Сонинуудын жинхэнэ эзнийг ил тод болгох хэрэгтэй

Монголын Хэвлэлийн Хvрээлэн (МХХ)10 жилийнхээ ойг тохиолдуулан Монголын хэвлэл мэдээллийн байдлын талаарх дугуй ширээний уулзалтыг хоёрдугаар сарын 16-нд өөрийн байрандаа зохион байгууллаа. Уулзалтад Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яам, олон улсын байгууллага болон дотоодын хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын төлөөлөгчид оролцож, харилцан санал солилцов.

Уулзалтын эхэнд МХХ-ийн Мэдээлэл судалгааны албаны дарга Г.Гvнжидмаа Монголын хэвлэл мэдээллийн салбарт хийсэн судалгааныхаа vр дvнг танилцуулсан юм. Судалгаагаар өнгөрсөн онд улсад бvртгэлтэй хэвлэл мэдээллийн 327 байгууллага байсан бөгөөд vvнээс сонин хэвлэлийн тоо тогтмол нэмэгдэж байгаа аж. Хэдийгээр жилд 60-70 сонины vйл ажиллагаа зогсдог ч дараа жил мөн тооны сонин хэвлэл шинээр гардаг байна. Єөр нэг сонирхотой баримт бол 2004 оны байдлаар Улаанбаатарт хэвлэгдэж буй нийт сонины 11 хувь нь төрийн байгууллагын харьяанд байсан байна. Vvнээс 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд оруулсан төр өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон заалт амьдрал дээр хэрэгжихгvй байгаагийн бодит жишээг харж болох юм.

Хуралд оролцогсдоос АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан ноён Жон Хорн дараах саналыг хэлж байна. Тэрээр ”Монголын хэвлэл, мэдэллийн салбарыг ерөнхийд нь нааштайгаар дvгнэж болох ч сэтгvvл зvйн ёс зvй хараахан зохих тvвшинд хvрээгvй байна. Сэтгvvлчдэд мэдээллээ хоёроос доошгvй эх сурвалжаар баталгаажуулаагvйгээс суурь сэтгvvл зvйн наад захын шаардлага хангаагvй мэдээлэл цацагдах нь тvгээмэл юм. Тухайн мэдээ нийтлэлийг мөнгө төлөхгvй л бол бичихээс татгалзах зэрэг дутагдал сэтгvvлчдийн дунд ажиглагдаж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эзэмшигчийг ил тод болгох хэрэгтэй. Уншигчид тухайн сонины эзэн хэн болохыг мэдсэн тохиолдолд хvлээн авч буй мэдээлэлдээ бодитой дvгнэлт хийх боломжтой. Сэтгvvлчдэд Иргэний бус Эрvvгийн хуулийн хариуцлага тооцож байгаа нь тэднийг ноцтой мэдээллийг олонд зоригтой хvргэх дуу хоолойг нь хязгаарлаж байна. Vvний зэрэгцээ эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хөгжvvлэхэд тvлхvv анхаарах хэрэгтэй”.

Улс төрийн боловсрол академийн тэргvvн Д.Ганбат: Манай академийн судалгааны нэг чиглэл нь ардчилсан vнэлэмж, ардчиллах vйл явцын динамикийг судлахыг оролдож байна. Энэ хvрээнд бидний шалгадаг бvлэг сэдэв байдаг. Тухайлбал Монгол улсын эдийн засгийн хөгжилд хvн амын хандах хандлага, vйл явцын талаарх олон нийтийн төсөөлөл, энэ vйл явцыг тээгч субъектуудын тухай олон нийтийн vнэлэлт дvгнэлт ямар байгааг судалдаг. Ардчиллын тулгуур араг яс нь болох ёстой 10 субьектийг бид судалдаг. Vvнд УИХ, Засгийн газар, орон нутгийн удирдлага, шvvх, улс төрийн нам, хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа телевиз, радио болон сониныг голлон судалдаг. 2002 оноос хойш хийсэн судалгааны дvнг ажиглахад хvн амын талаас илvv хувь нь vл итгэдэг таван институт байгаа юм. Vvнд шvvх, цагдаагийн байгууллага, улс төрийн нам, хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонин зонхилох хувийг эзэлж байгаа. Хэвлэлийн хvрээлэнд чанарын судалгаа тvлхvv хийхийг зөвлөж байна. Учир нь салбар асуудал судлагдахгvй байгаа юм. Хэвлэл мэдээллийн асуудал нь судалгааны хамрах хvрээний нэг хэсэг нь л болно. Ингэснээр бид ямар нийгэм байгуулах гэж байгаа болон иргэдийн байр суурийг сонин хэвлэл хэрхэн тусгаж байгааг судлах боломжтой. Энэ чиглэлээр дорвитой судалгаа хийсэн зvйл харагдахгvй байна. Манай сонинууд улс төрийн хvчний аль нэг талд ордог. Тэнд ажилладаг сэтгvvлчид нь зvгээр хөлсөөр гvйцэтгэгч болохоос хөдөлмөрийн харилцааг зохицуулах гэрээнд гарын vсэг зураад өөрийхөө итгэл vнэмшлээр ажиллаж байгаа нь ховор. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэн аль улс төрийн хvчнийг дэмжсэн байна сонин буюу сэтгvvлчид нь хvссэн, хvсээгvй тэр талынх болдог. Ёс зvйгээ сайн баримталдаг сэтгvvлч байсан ч сонины эзнээс цалин, хөлс авдаг болохоор тvvнд захирагдахаас өөр аргагvй. Ажлаасаа гараад өөр сонинд очье гэхээр нөгөө л байдал давтагддаг. Сонин хэвлэлийг ерөнхий хандлагаар нь ардчилсан, хувьсгалт, шар хэвлэл хэмээн гурав анилж болохоор байна. Энэ байдлыг хуулиар өөрчлөх хэрэгтэй. Эзнээс хамааралтай байдал нь манай сэтгvvл зvйн салбарыг хөгжvvлэхэд нэг том саад болж байна. Хууль эрх зvйн орчин ийм муу байхад сэтгvvлчийг муу энэ тэр гэж зэмлэх аргагvй. Сэтгvvлчдийн нэгдсэн холбоо энэ талаар хуулийн төсөл боловсруулах ч гэдэг юмуу ямар нэг ажил хийхгvй байгаа нь гайхал төрvvлж байна. Энэ чинь эздийн холбоо биш шvv дээ. Vйлдвэрчний эвлэл ажил олгогчийн талд байдаггvй. Vvнтэй адилаар Сэтгvvлчдийн холбоо сэтгvvлчдээ яагаад хамгаалахгvй байна вэ.

