Видео бүтээл хийх мэргэжлийн студи сонгон шалгаруулна

Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн санхүүжүүлтээр, Дэлхийн Банкнаас үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь  MASAM II  төсөл”-ийг 2020-2023 онд  Глоб Интернэшнл төв, Дэлхийн зөн ОУБ хамтран хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд гүйтцэтгэх видео бүтээлийг хийх мэргэжлийн студи сонгон шалгаруулалт зарлаж байна.

Гүйцэтгэх ажил:

“Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь  MASAM II  төсөл”-ийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагааны үр дүн болон тоон мэдээллийг түгээн сурталчлах зорилгоор 15 хүртэлх минутын 1 видео, 3 минут хүртэлх 1 видео бэлтгэх.

Агуулга, зохиол:

Видео бүтээлийн зохиол,  санааг төслийн багаас бэлтгэж өгнө.

Дүрслэл, дуу хоолой хөгжим:

•           Видео бүтээл нь дүрслэлийн хувьд видео дүрс, хөдөлгөөнт инфографик, 2D/3D график модель дүрслэл болон эдгээрийн хосолсон дүрслэлтэй байна. Тодруулбал, тухайн сэдвийг харуулах хамгийн оновчтой дүрслэлийн (Хосолмол байж болно) аргыг сонгоно. 

•           Дуу хоолойны хувьд текстийн агуулгад нийцсэн хэв маягаар унших ба агуулга ойлгогдохуйц, сонсголонтой байх. 

•           Хөгжмийн хувьд тухайн бүтээлийн агуулга, зохиолд нийцсэн байх. 

Бүтээл гүйцэтгэгчид тавигдах ерөнхий шаардлага: 

2-оос дээш жил видео бүтээл хийх чиглэлээр ажилласан аж ахуй нэгж байна. Өмнө хийж байсан 2-3 бүтээлийн цахим хоолбоосыг илгээх. Тухайн бүтээл захиалагчийн нэр, хаяг, холбоо барих утас зэрэг мэдээллийг илгээх. 

Бүтээл гүйцэтгэгчид тавигдах ерөнхий шаардлага: 

1.         Үнийн санал 

2.         Уран бүтээлийн багийн товч танилцуулга

3.         Өмнө гүйцэтгэж байсан ижил төрлийн уран бүтээлийн жагсаалт

4.         Хийсэн бүтээлийн цахим холбоосыг илгээх. 

Үнийн санал ирүүлэх

Бүтээл

Дүрслэл хийц

Бүтээлийн хугацаа

Нэгж үнэ, төгрөг

Нийт үнэ, төгрөг

1.

Видео бүтээл

2D/3D

15 минут

 

 

2.

Видео бүтээл

2D/3D

3 минут

 

 

Үнийн санал ирүүлэх хугацаа, хаяг

Сонирхсон этгээд үнийн саналаа бусад материалын хамт zulzaya@globeinter.org  хаягаар 2023 оны 4-р сарын 24-ний өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Лавлагаа, тодруулга мэдээллийг 324627, 88054340 утсаар болон төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.gic.mn,  www.irgen-tur.mn  вэб сайтаас авч болно.