Монгол улс/ Ховд аймаг
Он сар өдөр : 2006.01.23
Эх сурвалж : Глоб Интернэшнл ТББ
Сvрдvvлэгт өртсөн хvний нэр : Г. Ганчимэг
Зөрчлийн хэлбэр : Халдлага
“Айро Монгол” пvvсийн Ховд аймаг дахь төлөөлөгч Б. Бvжинлхам, касс З. Булганчимэг нар Ховдын мэдээ сонины сэтгvvлч Г. Ганчимэгийг тус сонины 2006 оны нэгдvгээр сарын нэгний өдрийн № 01 дугаарын “Болиоч дээ” буланд “Онгоцны билет “мөнхийн шvдний өвчин хэвээр байх уу, эсвэл“ гарчигтай мэдээ бичсэнтэй нь холбогдуулж мэдээллийн эх сурвалжаа гаргаж өг, vгvй бол бид шvvхэд хандана хэмээн сvрдvvлжээ. Мөн “Мэдээгээ сонинд тавихаас өмнө бидэнд vзvvлэх ёстой” гэж шаардсан байна.
Ховдоос Улаанбаатар хот руу нисэх онгоцны билетийг бичихдээ зохиомол оочир vvсгэж, улмаар билетийн vнэ 76500 төгрөг дээр заавал 5000-10000 төгрөг нэмж төлөхийг шаардан, илvv бичсэн мөнгөө хувьдаа завшдаг тухай хvмvvсийн яриаг шалгаж нягтласны дараа Ховдын мэдээ сонины сэтгvvлч Г. Ганчимэг баримт дээр тулгуурлан бичсэн байна. Эрэн сурвалжилж олж авсан баримт материалаа сэтгvvлч мэргэжлийн эрхийнхээ дагуу vзvvлэхээс татгалзсан байна.
Нэмэлт мэдээлэл
Ховдоос машинаар хот руу явахад 1500 км зам туулж 2-3 хоног явж хvрдэг. Нэг хvн машинаар явахад 45000 төг зарцуулдаг. Албаны яаралтай ажилтай, өвчин зовлонд нэрвэгдсэн, ахмад настай хvмvvс машинаар зорчих боломжгvй.
Санал болгож буй арга хэмжээ:
- Бодит байдлыг vнэнээр мэдээлсэн сэтгvvлч Г. Ганчимэгийг сvрдvvлж эрхэнд халдсан асуудлыг олны сонорт хvргэх зорилгоор Глоб Интернэшнл ТББ-аас хэвлэлийн мэдэгдэл гарган зөрчигч этгээд болон орон нутгийн хууль сахиулагч байгууллага, Хvний эрхийн комисст хvргvvлэх
- Орон нутагт нислэгийн зөвшөөрөл авсан “ Айро Монгол” хувийн компани болон МИАТ компанийн ерөнхий удирдлага, Аялал жуулчлал дэд бvтцийн яаманд хөдөө орон нутагт дур зоргоороо авирлаж буй төлөөлөгчийн vйлдлийг мэдээлэх
- Баруун 3 аймгаас сонгогдсон УИХ-ын эрхэм гишvvдэд асуудлыг сонордуулах
Баруун бүсийн мониторч мэдээлж байна: Ховдын мэдээ сонины сэтгүүлчийн эрхэнд халджээ.
2006/01/23