Мэдээлэлгvйгээр нийгэм хөгжинө гэж хэзээ ч байхгvй. Мэдээлэл хаалттай, дэд бvтэц нь сул, мэдээлэл хvртдэггvй бол нийгэмд хамгийн хортой. Ардчилсан нийгмийн хvн бол рационал буюу оюун ухаанаараа өөрийгөө жолоодох чадамжтай гэсэн vнэлгээн дээр тулгуурладаг . Оюун санааны чадамж дээр тулгуурласан нийгэмд мэдээллийн орон зайг тэлж өгөх ёстой. Мэдээллийн олон янзын хэлбэрийн эх сурвалжийг дээд цэгт нь хvртэл нээлттэй болгож өгөөд тухайн хvн өөрөө шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Данийн Сэтгvvл зvйн сургуулийн олон улсын асуудал хариуцсан албаны тэргvvн Иорген Ринггард: Миний бодлоор Мэдээлэл хvртэх мөн эх сурвалжаа хамгаалах хууль эрх зvйн орчныг сайжруулах нь чухал. Мэдээлэл хvртэх боломж хязгаарлагдмал байвал эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хөгжvvлэхэд төвөгтэй.

“Ийгл” телевизийн гvйцэтгэх захирал Том Тэрри: Хөлд ороогvй хvн гvйж чаддаггvйтэй адил эхлээд сэтгvvлчдэд суурь сэтгvvл зvйн мэдлэг сайн олгосны дараа эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хөгжvvлэх асуудлыг ярих хэрэгтэй.

Хэвлэлийн Хvрээлэнгийн гvйцэтгэх захирал М.Мөнхмандах: Эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хөгжvvлэхэд сэтгvvлчдийн ур чадвар дутахгvй харин хууль эрх зvйн таатай орчин бvрдээгvй болохыг хичээл заах явцад олж мэдсэн.

Нээлттэй Нийгэм Форумын менежер Б.Мөнх-Соёл: Шинээр гарч ирж байгаа байгууллагууд анхнаасаа төрийн оролцоотой байгуулагдаж байгаа. Хувийн гэгдэх телевиз, сонины эзэн нь нуугдмал байдаг. Хувийн гэгдэх хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эзэн нь улс төрийн хvчнээс хэр зэрэг хамааралтай эсэх нь мэдэгдэхгvй байна.

МХХ-ээс танилцуулсан судалгаанд төрийн өмчийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувийг ямар аргаар тогтоосон нь миний сонирхолыг татсан. Хэвлэл мэдээллийн байгууллагын эздvvд ил тод байхыг хvсээгvй байгаа нөхцөлд танай байгууллагын өмчлөгч хэн бэ гэсэн шууд асуултад тэд хэр vнэн зөв хариулсан бол гэдэг эргэлзээтэй.

Хэвлэлийн консулын тухайд. Сэтгvvлч олон нийтийг vнэн зөв мэдээллээр хангах гэхээр нөгөө талаас хэн нэгнийг гvтгэсэн хэрэгт холбогдох нь тvгээмэл байна. Нийтлэлд дурдагдсан хvн, сэтгvvлчийн хооронд vvссэн маргааныг шvvхийн шатанд очихоос өмнө шийдвэрлэдэг хэвлэлийн өөрөө өөрийгөө зохицуулдаг механизм олон улсад vйлчилдэг. Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлээс бидэнд хэвлэлийн консулыг дэргэдээ байгуулах санал тавьсан. Нээлттэй Нийгэм Форум сэтгvvлчдэд зориулсан ийм байгууллага хэрэгтэй гэж vзээд бусад орны туршлагыг судалсан. Хэрэв хэвлэлийн консул байгуулах болбол сэтгvvлчид, хэвлэл, мэдээллийн хэрэгслvvдийн эзэн нь уг байгууллагаа хvлээн зөвшөөрч, консулаас гаргасан дvрэм журмаа дагаж мөрдөх vvрэг хvлээх ёстой. Санхvvжилт нь ямар байх вэ, гишvvд нь хэн байх вэ, баримтлах зарчим болоод ямар шийтгэл ногдуулах зэрэг олон асуудлыг тодруулах хэрэгтэй байгаа юм.