ОНРТ-д УИХ-ын дарга нөлөөлөх гэв үү?
ОНРТ-д ажиллагсдаас бvрдсэн тvр хорооныхон телевизийнхээ Vндэсний Зөвлөлийн 15 гишvvнийг эргvvлэн татах тухай хvсэлтийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад гаргаад байгаа билээ. Vvний хариуг ирvvлжээ. УИХ-ын дарга Ц.Нямдорж “Ажлын хэсэг гаргаж шалга” гэсэн vvрэг гөсөн юм байх. Энэ дагуу Төрийн байгууллалтын байнгын хорооны дарга Д.Дондогийн гарын vсэгтэй “ОНРТ-ийн Vндэсний зөвлөлөөс хийж буй хуулийн хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа байна вэ.

Ер нь яаж ажиллаж байгаагаа тайлагнана уу” гэсэн утга бvхий албан тоот Vндэсний зөвлөлд иржээ. Энэ тоотод дурдсанаар энэ сарын хугацаанд багтаан ОНРТ Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад ажлаа тайлагнаж “Зөвлөгөө” авах ёстой болох нь. Vvнийг ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн гишvvдийн зарим нь манай ажилд бас л оролцож ОНРТ-д нөлөөлөх гэсэн оролдлого хийлээ гэж УИХ-ын даргыг буруутгах янз байгаа аж. Энэ талаар ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн дарга Х.Чилаажаваас тодруулахад: “Зөвлөлийн гишvvд янз янзын байр суурьтай байх шиг байна. Төрийн гурван өндөрлөгийн зvгээс хяналт тавих эрх vvрэг нь байдаг байх. Vvнийг ОНРТ-ийн vйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого гэж vзэхгvй. Харин хуулийн хэрэгжилтэнд анхаарч буй хэрэг юм уу даа” гэв.

Єдрийн сонин 2006.02.17