Баруун бүсийн мониторч мэдээлж байна: Иргэдийн мэдээлэл хүлээн авах эрх зөрчигдөж байна

Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Улсын Мэргэжлийн хяналтын газрын харьяа Ховд аймаг дахь мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шийдвэрийн улмаас 2005 оны 10-р сард Жаргалант суманд гэр хорооллын 2000 өрхийн телевизийн 5 суваг vзэх боломж хаагдаж, иргэдийн мэдээлэл хvлээн авах эрх зөрчигдөж байгаад бид санаа тvгшиж байна.

2005 оны 10-р сараас эхлэн Жаргалант сумын хөдөлмөрчдийн хvсэлтээр гэр хороололд ОНРТВ -ийн орон нутаг дахь маркетингийн тасаг РФ компанид vйлдвэрлэсэн 50 ба 10 ваттын хvчин чадалтай станцын 3,12-р сувгуудаар МЇТВ, ТV-9, ТV-5, UBS, 25-р суваг телевизийн нэвтрvvлгийг цацан vзvvлж байжээ.

Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн ажилтан Д.Нарандорж, Мэргэжлийн хяналтын газрын холбооны улсын байцаагч П. Отгонбаяр нар уг станцыг хаасан шийдвэрийн шалтгаанаа “Долгионы зөвшөөрөл аваагvй" хэмээн тайлбарласан байна.

Орон даяар телевизийн 5 сувгийн нэвтрvvлэг дамжуулах Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу чөлөөт мэдээлэл баяртай хvлээн авч байсан иргэд Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын уг шийдвэрийг эсэргvvцэн Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваа , Ховд аймгийн "Ховд ТВ", "Ховдын мэдээ" сонины газар, ОНРТВ-ийн хяналт маркетингийн албаны Ховд аймаг дахь салбарын дарга П.Бат-Очирт хандан гомдлоо амаар болон бичгээр тавьсан боловч одоо болтол аливаа шийдвэр гараагvй байна. " Ховдын мэдээ" сонины 2005 оны 11-р сарын 29-ний дугаарт “Мэдээллийг таван өөр өнцгөөс харна” гэсэн яасан бэ” гарчигтай мэдээ гарчээ.

“Сангийн яам орон нутагт ТВ-ийн суваг vзvvлэх асуудлыг шийдэхээр энэ оны төсөвт 1.9 тэр бум төгрөг тусгасан. Энэ ондоо багтааж 140 суманд ТВ-ийн бусад суваг гаргахаар зорьж байна” гэж Мэдээлэл Харилцаа Холбоо хөгжлийн төвийн харьяа Радио Телевизийн сvлжээний газрын дарга П. Гантөмөр ярив.

Долгионы зөвшөөрөл авахад Харилцаа Холбооны хуульд заасны дагуу орон нутгийн засаг захиргааны удирдлага буюу Ховд аймгийн засаг дарга долгионы зөвшөөрөл авах хvсэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн албан бичиг Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд өгөх ёстой. Энэ тохиолдолд ОНРТВ-ийн хяналт маркетингийн албаны Ховд дахь салбар телевизийн хураамжаа нэмээд станцаар дамжуулан нэвтрvvлгээ цацаж 24 суваг vзvvлэх боломжтой юм. Дээрх 5 сувгийг цацахыг шаардсан иргэдийн шаардлага одоо болтол vргэлжилсээр байгаа.

Глоб Интернэшнл ТББ Ховд аймгийн засга дарга Г. Нямдаваад долгионы зөвшөөрөл авах асуудалд дэмжлэг vзvvлэх, улмаар асуудлыг яаралтай шийдвэрлэхийг уриалсан захидал хvргvvлж хуулбарыг Хvний эрхийн комисс, Харилцаа холбооны Зохицуулах хороо, Ховд аймгийн ИХТХ-ын дарга, шvvхийн дарга нарт явуулаад байна. Захидалд “Захиргааны ямар нэг байгууллага, эрх мэдэлтний эрх ашиг, буруу vйлдэл, хариуцлагагvй байдлын улмаас Монгол Улсын иргэдийн мэдээлэл хайх, хvлээн авах Vндсэн Хуулийн дагуу баталгаажсан эрх зөрчигдөж ёсгvй гэж гэж дурджээ. Мөн "Хvн бvр ....мэдээллийг ....аливаа арга замаар эрж сурвалжлах, хvлээн авах, тvгээн дэлгэрvvлэх эрх чөлөөтэй" тухай Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал, Иргэний болон Улс Төрийн Эрхийн тухай Олон Улсын Пактын 19-р зvйлд заасан байдгаас иш татжээ.