд төрийн эрх мэдлээс илvvтэй хvний эрхийг чухалчилсан байдаг билээ.

“Төрийн нууц задруулсан хэргээр Хятадын сэтгvvлчид ял тулгах боломж олгон сvлжээний хэрэглэгчийнхээ талаар Хятадын Засгийн газарт тодорхой мэдээлэл гаргаж өгсөн өөр нэг томоохон пvvс Yahoo Inc-ийн талаархи мэдээллийг ч бид аваад байгаа юм “ гэж Олон Улсын Сэтгvvлчдийн Холбооны ерөнхийлөгч Христофер Варрен мэдэгдсэн байна.

“Їндэстэн дамнасан томоохон корпорациуд тухайн улсын хууль дvрмийг сахин дагахдаа мөн хувь хvний эрхийг хvндэтгэн vзнэ гэдэгт ОУСХ итгэж байна. Майкрософт пvvс сэтгvvлч Зао Жингийн vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах ёстой. Майкрософтын бvтээгдэхvvнийг хэрэглэхийг цагдан хянах нь Майкрософт пvvсийн өөрийнх эрх ашигтай зөрчилдөж байгаа хэрэг “гэж Варрен мэдэгджээ. “Нийгэмд мэдээлэл тvгээх нь сэтгvvлчдийн vvрэг“ бөгөөд корпорациуд өөрсдийн эрх мэдлийг ашиглан тэдний дуу хоолойг хааж боогдуулах vйлдэл хийх ёсгvй “ хэмээн Варрен мэдэгдсэн байна.

Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо салбар байгууллагуудад хандан Майкрософтийн vйлдийг эсэргvvцэн тус пvvсийн msft@microsoft.com хаягаар захидал бичихийг уриалж байна.

Дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл ОУСХ-ны Ази Номхон далайн бvсийн салбарт +61 2 93330919 утсаар хандаж болно.

Умард Солонгосын “Эрхэм удирдагч” Хятадад айлчилсныг нуун дарагдуулжээ

/RSF/IFEX/ -Хятадын эрх баригчид Умард Солонгосын дарангуйлагч Ким Чен Ирийн айлчлалын тухай мэдээллийг нуун дарагдуулсныг Хил хязгааргvй сэтгvvлчид байгууллага эсэргvйцэж байгаагаа илэрхийлэв. Хятадын хэвлэл мэдэллийн хэрэгсэлд энэ айлчлалын талаар огт дурдаагvй байна. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир Хятадад айлчилсан тухай мэдээллийг Хятадын бvх шатны албаны хvмvvс няцаажээ.

“Төр засгийн албаны хvмvvс зохион байгуулалттайгаар энэ дэлхийн хамгийн аюултай дарангуйлагчийг хамгаалахаар худал ярьсан нь тус улсад ил тод байдал дутагдаж байгаагийн илрэл” гэж хэвлэлийн эрх чөлөөний байгууллагаас мэдээлжээ. “Энэ аюултай тvншээсээ Хятадын эрх баригчид ичих хэрэгтэй”

Ким Чен Ир 2006 оны нэгдvгээр сарын 10-нд хуягласан галт тэргээр Хятадад ирсэн байна. Тэрээр нэгдvгээр сарын 13-нд Хятадын капитализмын бэлэг тэмдэг болох Шенженд айлчлахаар төлөвлөжээ. Ким Чен Ир Гуанжоу мужийн “Уайт Сван” зочид буудалд буусан тухай Гонконгийн “Сөvт Чайна Монинг Пост” сонинд мэдээлсэн байна. Зочид буудалд байсан бvх хvмvvсийг өрөөгөө суллахыг шаардсан тухай зочид буудлын жижvvр ярьжээ.

Хэдийгээр Хятад, Умард Солонгосын дипломатчид Ким Чен Ирийг Хятадад айлчилсныг няцааж байгаа ч олон хvн тvvнийг айлчилсныг баталж байна. Гуанжоу мужийн тансаг зочид буудлын гадна Ким Чен Ир зогсож буй дvрс бичлэгийг Японы телевиз 2006 оны нэгдvгээр сарын 13-нд нэвтрvvлжээ. Зочид буудлын эргэн тойронд харуул, хамгаалалтыг чангалж байсан тухай “Франс-Пресс“ агентлагийн сэтгvvлчид баталсан юм.

“Засгийн газрын ямар нэг албан тушаалтан одоогоор Хятадад байхгvй” гэж Умард Солонгосын дипломатч Оросын Интерфакс мэдээллийн агентлагт уламжилжээ. “Ким Чен Ир хаана байгаа талаар та бvхэн бvгд сонирхож байгааг би мэдэж байна. Одоогийн байдлаар надад энэ талаар мэдээлэл алга. Улс орон болгон мэдээлэл дамжуулах өөрийн гэсэн арга барилтай” гэж Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч нэгдvгээр сарын 12-нд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.